Бооцоот тоглоом зохион байгуулвал гурван жил хорих ялаар шийтгэнэ www.eagle.mn
УИХ Засгийн газраас өргөн мэдүүлсэн Зөвшөөрлийн тухай хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлсэн. Эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлэхээс өмнө УИХ-ын гишүүн П.Сайнзориг, Г.Уянгахишиг нарын саналаар дараах заалтуудыг нэмлээ.
Олон нийтийн газар, эсхүл мэдээллийн технологи ашиглан ашиг олох зорилгоор төлбөрт таавар, эсхүл бооцоот тоглоом зохион байгуулсан бол 2700-14000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл 240-720 цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
Мөрийтэй тоглоом, эсхүл төлбөрт таавар, эсхүл бооцоот тоглоомыг зохион байгуулах гэмт хэргийн үйлдэлд өөрийн, эсхүл бусдын нэр дээрх төлбөр тооцооны данс, цахим мөнгө, виртуал хөрөнгө, харилцаа холбооны сүлжээний дугаар, цахим тодорхойлогчийг удаа дараа ашиглуулах замаар дэмжлэг үзүүлсэн бол 450-5400 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл 240-720 цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас нэг жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
Нийтэлсэн огноо2025-05-27