Хууль бусаар ашиглаж байсан "Богд уул" сувиллыг нийслэл өмчлөлдөө буцаав www.news.mn
Нийслэлийн өмч хувьчлах комисс энэ сарын 15-ны өдөр хуралдаж, "Уламжлалт анагаах ухааны Элэг судлалын клиник төв"-ийг менежментийн гэрээгээр ажиллуулах 73 дугаар тогтоолыг хүчингүй болгосон.
Энэ хүрээнд тус төвийн "Богд уул" сувиллыг хууль бусаар ашиглаж байсныг таслан зогсоож, нийслэл өмчлөлдөө буцаан авчээ.
Тус сувилал нь "Уламжлалт анагаах ухааны элэг судлалын клиник төв"-ийн харьяа найман объектын нэг бөгөөд 2014 оноос хойш иргэн Ж.Хатанбаатар нь хууль бусаар ашиглаж байсан юм.
Нийтэлсэн огноо2025-04-30