"Ниссан навара" загварын 20 автомашин гардуулжээ www.news.mn
Батлан хамгаалах яамнаас 2025 оныг "Эх оронч Монгол-Их сэргэлтийн жил" болгон зарласан. Энэ хүрээнд батлан хамгаалах тогтолцоонд сэргэлт хийж, эх оронч үзэлд суурилсан үндэсний сөрөн тэсвэрлэх чадавхыг бэхжүүлэх зорилго дэвшүүлэн ажиллаж байгаа билээ. Энэ зорилтын хүрээнд өнөөдөр /2025.05.26/ УИХ, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд С.Бямбацогт БХЯ-ны харьяа байгууллагуудын удирдлага, Зэвсэгт хүчний нэгтгэл, ангиудад "Ниссан Навара" загварын 20 автомашин гардуулжээ. Сайд С.Бямбацогт энэ үеэр хэлсэн үгэндээ "Батлан хамгаалах бодлогын төвд хүн байна гэдгийг онцлоод, энэ 2025 онд хийж хэрэгжүүлэхээр тусгасан БХЯ-ны гүйцэтгэлийн төлөвлөгөөнд тусгасан 17 зорилтын нэг өнөөдөр бодит ажил болж, яамны харьяа байгууллага болон Зэвсэгт хүчний нэгтгэл, ангиудад автомашин гардуулж өгч байгаа"-г хэллээ.
Нийтэлсэн огноо2025-05-26