1 RIO TINTO REACHES $138.75 MILLION SETTLEMENT OVER MONGOLIAN MINE WWW.REUTERS.COM PUBLISHED:2025/06/19      2 THE FALL OF MONGOLIA’S COALITION GOVERNMENT: AS ONE CHAPTER CLOSES, ANOTHER OPENS WWW.ARCTUSANALYTICS.COM PUBLISHED:2025/06/19      3 PETRO MATAD SEES KEY MILESTONE IN MONGOLIA AS IT BANKS FIRST OIL PAYMENTS WWW.PROACTIVEINVESTORS.COM.AU  PUBLISHED:2025/06/19      4 GOVERNMENT DISCUSSES AMENDMENTS TO STATE BUDGET AT ITS FIRST SESSION WWW.MONTSAME.MN PUBLISHED:2025/06/19      5 CROSS-PLATFORM INTEGRATION IN ASIAN GADGETS WWW.TRADEFLOCK.COM  PUBLISHED:2025/06/19      6 MONGOLIA’S ‘DRAGON PRINCE’ DINOSAUR WAS FORERUNNER OF TYRANNOSAURUS REX WWW.REUTERS.COM PUBLISHED:2025/06/19      7 16 KILLED IN WATER-RELATED ACCIDENTS IN MONGOLIA SO FAR THIS YEAR WWW.XINHUANET.COM PUBLISHED:2025/06/19      8 ADB LAUNCHES 2ND MONGOLIAN TOGROG BOND IN 2025 WWW.XINHUANET.COM PUBLISHED:2025/06/18      9 G.ZANDANSHATAR: ONE-THIRD OF PREVIOUS GOVERNMENT RETAINED TO CONTINUE MEGA PROJECTS WWW.GOGO.MN PUBLISHED:2025/06/18      10 EBRD LENDING UP TO MNT 26.2 BILLION TO SUPPORT MONGOLIA’S AUTOMOTIVE SECTOR WWW.EBRD.COM PUBLISHED:2025/06/18      РОЙТЕРС: RIO TINTO КОМПАНИ МОНГОЛЫН УУРХАЙН МАРГААНЫГ 138.75 САЯ ДОЛЛАРООР ЗОХИЦУУЛЛАА WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2025/06/19     Г.ЗАНДАНШАТАРТ БНХАУ-ЫН ТӨРИЙН ЗӨВЛӨЛИЙН ЕРӨНХИЙ САЙД ЛИ ЧЯН БАЯР ХҮРГЭЖ, ЗАХИДАЛ ИЛГЭЭВ WWW.ZINDAA.MN НИЙТЭЛСЭН:2025/06/19     “МОНГОЛ ШУУДАН” ХК БОЛОН “НЬЮКОМ” ГРУПП ХАМТРАН ДРОНООР ХҮРГЭЛТ ХИЙХ ТУРШИЛТЫГ АМЖИЛТТАЙ ХИЙЛЭЭ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2025/06/19     УЛААНБААТАРЫН ХОЁР ДАХЬ ТОМ ЗАДГАЙ ТАЛБАЙ СОНГИНОХАЙРХАН ДҮҮРЭГТ АШИГЛАЛТАД ОРНО WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2025/06/19     Б.ЖАВХЛАН: 2025 ОНЫ ТӨСВИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ЗАРДЛЫГ 535 ТЭРБУМ, УРСГАЛ ЗАРДЛЫГ 1.8 ИХ НАЯДААР БУУРУУЛНА WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2025/06/19     А.ТӨМӨРИЙГ ЭРГҮҮЛЭН ТАТАХГҮЙ БАЙСААР БҮРЭН ЭРХИЙН ХУГАЦАА НЬ ДУУСАЖ, ТАЛИЙГААЧИЙН ХЭРЭГ МАРТАГДАВ WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2025/06/19     БНХАУ-ААС КОКОСЖСОН НҮҮРС ТАТВАЛ АДАГЛААД БАРЬЦАЛДУУЛАГЧИД 300 ТЭРБУМ ЗАРАХГҮЙ, УГААРТАХ ЭРСДЭЛ+АГААРЫН БОХИРДОЛ БУУРНА WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2025/06/19     МОНГОЛБАНК БЭЛЭГ ДУРСГАЛЫН ЗОРИУЛАЛТТАЙ АЛТАН ГУЛДМАЙГ ХУДАЛДААНД ГАРГАНА WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2025/06/18     ЗАСГИЙН ГАЗРЫН САЙД НАРЫН БОЛОВСРОЛ, НАМТАР WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2025/06/18     ЗЭСИЙН ХҮДЭР, БАЯЖМАЛЫН ЭКСПОРТ 701.8 САЯ АМ.ДОЛЛАРООР НЭМЭГДЖЭЭ WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2025/06/18    

БНСУ-аас гавлуулж, хоригдож, хохирч ирсэн иргэдийн төлөөлөл монголчуудын эрхийн төлөө дуугарав www.eguur.mn

Сүүлийн жилүүдэд БНСУ визний зорчилгүй монгол иргэдийг хуурч баривчлах, бүх юмыг нь хурааж хорих, онгоцны буудал дээр утсыг нь хурааж хувийн мэдээлэл рүү нь нэвтэрч, хоол, ундгүй хорих зэргээр иргэдийг эрхийг ноцтой зөрчих болсон. Тиймд уг бид асуудлыг хөндөж сурвалжилга бэлтгэн хүргэж байв.
Өмнөх сурвалжилгын үеэр “Солонгосчууд монгол иргэдийг барихдаа хүний эрхийг ханган ажилладаг. Хүмүүсийн яриад байдаг шиг “гавлаж, бохир орчинд хорьдог” гэх асуудал байдаггүй. Жилдээ 40 орчим иргэн л баригдаж байгаа” гэх албаныхны мэдээлэл сард хэдэн зуугаараа тус улсаас баригдан ирж буй монгол иргэдийн амтай зөрсөн.
Мөн бидэнд ярилцлага өгсөн хохирогч иргэдийн дунд нөгөөх “харласан” хэмээн нэрлэдэг хүмүүсээс гадна. Солонгост ердөө дөрөв хоноод маргааш нь буцахаар тийз худалдан авсан 20 настай монгол охин. Тус улсад ажиллаж, амьдрахаар хуулийн дагуу G1 буюу цагаачлах түр орогнох виз авсан иргэн, төлбөрөө олохоор ажиллаж байсан гэх оюутан залуус тус улсад байх хуулийн хугацаагаа хэтрүүлээгүй иргэд багтаж байна. Тэдний заримыг сүлжээ дэлгүүр, хоолны газраас бүр заримыг нь албан мессеж явуулж, хүсэлтийг дагуу очиход нь хуурч баривчилсан иргэд багтаж байсан юм.
Ингэж уг асуудал хаа сайгүй ил болж БНСУ-д суугаа Элчин сайд болон манай улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг нар иргэдийн эрхийг зөрчиж буй эл үйлдлээ яаралтай болих саналыг албан уулзалтуудаараа илэрхийлсэн ч нөхцөл байдал өөрчлөгдөөгүй.
Мөн Монгол Улсад суугаа БНСУ-ын Элчин сайдын яам нь виз гаргаад явуулдаг. Гэтэл улс нь хилээсээ буцаадаг үйл явцыг бизнес гэж хардах иргэд ч байна.
Энэ мэтчилэн монгол иргэд хохирох тохиолдол үргэлжилсээр байгаа тул хохирогч иргэдийн төлөөлөл өнөөдөр ил гарч, БНСУ-ын Элчин сайдын яамны өмнө мэдээлэл хийлээ.
Өнөөдөр элчингийн гадаа цугласан хохирогч иргэдийн төлөөлөл хүний эрх ноцтой зөрчсөн асуудлаар Монгол Улсын Хүний эрхийн комисс, Гадаад харилцааны яаманд хандаж буйгаа илэрхийллээ. Мөн БНСУ-ын Элчин сайдын яамнаас виз мэдүүлэхээс эхлээд гарсан бүх зардлыг нэхэмжилнэ гэв.
Ингээд болсон үйл явдлын талаар иргэн н.Соёл-Эрдэнэ ингэж ярилаа.
-Би нөхөртэйгөө хамт БНСУ руу явсан. Ажиллах бодолгүй. Аялахаар мөнгө төгрөгөө бэлдсэн байсан. Гэтэл Өмнөд солонгосын гааль дээр манай онгоцны иргэдийг буцааж нэг өрөө рүү оруулж эхэлсэн. Гаалийн ажилтнууд намайг оруулсан хэр нь яг адилхан бичиг баримттай нөхрийг маань оруулаагүй. Удалгүй намайг буцааж дуудаад арын өрөөндөө оруулсан. Тэр өрөөнд манай онгоцноос найман монгол хүн орсон. Гаалийн ажилтнууд бидний утсыг хүчээр булааж авсан. Орчуулагч байхгүй тул бид яахаа мэдэхгүй хоригдож байгаад байцаалтад орсон. Цүнх ухаж байгаа бүх мөнгийг маань шалгаж үзсэн. Байцаалтад бүгд л үнэнээ хэлж бүх юм аа шалгуулсан. Ингээд 4-5 цаг болсны дараа утаснаас хэдэн сарын өмнө бичсэн “нэг өдөр ажиллаж үзэх боломж байдаг уу. Би ядарч байгаа тул амраад боломж нь байдаг бол нэг өдөр ажил хийж үздэг юм уу. Боломжгүй бол ажиллахгүй ээ. Сайхан амраад ирнэ” гэсэн чатыг маань хэвлэж гаргаж ирээд, нэг цаасан дээр хүчээр гарын үсэг зуруулж саатуулах байр луугаа явуулсан. Гарын үсэг зурахгүй гэсэн хүмүүсийг зандарч, нүүр лүү нөгөөх цаасаа базаж шидсэн. Тэнд эмчилгээний чиглэлээр болон буцах тийз нь тодорхой аялах зардалтайгаа яваа хүмүүс байсан. Ингээд биднийг хоол гэх зүйлгүй хэд хоног хорьж, хоригдол шиг онгоцны хамгийн арын суудалд бөөгнүүлж суулгаад буцаасан. Буцах хүртэл гадаад паспортыг минь өгөөгүй гэсэн юм.
Мөн хохирогч иргэдийн төлөөлөл:
-Манай улсын томоохон төлөөллүүд тусгай нислэг, тусгай суудлаар нисдэг болохоор иргэдийнхээ зовлонг ойлгохгүй байх шиг байна. Монголчууд өдөрт 10, 20-иороо буцаж байна. Зөвхөн монголчуудыг ингэж ялгаж буцааж байгаа нь хамт хоригдож буй иргэдийн 90 хувь нь монгол байгаагаас харагдсан. Үнэхээр хил гаалиараа оруулахгүй юм бол эндээс элчин сайдын яам нь виз гаргадаггүй байх ёстой. Гэтэл эндээс хэдэн сар хүлээж виз авсан хүмүүсийг сэтгэл зүй, санхүү бүх зүйлээр нь хохироож байна. Тэнд саатуулсан иргэдэд хэд хоног сэндвич шиг талх өгч, муухай үнэртэй даавуу нөмрүүлж нэг өрөөнд бөөнд нь хорьж байгаад буцааж байна. Ингэхдээ бас БНСУ руу нэвтэрсэн гэх штанб дарсан ч гарсан гэж дардаггүй зэрэг ойлгомжгүй асуудлууд бас бий. Иймд монгол иргэд эрхээ ноцтой зөрчүүлж буй уг асуудалд үе шаттай анхаарч, яаралтай арга хэмжээ авахыг шаардав.
Сүүлийн жилүүдэд хохирогчдын тоо огцом нэмэгдэх болсон дээрх асуудлын талаар өнгөрсөн хугацаанд албаныхнаас тодруулахад, “Монгол иргэдийн буцаасан ч, барьсан ч солонгосчуудыг хүний эрхийг нь хангаж ажилладаг” хэмээж байсан. Гэвч бодит байдал дээр иргэд гавлуулсан, эд зүйлсээ хураалгаж өмхий өрөөнд хоолгүй хоригдсоныг хохирогчид нотолдог ч гарч ирдэггүй байсан бол энэ удаа хохирогч болсон иргэд ил гарч хэвлэлд дуу хоолойгоо ийн хүргэлээ.
Д.ЖАРГАЛМАА

 



Нийтэлсэн огноо2025-05-14