V цахилгаан станцын санхүүжилт болох 658.5 сая ам.долларын 20 хувийг нийслэл, үлдсэнийг төр гаргана www.eguur.mn
Дулааны V цахилгаан станцыг барих санхүүжилтийн хэмжээ 658.5 сая ам.доллар болохыг Нийслэлийн Засаг даргын Хөрөнгө оруулалт, эдийн засгийн асуудал хариуцсан зөвлөх мэдээлэл өглөө.
Ингэхдээ нэг мВт эрчим хүчийг хоёр сая ам.доллароор барьдаг олон улсын жишиг үнийг дагаж байгааг онцлов. Төслийн санхүүжилтийн 20 хувийг нийслэл гаргаж, үлдсэн 80 хувийг нь төр, хувийн хэвшлийнхэн гаргахаар тооцоолж байгаа аж. Баянгол дүүргийн 20 дугаар хороонд 340 Гкал дулаан, 300 мВт цахилгаан үйлдвэрлэх суурилагдсан хүчин чадалтай тус станцыг барихад Төр, хувийн хэвшил хамтран ажиллахаар байгаа юм. Тендерт оролцох компаниудад тавих хамгийн гол шалгуур нь сүүлийн таван жилд 300 мВт-аас дээш цахилгаан үйлдвэрлэх станц барьсан туршлагатай байх гэж заасан байна.
Т.ГЭРЭЛТ-ИРЭЭДҮЙ
Нийтэлсэн огноо2025-06-08