1 PROJECT ON “SUPPORTING CLIMATE CHANGE ADAPTATION IN MONGOLIA” TO BE IMPLEMENTED IN RURAL AREAS WWW.MONTSAME.MN PUBLISHED:2025/05/27      2 MONGOLIA PM EXPECTED TO CALL VOTE OF CONFIDENCE IN THE FACE OF PROTESTS WWW.THEGUARDIAN.COM PUBLISHED:2025/05/27      3 MONGOLIA’S YOUTH PROTESTS LEAD TO POLITICAL SHENANIGANS WWW.DIPLOMAT.COM PUBLISHED:2025/05/27      4 MONGOLIA STEPS UP FIGHT AGAINST TOBACCO AND E-CIGARETTES WWW.WHO.INT PUBLISHED:2025/05/27      5 MONGOLIA AND THE REPUBLIC OF AUSTRIA SIGN A JOINT DECLARATION WWW.MONTSAME.MN PUBLISHED:2025/05/27      6 CONSTRUCTION OF THE SELBE SUB-CENTER TO BEGIN ON MAY 29 WWW.MONTSAME.MN PUBLISHED:2025/05/27      7 CENTENNIAL ANNIVERSARY OF AIR FORCE CELEBRATED WWW.UBPOST.MN PUBLISHED:2025/05/27      8 MONGOLIAN GOVERNMENT ACCUSES RIO TINTO GROUP OF BRIBERY, CORRUPTION WWW.MARKETSCREENER.COM  PUBLISHED:2025/05/26      9 AFTER PROTESTS FORCE A SHAKE-UP, WHO WOULD BECOME MONGOLIA’S NEXT PRIME MINISTER? WWW.DIPLOMAT.COM PUBLISHED:2025/05/26      10 RIO TINTO HUNTS BROADLY FOR NEW CEO, IN CONTRAST WITH STRONG BHP BENCH WWW.REUTERS.COM PUBLISHED:2025/05/26      УУЛ УУРХАЙН БИРЖЭЭР НҮҮРСНИЙ АРИЛЖАА МУУ ХЭВЭЭР БАЙНА WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2025/05/27     ДУЛААНЫ V ЦАХИЛГААН СТАНЦЫГ БАРИНА WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2025/05/27     С.ТӨМӨРХҮҮ: БАРИЛГЫН ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙГ ХЯЛБАР, НЭЭЛТТЭЙ БОЛГОНО WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2025/05/27     Л.ОЮУН-ЭРДЭНИЙН ОГЦРОХГҮЙГЭЭР ХАМТРАХ АРГАА БОДСОН ДОЛОО ХОНОГ WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2025/05/27     Б.БАТЦЭЦЭГ: ЭЛЧИН САЙД А.ТӨМӨР ЗОЛГҮЙ ЯВДАЛ БОЛСОН ГЭЖ ХЭЛСЭН WWW.ZINDAA.MN НИЙТЭЛСЭН:2025/05/27     СОЁЛ, СПОРТЫН САЛБАРТ ХӨРӨНГӨ ОРУУЛСАН АЖ АХУЙН НЭГЖҮҮД ТАТВАРЫН ХӨНГӨЛӨЛТ ЭДЭЛНЭ WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2025/05/27     БООЦООТ ТОГЛООМ ЗОХИОН БАЙГУУЛВАЛ ГУРВАН ЖИЛ ХОРИХ ЯЛААР ШИЙТГЭНЭ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2025/05/27     ББСБ-УУДЫН БАНКНААС ТАТСАН ЗЭЭЛИЙН ЭХ ҮҮСВЭР ХОЁР ДАХИН НЭМЭГДЖЭЭ WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2025/05/26     "НИССАН НАВАРА" ЗАГВАРЫН 20 АВТОМАШИН ГАРДУУЛЖЭЭ WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2025/05/26     МОНГОЛ УЛС ХИЙН ТҮЛШИНД ШИЛЖСЭНЭЭР АГААРЫН БОХИРДОЛ 29.5 ХУВИАР БУУРНА WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2025/05/26    

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Ерөнхийлөгч Александр Ван дер Беллен нар албан ёсны хэлэлцээ хийлээ www.montsame.mn

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Бүгд Найрамдах Австри Улсын Ерөнхийлөгч Александр Ван дер Беллен нар Төрийн ордонд албан ёсны хэлэлцээ хийлээ.
Төрийн тэргүүн нар ардчилал, хүний эрх, хууль дээдлэх зарчим зэрэг нийтлэг үнэт зүйлд суурилсан уламжлалт найрсаг харилцааны ололт, амжилтыг бататгаж, харилцаа, хамтын ажиллагаа улс төр, эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалт, боловсрол, шинжлэх ухаан, нийгмийн хамгаалал зэрэг салбарт өргөжиж байгаад сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлэв.
Талууд Монгол Улсын “Алсын хараа 2050” урт хугацааны хөгжлийн бодлогын зорилтууд, “Хүнсний хангамж, аюулгүй байдал”, “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн, “Илгээлт-2100” тэтгэлэгт хөтөлбөрийг үр дүнтэй хэрэгжүүлэх чиглэлээр хамтран ажиллах талаар ярилцлаа. Дэд бүтэц, нийгэм, хүний хөгжил, эрүүл мэнд, ус, хог хаягдал, хөдөө аж ахуй зэрэг салбарт хэрэгжүүлэх төслүүдийг дэмжсэн санхүүгийн хамтын ажиллагааг үргэлжлүүлэхээр болов.
Австри Улсын ойн засаглал, уур амьсгалд тэсвэртэй ой мод тарих, ойн менежментийн туршлагад тулгуурлан усны нөөцийг хамгаалах, ойн хомсдол, цөлжилттэй тэмцэх зэрэг чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлэхээр тохиролцлоо. Уул уурхай, ашигт малтмал боловсруулалт, эрчим хүч, цахим шилжилт зэрэг чиглэлээр хамтарсан судалгаа хийх, ноу-хау болон технологи нэвтрүүлж, хамтын ажиллагааг эрчимжүүлэхээ нотоллоо.
Аялал жуулчлалын бүс нутаг, бүтээгдэхүүн, үйлчилгээ, уулын болон өвлийн аялал жуулчлал хөгжүүлэх, боловсрол, сургалт зохион байгуулж, туршлага солилцохоор болов. Шинжлэх ухаан, судалгааны салбарын хамтын ажиллагааг бэхжүүлж, Монгол Улсын “Илгээлт-2100” тэтгэлэгт хөтөлбөрийн хүрээнд монгол оюутнуудыг Австри Улсад дээд боловсрол эзэмшүүлэх, хоёр улсын Шинжлэх ухааны академи хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэхээр боллоо.
Олон улс, бүс нутгийн түвшинд хоёр талаас дэвшүүлсэн санал, санаачилгуудыг хамтран хэрэгжүүлэх, уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт, биологийн олон янз байдлын алдагдалтай тэмцэх зэрэг дэлхий нийтэд тулгамдаж буй сорилтуудыг шийдвэрлэхэд чиглэсэн олон улсын хамтын нийгэмлэгийн хүч чармайлтад хамтын хувь нэмрээ оруулахаа нотоллоо.
Ерөнхийлөгч Александр Ван дер Беллений энэхүү айлчлал нь Бүгд Найрамдах Австри Улсын төрийн тэргүүний түвшинд анх удаа манай улсад хийж буй айлчлал юм. Төрийн тэргүүний түвшинд өмнө нь Ерөнхийлөгч Н.Багабанди 2003 онд, Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 2014 онд Австри Улсад тус тус айлчилж байв.



Нийтэлсэн огноо2025-05-26