С.Төмөрхүү: Барилгын тусгай зөвшөөрлийг хялбар, нээлттэй болгоно www.eagle.mn
Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яамнаас өнөөдөр /2025.05.26/ мэдээлэл хийлээ.
Ирэх сарын 10-наас барилга, барилгын материалын тусгай зөвшөөрлийг хялбарчилж, хүний оролцоогүй 100 хувь цахимаар олгохоор болсон байна.
Энэ талаар ХББОСЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч С.Төмөрхүү мэдээлэл өглөө. Тэрээр "Тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг тодорхойлсон журам, тушаалууд хүчингүй болсон. Үүний хүрээнд Монгол Улсын Зөвшөөрлийн тухай хуульд нийлүүлэн, тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагаа илүү тодорхой болгосон. Өмнө нь, аж ахуйн нэгжүүдээс нийгмийн даатгалын шимтгэл төлөлт, янз бүрийн бүртгэл зэргийг нэхдэг байсныг болиулсан.
Улмаар энэ онд иргэн, аж ахуйн нэгж барилгын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл авахад илүү хялбар болсон. Түүнчлэн цаашид барилгын материал үйлдвэрлэхэд тусгай зөвшөөрөл нэхэхгүй. Өмнө нь дөрөв хүртэлх инженер шаарддаг байсныг хоёр болгосон. Энэ мэтээр барилгын тусгай зөвшөөрлийг хялбарчилж, илүү нээлттэй болгосон" гэв.
Нийтэлсэн огноо2025-05-27