1 PROJECT ON “SUPPORTING CLIMATE CHANGE ADAPTATION IN MONGOLIA” TO BE IMPLEMENTED IN RURAL AREAS WWW.MONTSAME.MN PUBLISHED:2025/05/27      2 MONGOLIA PM EXPECTED TO CALL VOTE OF CONFIDENCE IN THE FACE OF PROTESTS WWW.THEGUARDIAN.COM PUBLISHED:2025/05/27      3 MONGOLIA’S YOUTH PROTESTS LEAD TO POLITICAL SHENANIGANS WWW.DIPLOMAT.COM PUBLISHED:2025/05/27      4 MONGOLIA STEPS UP FIGHT AGAINST TOBACCO AND E-CIGARETTES WWW.WHO.INT PUBLISHED:2025/05/27      5 MONGOLIA AND THE REPUBLIC OF AUSTRIA SIGN A JOINT DECLARATION WWW.MONTSAME.MN PUBLISHED:2025/05/27      6 CONSTRUCTION OF THE SELBE SUB-CENTER TO BEGIN ON MAY 29 WWW.MONTSAME.MN PUBLISHED:2025/05/27      7 CENTENNIAL ANNIVERSARY OF AIR FORCE CELEBRATED WWW.UBPOST.MN PUBLISHED:2025/05/27      8 MONGOLIAN GOVERNMENT ACCUSES RIO TINTO GROUP OF BRIBERY, CORRUPTION WWW.MARKETSCREENER.COM  PUBLISHED:2025/05/26      9 AFTER PROTESTS FORCE A SHAKE-UP, WHO WOULD BECOME MONGOLIA’S NEXT PRIME MINISTER? WWW.DIPLOMAT.COM PUBLISHED:2025/05/26      10 RIO TINTO HUNTS BROADLY FOR NEW CEO, IN CONTRAST WITH STRONG BHP BENCH WWW.REUTERS.COM PUBLISHED:2025/05/26      УУЛ УУРХАЙН БИРЖЭЭР НҮҮРСНИЙ АРИЛЖАА МУУ ХЭВЭЭР БАЙНА WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2025/05/27     ДУЛААНЫ V ЦАХИЛГААН СТАНЦЫГ БАРИНА WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2025/05/27     С.ТӨМӨРХҮҮ: БАРИЛГЫН ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙГ ХЯЛБАР, НЭЭЛТТЭЙ БОЛГОНО WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2025/05/27     Л.ОЮУН-ЭРДЭНИЙН ОГЦРОХГҮЙГЭЭР ХАМТРАХ АРГАА БОДСОН ДОЛОО ХОНОГ WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2025/05/27     Б.БАТЦЭЦЭГ: ЭЛЧИН САЙД А.ТӨМӨР ЗОЛГҮЙ ЯВДАЛ БОЛСОН ГЭЖ ХЭЛСЭН WWW.ZINDAA.MN НИЙТЭЛСЭН:2025/05/27     СОЁЛ, СПОРТЫН САЛБАРТ ХӨРӨНГӨ ОРУУЛСАН АЖ АХУЙН НЭГЖҮҮД ТАТВАРЫН ХӨНГӨЛӨЛТ ЭДЭЛНЭ WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2025/05/27     БООЦООТ ТОГЛООМ ЗОХИОН БАЙГУУЛВАЛ ГУРВАН ЖИЛ ХОРИХ ЯЛААР ШИЙТГЭНЭ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2025/05/27     ББСБ-УУДЫН БАНКНААС ТАТСАН ЗЭЭЛИЙН ЭХ ҮҮСВЭР ХОЁР ДАХИН НЭМЭГДЖЭЭ WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2025/05/26     "НИССАН НАВАРА" ЗАГВАРЫН 20 АВТОМАШИН ГАРДУУЛЖЭЭ WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2025/05/26     МОНГОЛ УЛС ХИЙН ТҮЛШИНД ШИЛЖСЭНЭЭР АГААРЫН БОХИРДОЛ 29.5 ХУВИАР БУУРНА WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2025/05/26    

“Үндэслэлгүйгээр шатахууны үнэ нэмсэн ААН-үүдийг шалгана” www.gogo.mn

Шатахууны үнийг зөвшилцөлгүйгээр нэмснийг буруушаан Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамнаас мэдэгдэл гаргажээ.
МЭДЭГДЭЛ бүрэн эхээрээ:
Газрын тосны бүтээгдэхүүний жижиглэнгийн худалдаа эрхлэгч зарим аж ахуйн нэгж, байгууллагууд АИ-92 автобензиний жижиглэнгийн үнийг 2025 оны 05 дугаар сарын 23-ны өдөр Улаанбаатарт 2590 төгрөг болгож 200 төгрөгөөр нэмэгдүүлсэн байна.
Зарим ААН-үүдээс ам.долларын ханш болон үйл ажиллагааны зардал өссөнтэй холбоотойгоор АИ-92 автобензиний үнийг нэмэгдүүлэх тухай саналыг ирүүлж байсан.
Монгол Улсын Засгийн газрын 2025 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 140 дүгээр тогтоолоор батлагдсан “Газрын тосны бүтээгдэхүүний хангамж, үнийг тогтворжуулах ажлыг зохион байгуулах, хяналт тавих үүрэг бүхий төр, хувийн хэвшил, иргэний нийгмийн хамтарсан зөвлөл”-ийн анхдугаар хуралдааныг 2025 оны 05 дугаар сарын 05-ны өдөр зохион байгуулж, холбогдох асуудлыг хэлэлцсэн бөгөөд жижиглэн борлуулалтын үнэд өөрчлөлт оруулах нөхцөл, шаардлага үүссэн эсэх талаарх үндэслэл, холбогдох тооцоо, судалгааг гаргаж дахин хэлэлцэхээр болсон.
Гэтэл дээрх Хамтарсан зөвлөлийн шийдвэрийг үл ойшоож, улс төрийн нөхцөл байдал тогтворгүй үеийг ашиглан автобензиний үнийг төр, засгийн холбогдох байгууллагад албан ёсоор мэдэгдэж, зөвшилцөхгүйгээр нэмэгдүүлж, зохисгүй үйлдэл гаргасныг Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамнаас буруушааж байгааг үүгээр мэдэгдье. Мөн түүнчлэн, эдгээр ААН-үүдийн гаргасан үйлдэл нь Монгол Улсын Өрсөлдөөний тухай хууль болон бусад хууль, тогтоомжийг зөрчсөн эсэхийг холбогдох байгууллагуудаар шалгуулах болно.
Эдгээр ААН-үүдтэй бүх төрлийн шатахууны өртөг болон үнийн асуудлыг бууруулах ажлыг эхлүүлсэн бөгөөд эхний ээлжинд дизель түлшний жижиглэнгийн үнийг тодорхой хэмжээгээр буулгахаар болоод байгааг ард, иргэдэд мэдэгдье.
АЖ ҮЙЛДВЭР, ЭРДЭС БАЯЛГИЙН ЯАМ
2025 ОНЫ 5 ДУГААР САРЫН 23-НЫ ӨДӨР

 



Нийтэлсэн огноо2025-05-26