1 PROJECT ON “SUPPORTING CLIMATE CHANGE ADAPTATION IN MONGOLIA” TO BE IMPLEMENTED IN RURAL AREAS WWW.MONTSAME.MN PUBLISHED:2025/05/27      2 MONGOLIA PM EXPECTED TO CALL VOTE OF CONFIDENCE IN THE FACE OF PROTESTS WWW.THEGUARDIAN.COM PUBLISHED:2025/05/27      3 MONGOLIA’S YOUTH PROTESTS LEAD TO POLITICAL SHENANIGANS WWW.DIPLOMAT.COM PUBLISHED:2025/05/27      4 MONGOLIA STEPS UP FIGHT AGAINST TOBACCO AND E-CIGARETTES WWW.WHO.INT PUBLISHED:2025/05/27      5 MONGOLIA AND THE REPUBLIC OF AUSTRIA SIGN A JOINT DECLARATION WWW.MONTSAME.MN PUBLISHED:2025/05/27      6 CONSTRUCTION OF THE SELBE SUB-CENTER TO BEGIN ON MAY 29 WWW.MONTSAME.MN PUBLISHED:2025/05/27      7 CENTENNIAL ANNIVERSARY OF AIR FORCE CELEBRATED WWW.UBPOST.MN PUBLISHED:2025/05/27      8 MONGOLIAN GOVERNMENT ACCUSES RIO TINTO GROUP OF BRIBERY, CORRUPTION WWW.MARKETSCREENER.COM  PUBLISHED:2025/05/26      9 AFTER PROTESTS FORCE A SHAKE-UP, WHO WOULD BECOME MONGOLIA’S NEXT PRIME MINISTER? WWW.DIPLOMAT.COM PUBLISHED:2025/05/26      10 RIO TINTO HUNTS BROADLY FOR NEW CEO, IN CONTRAST WITH STRONG BHP BENCH WWW.REUTERS.COM PUBLISHED:2025/05/26      УУЛ УУРХАЙН БИРЖЭЭР НҮҮРСНИЙ АРИЛЖАА МУУ ХЭВЭЭР БАЙНА WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2025/05/27     ДУЛААНЫ V ЦАХИЛГААН СТАНЦЫГ БАРИНА WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2025/05/27     С.ТӨМӨРХҮҮ: БАРИЛГЫН ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙГ ХЯЛБАР, НЭЭЛТТЭЙ БОЛГОНО WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2025/05/27     Л.ОЮУН-ЭРДЭНИЙН ОГЦРОХГҮЙГЭЭР ХАМТРАХ АРГАА БОДСОН ДОЛОО ХОНОГ WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2025/05/27     Б.БАТЦЭЦЭГ: ЭЛЧИН САЙД А.ТӨМӨР ЗОЛГҮЙ ЯВДАЛ БОЛСОН ГЭЖ ХЭЛСЭН WWW.ZINDAA.MN НИЙТЭЛСЭН:2025/05/27     СОЁЛ, СПОРТЫН САЛБАРТ ХӨРӨНГӨ ОРУУЛСАН АЖ АХУЙН НЭГЖҮҮД ТАТВАРЫН ХӨНГӨЛӨЛТ ЭДЭЛНЭ WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2025/05/27     БООЦООТ ТОГЛООМ ЗОХИОН БАЙГУУЛВАЛ ГУРВАН ЖИЛ ХОРИХ ЯЛААР ШИЙТГЭНЭ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2025/05/27     ББСБ-УУДЫН БАНКНААС ТАТСАН ЗЭЭЛИЙН ЭХ ҮҮСВЭР ХОЁР ДАХИН НЭМЭГДЖЭЭ WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2025/05/26     "НИССАН НАВАРА" ЗАГВАРЫН 20 АВТОМАШИН ГАРДУУЛЖЭЭ WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2025/05/26     МОНГОЛ УЛС ХИЙН ТҮЛШИНД ШИЛЖСЭНЭЭР АГААРЫН БОХИРДОЛ 29.5 ХУВИАР БУУРНА WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2025/05/26    

Өнгөрсөн долоо хоногт Засгийн газар "Рио Тинто"-г авлигын асуудлаар шүүхэд өгчээ www.eguur.mn

Тавдугаар сарын 20 буюу өнгөрсөн долоо хоногт Монголын Засгийн газар "Рио Тинто" группийн авлигын асуудлаар шүүхэд өгчээ. Энэ талаарх Financial Review сонинд гарсан нийтлэлийг орчуулан хүргэе.
Financial Review: Монгол Улсын Засгийн газар Рио Тинто компанийг Оюу толгой зэсийн ордтой холбоотой улс төрийн авлигын хэрэгт буруутган шүүхэд нууцлал бүхий нэхэмжлэл гаргасан нь тус улсын Засгийн газар болон Рио Тинто компанийн хоорондын хурцадмал харилцааг ил болголоо.     
Оюу толгой ордын өгөөжийг хэрхэн хуваах талаарх маргаан Монгол Улсын Засгийн газар болон Рио Тинто компанийн хооронд хорь орчим жил үргэлжилж буй. Рио Тинто компанийн гүйцэтгэх захирал Якоб Стаусхолм энэхүү зөрчлийг шийдвэрлэх зорилгоор Туркойс Хилл компанийн жижиг хувьцаа эзэмшигчдийн хувьцааг худалдан авах, Засгийн газрын энэ төсөлд эзэмшдэг 34%-ийн хувь эзэшилтэй холбогдох өрийг тэглэхэд ойролцоогоор 8.5 тэрбум ам.доллар зарцуулсан ба тэрээр үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөж буй.
Монгол Улсын Засгийн газар Их Британийн шүүхэд өнгөрсөн долоо хоногт нэхэмжлэл гаргаж, түүнээс хойш хэдхэн өдрийн дараа Рио Тинто компани Якоб Стаусхолмыг ажлаас чөлөөлөгдөж буйг зарласан нь Монгол Улсын Засгийн газар болон Рио Тинто компанийн хоорондын харилцаа сэргээгүйг илтгэж, цаашид ч шинээр томилогдох гүйцэтгэх захирал олон жилийн үл итгэлцэл, зөрчилдөөнтэй тулгарах нь тодорхой болоод байна.
Рио Тинто компани болон Монгол Улсын Засгийн газар хоорондын 438 сая гаруй ам.долларын татварын маргаан арбитрын шүүхэд хэлэлцэгдэж байна. Их Британийн Дээд шүүхэд гаргасан нэхэмжлэл нь уг арбитрын маргаанд Монгол Улсын Засгийн газар байр сууриа хамгаалахад шаардлагатай нотлох баримтыг Рио Тинто компаниас гаргуулахад чиглэж байна.  
Энэхүү шинээр үүсгэж буй хэрэг нь нууцлалтай ба шүүхэд гаргасан нэхэмжлэл олон нийтэд ил болоогүй хэдий ч “The Australian Financial Review” санхүүгийн мэдээллийн байгууллагын олж мэдсэнээр энэ оны 05 дугаар сарын 20-ны өдөр гаргасан уг нэхэмжлэлд Монголын Улсын Засгийн газар Рио Тинто компанийг авлига, хээл хахуулийн хэрэгт холбогдсон хэмээн буруутгасан байна.
Якоб Стаусхолм нь 2018 оноос эхлэн Рио Тинто компанид ажиллаж эхэлсэн ба энэ асуудалтай холбоотой хэрэг явдал 2008-2012 оны хооронд болсон тул түүний оролцоо байсан гэх баримт үгүй байна. Мөн тус нэхэмжлэлийг гаргасан нь түүнийг ажлаас чөлөөлөгдөхөд хүргэсэн гэх баримт үгүй байна. 
Монголын тал нэхэмжлэлдээ Рио Тинто болон түүний охин компаниудыг “Оюу толгой төсөлтэй холбоотой авлига, хээл хахуулийн схемд оролцсон”, тус улсын төрийн өндөр албан тушаалтан асанд “олон сая ам.долларыг хууль бусаар шилжүүлсэн” гэж дурджээ. Мөн Рио Тинто болон түүний охин компаниудыг Монголын өөр нэгэн улс төрч асанг чиглэсэн “хууль бус, ашиг олох зорилготой схем”-д оролцсон хэмээн дурдсан байна. 
Монгол Улсын Засгийн газраас татварын маргааны хүрээнд нөхөн төлбөр гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаа нотлоход ач холбогдолтой гэж үзэн Рио Тинто компаниас 48 төрлийн баримт бичиг гаргуулах хүсэлт гаргасан. Гэвч Рио Тинто компани тэдгээр баримтыг гаргахаас татгалзсан бөгөөд үүнд авлигын хэрэгтэй холбоотой асуудлыг мөрдөн шалгуулахаар Рио Тинто компанийн захиалгаар “Baker McKenzie” хуулийн фирмийн бэлтгэсэн “авлигын мөрдөн шалгах ажиллагааны баримтууд” багтаж буй юм.
Рио Тинто компанийн төлөөлөгч “Энэ төрлийн үндэслэлгүй мэдэгдлийг эрс няцааж байна” гэж мэдэгджээ.
Уг авлигын асуудал нь Рио Тинто компани Оюу толгой компанийн дийлэнх хувьцааг эзэмшиж эхлэхээс өмнөх цаг үед хамаардаг. Оюу толгойн орд нь 7.06 тэрбум долларын бүтээн байгуулалтын дүнд ирэх арван жилийн хугацаанд дэлхийн эхний тавд тооцогдох зэс үйлдвэрлэгчдийн нэг болох төлөвтэй байгаа ба бүтээн байгуулалт долоон жилийн хугацаанд үргэлжилж 2023 онд хэрэгжиж дууссан.
Рио Тинто компани нь анх Оюу толгой компанийн хувьцааг эзэмшиж байсан Айвенхоу Майнз компанийн 9.95 хувийн хувьцааг 2006 оны 10 дугаар сард худалдаж авсан ба ингэхдээ Оюу толгой төсөлд холбогдох хөрөнгө оруулалтын гэрээг Монгол Улсын Засгийн газартай байгуулбал хувьцааны эзэмшлээ нэмэгдүүлэх нөхцөлтэйгөөр худалдан авсан байна. Дээрх хөрөнгө оруулалтын гэрээ 2009 онд байгуулагдаж, Рио Тинто компани Айвенхоу Майнз компани дахь хувьцааны эзэмшлээ 2009, 2012 онд тус тус нэмэгдүүлсэн байна.
Айвенхоу Майнз нь нэрээ “Туркойз Хилл Ресурсэс” болгон өөрчилж, Торонтогийн хөрөнгийн биржид бүртгэлтэй [хувьцаат компанийн хэлбэрээр] 10 орчим жилийн хугацаанд үйл ажиллагаа явуулж байсан ба 2022 онд Рио Тинто бүх хувьцааг нь худалдан авснаар түүний 100%-ийн охин компани болсон юм.
Гэвч уурхайн бүтээн байгуулалт нь маргаан дагуулсаар ирсэн бөгөөд АНУ-ын Флорида мужид бүртгэлтэй хөрөнгө оруулалтын сан болох “Pentwater Capital Management” зэрэг Туркойз Хилл Ресурсэс компанийн жижиг хувьцаа эзэмшигчид буюу хөрөнгө оруулагчид бүтээн байгуулалтын хугацаа хойшилж, зардал хэтэрсэнтэй холбогдуулан тус компанийн эсрэг тусдаа маргаан үүсгэсэн байна.
Монгол Улсын Засгийн газраас Их Британийн Дээд шүүхэд гаргасан хүсэлтэд Оюу толгой төслийн гүний уурхайн бүтээн байгуулалтын 2017, 2018 оны техникийн ахицын тайланг нотлох баримтаар гаргуулах багтаж байна. Уг бүтээн байгуулалтын зардал анхны төсөөллөөс 1.7 тэрбум ам.доллараар хэтэрч, бүтээн байгуулалт хоёр жилээр хоцорч хэрэгжсэн нь уг ордын 34 хувийг эзэмшдэг, улсын дотоодын нийт бүтээгдэхүүний 30 хувийг тус ордын орлогоор бүрдүүлэхээр тооцоолж буй Монгол Улсын Засгийн газарт хүндээр туссан байна.
Монголын тал шүүхэд Рио Тинто компанийн “буруу төлөвлөлт”, “алдаатай гүйцэтгэл” нь тус улсын эдийн засагт 2-27 тэрбум ам.доллараар хэмжигдэх ноцтой, их хэмжээний хохирол учруулсан хэмээн мэдэгдсэн байна.
“Тиймээс Монгол Улс нөхөн төлбөр авах эрхтэй. Эдгээр баримт бичгүүд нь маргааныг арбитрт шударгаар шийдвэрлэхэд шаардлагатай бөгөөд уг ажиллагаанд чухал холбогдолтой” гэж албан баримтад дурджээ.
Гэвч Монгол Улсын Засгийн газар уг асуудлыг “бизнес, арилжааны нууцтай холбоотой” гэж тодорхойлон нийтэд ил болгохгүй байх хүсэлт гаргасан байна.
Их Британийн Дээд шүүхэд гаргасан нэхэмжлэлээс үзэхэд Оюу толгойн уурхайг эзэмшиж, ажиллуулж буй Рио Тинто компанийн охин компани нь Монгол Улсын Засгийн газрыг 371.9 сая ам.долларын татварыг илүү суутгасан гэж үзэж, буцаан төлөхийг шаардсан ба энэ нь Монгол Улсын ДНБ-ий 1.8 хувьтай тэнцэх дүн юм.
Рио Тинто компани нь 295 сая ам.доллар төлж, татварын маргааныг эвлэрлийн замаар шийдвэрлэх саналыг энэ оны 01 дүгээр сард гаргасан. Энэ Ням гарагт тус компанийн төлөөлөгч “Бид эдгээр татварын асуудлыг шийдвэрлэхээр Монгол Улсын Засгийн газартай үргэлжлүүлэн хамтран ажиллаж байна” гэж мэдэгджээ.
Уг нэхэмжлэлийг энэ оны 05 дугаар сарын 20-ны өдөр гаргаж, түүнээс хойш ердөө хоёр өдрийн дараа Рио Тинтогийн Төлөөлөн удирдах зөвлөл Якоб Стаусхолмыг ажлаас чөлөөлөх нь тодорхой болсон ба энэ нь Монгол Улсад 3 намын хамтарсан Засгийн газрын эсрэг улс төрийн тогтворгүй байдал үүсээд байгаатай мөн цаг хугацааны хувьд давхцаж байна. 
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн гэр бүлийн тансаг хэрэглээтэй холбоотой мэдээлэл ил болсноор тус улсын иргэд долоо хоногийн турш эсэргүүцэл илэрхийлж, түүнийг албан тушаалаасаа огцрохыг шаардаж буй.
Хэрэв Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ огцорвол түүний эрх барьсан хугацаа нь Якоб Стаусхолмын Рио Тинто компанийн гүйцэтгэх захирлаар ажилласан хугацаатай ойролцоо болох юм. Тэд хоёул 2021 оны 01 дүгээр сард удирдах албан тушаалд томилогдож, олон нийтийн хэрэгслээр хэд хэдэн удаа хамтын мэдэгдэл хийж ирсэн.
Тухайлбал, 2022 оны 01 дүгээр сард Рио Тинто компани болон Монгол Улсын хоорондын харилцааг “шинэ шат”-д гаргах тохиролцоог зарлаж, үүний дүнд ихэнх санхүүгийн маргаан шийдвэрлэгдэж, гүний уурхайн олборлолтын ажлыг эхлүүлсэн.
Гэвч 2022 онд зарласан харилцааны шинэ шатны хүрээнд арбитрын гол маргаан болох татварын асуудал болон Их Британийн шүүхэд шинээр гаргасан нэхэмжлэлтэй холбоотой асуудлыг шийдвэрлээгүй хэвээр байна.
Оюу толгой ордын зэсийн олборлолт энэ жил 50 орчим хувиар нэмэгдэх төлөвтэй байгаа хэдий ч үүний тулд Рио Тинто компани тус ордын зэргэлдээх өөр компанийн буюу Онтре компанийн эзэмшилд буй талбайг олборлож ашиглахдаа Засгийн газрын зөвшөөрлийг авах шаардлагатай.



Нийтэлсэн огноо2025-05-26