Ерөнхий сайд сэтгүүлчдээс “зугтжээ” www.gogo.mn
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хүүгийн найз бүсгүй Ө.Өгөөмөрийн сүйн бөгж, цүнх, машин гэх мэт цахим хуудаснаа гайхуулсан тэрбум төгрөг давсан тансаглалын эх үүсвэрийг олон нийт шаардаж байна.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр /2025.05.14/ Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутагт Монгол, Хятадын Гашуунсухайт–Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтын ажлын нээлтийн ёслолд оролцлоо.
Уг арга хэмжээг сурвалжлахаар олон сэтгүүлч очсон бөгөөд дуулиан тарьсан асуудлаар Ерөнхий сайдаас тайлбар авахыг хүссэн боловч хамгаалалтынхан нь сэтгүүлчдийг халгаасангүй.
"Протоколтой арга хэмжээ зохион байгуулагдаж байна" гэх албаны тайлбар дайгаад, хамгаалалт хэмээх “хана хэрэмнээсээ” гарч ирэлгүй машиндаа суугаад яваад өгчээ.
Нийтэлсэн огноо2025-05-14