1 PROJECT ON “SUPPORTING CLIMATE CHANGE ADAPTATION IN MONGOLIA” TO BE IMPLEMENTED IN RURAL AREAS WWW.MONTSAME.MN PUBLISHED:2025/05/27      2 MONGOLIA PM EXPECTED TO CALL VOTE OF CONFIDENCE IN THE FACE OF PROTESTS WWW.THEGUARDIAN.COM PUBLISHED:2025/05/27      3 MONGOLIA’S YOUTH PROTESTS LEAD TO POLITICAL SHENANIGANS WWW.DIPLOMAT.COM PUBLISHED:2025/05/27      4 MONGOLIA STEPS UP FIGHT AGAINST TOBACCO AND E-CIGARETTES WWW.WHO.INT PUBLISHED:2025/05/27      5 MONGOLIA AND THE REPUBLIC OF AUSTRIA SIGN A JOINT DECLARATION WWW.MONTSAME.MN PUBLISHED:2025/05/27      6 CONSTRUCTION OF THE SELBE SUB-CENTER TO BEGIN ON MAY 29 WWW.MONTSAME.MN PUBLISHED:2025/05/27      7 CENTENNIAL ANNIVERSARY OF AIR FORCE CELEBRATED WWW.UBPOST.MN PUBLISHED:2025/05/27      8 MONGOLIAN GOVERNMENT ACCUSES RIO TINTO GROUP OF BRIBERY, CORRUPTION WWW.MARKETSCREENER.COM  PUBLISHED:2025/05/26      9 AFTER PROTESTS FORCE A SHAKE-UP, WHO WOULD BECOME MONGOLIA’S NEXT PRIME MINISTER? WWW.DIPLOMAT.COM PUBLISHED:2025/05/26      10 RIO TINTO HUNTS BROADLY FOR NEW CEO, IN CONTRAST WITH STRONG BHP BENCH WWW.REUTERS.COM PUBLISHED:2025/05/26      УУЛ УУРХАЙН БИРЖЭЭР НҮҮРСНИЙ АРИЛЖАА МУУ ХЭВЭЭР БАЙНА WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2025/05/27     ДУЛААНЫ V ЦАХИЛГААН СТАНЦЫГ БАРИНА WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2025/05/27     С.ТӨМӨРХҮҮ: БАРИЛГЫН ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙГ ХЯЛБАР, НЭЭЛТТЭЙ БОЛГОНО WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2025/05/27     Л.ОЮУН-ЭРДЭНИЙН ОГЦРОХГҮЙГЭЭР ХАМТРАХ АРГАА БОДСОН ДОЛОО ХОНОГ WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2025/05/27     Б.БАТЦЭЦЭГ: ЭЛЧИН САЙД А.ТӨМӨР ЗОЛГҮЙ ЯВДАЛ БОЛСОН ГЭЖ ХЭЛСЭН WWW.ZINDAA.MN НИЙТЭЛСЭН:2025/05/27     СОЁЛ, СПОРТЫН САЛБАРТ ХӨРӨНГӨ ОРУУЛСАН АЖ АХУЙН НЭГЖҮҮД ТАТВАРЫН ХӨНГӨЛӨЛТ ЭДЭЛНЭ WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2025/05/27     БООЦООТ ТОГЛООМ ЗОХИОН БАЙГУУЛВАЛ ГУРВАН ЖИЛ ХОРИХ ЯЛААР ШИЙТГЭНЭ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2025/05/27     ББСБ-УУДЫН БАНКНААС ТАТСАН ЗЭЭЛИЙН ЭХ ҮҮСВЭР ХОЁР ДАХИН НЭМЭГДЖЭЭ WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2025/05/26     "НИССАН НАВАРА" ЗАГВАРЫН 20 АВТОМАШИН ГАРДУУЛЖЭЭ WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2025/05/26     МОНГОЛ УЛС ХИЙН ТҮЛШИНД ШИЛЖСЭНЭЭР АГААРЫН БОХИРДОЛ 29.5 ХУВИАР БУУРНА WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2025/05/26    

Цахимаар 7.3 тэрбум төгрөг залилжээ www.news.mn

Сүүлийн жилүүдэд залилах гэмт хэрэг өсч байна. Тодруубал, энэ он гарсаар 5744 залилах гэмт хэрэг Цагдаагийн байгууллагат бүртгэгджээ. Үүнээс үүдэж иргэдэд 7.3 тэрбум төгрөгийн хохирол учирсан байна.
Иргэдийн цахим хэрэглээ нэмэгдэхийн хэрээр цахимаар залилах гэмт хэрэг нэмэгдэж байна. Залилах гэмт хэргийн арга илүү хүний сонирхол татах хэлбэрт шилжсэн. Тухайлбал, телеграм, Тik Тok, we chat, whats app зэрэг платформуудыг ашиглан “Онлайнаар цагийн ажил хийлгэнэ”, “Даалгавар биелүүлээд мөнгөө өсгөөрэй”, “Гэрээсээ ажиллаж мөнгө олох боломжтой”, “Цахимаар сурталчилгаа хийж мөнгөө өсгөөрэй” гэх мэт хуурамч зар, мэдээгээр дамжуулан залилах төрлийн гэмт хэрэг ихээр үйлдэгдэж байгааг Цагдаагийн байгууллагаас мэдээлж байна.
Тодруулбал, улсын хэмжээнд 2025 оны эхний дөрвөн сард нийт 18605 гэмт хэрэг Цагдаагийн байгууллагат бүртгэгдсэн байна. Үүний 13119 гэмт хэрэг нь Улаанбаатар хотод бүртгэгдсэн байгаа юм. Үлдсэн 5489 гэмт хэрэг нь орон нутагт бүртгэгджээ. Нийт бүртгэгдсэн гэмт хэргийн 30 гаруй хувийг буюу 5744 хэрэг нь  залилах гэмт хэрэг байна. Цахим орчинд үйлдэгдсэн гэмт хэргийн 80 гаруй хувийг залилах гэмт хэрэг эзэлж байгаа ажээ.
Он гарсанаас хойш телеграм аппликэйшнээр дамжуулан эд хөрөнгөө бусдад залилуулсаны улмаас иргэдэд нийт 7.3 тэрбум төгрөгийн хохирол учиржээ.
Цахим орчинд бараа үйлчилгээ захиалах, даалгавар биелүүлэх /телеграм/ зэрэг үйлдлийн аргаар бусдыг залилсан байна.
Кэйс I: Нэгэн иргэн телеграмаар бараа захиалаад 20 хувийг нь авна гэсэн зар, саналын дагуу Константин нэртэй хаягтай харилцаж нэр бүхий банкны гурван данс руу нийт 22 удаагийн гүйлгээгээр 31 сая төгрөг шилжүүлж залилуулсан.
Кэйс II: Орон нутгийн нэг иргэн телеграм хаягаар даалгавар биелүүлэх нэрийдлээр нэр бүхий банкны дансууд руу олон удаагийн гүйлгээгээр нийт 112 сая төгрөгийг шилжүүлэн залилуулжээ.
2024 онд залилах гэмт хэргийн улмаас нийт иргэн, хуулийн этгээдэд 318 тэрбум төгрөгийн хохирол учирсан байна. Энэ нь 2023 оноос 70 гаруй хувиар өссөн үзүүлэлт аж.
Сүүлийн өдрүүдэд иргэдийн гар утсанд "Телеграм апликэйшинд сайт дээр таны зураг байна" таньдаг хүний нэр, зурагтай хаягаас бичиж , хуурамч линк явуулж байгаа нь иргэд, олон нийтийг төөрөгдөлд оруулж байна. Ингэснээр иргэд зургаа харах гэж линкээр нэвтэрч, нууц үгээ алдах тохиолдлууд гарч байгаа тул ямар нэгэн ач холбогдолгүй линкээр орж нууц үгээ оруулахгүй байхыг Цагдаагийн байгууллагаас анхааруулав.



Нийтэлсэн огноо2025-05-26