1 THE UNITED STATES AND MONGOLIA OPEN THE CENTER OF EXCELLENCE FOR ENGLISH LANGUAGE TEACHING IN ULAANBAATAR WWW.MN.USEMBASSY.GOV  PUBLISHED:2025/06/12      2 MONGOLIA'S 'DRAGON PRINCE' DINOSAUR WAS FORERUNNER OF T. REX WWW.REUTERS.COM PUBLISHED:2025/06/12      3 MONGOLIA’S PIVOT TO CENTRAL ASIA AND THE CAUCASUS: STRATEGIC REALIGNMENTS AND REGIONAL IMPLICATIONS WWW.CACIANALYST.ORG  PUBLISHED:2025/06/12      4 ELECTRONIC WASTE FROM KYRGYZSTAN TO BE RECYCLED AT PLANT IN MONGOLIA WWW.24.KG PUBLISHED:2025/06/12      5 PLAYTIME FESTIVAL TO WELCOME 100,000 ATTENDEES WWW.MONTSAME.MN PUBLISHED:2025/06/12      6 CHINESE SERVICEMEN TO TAKE PART IN PEACEKEEPING EXERCISE IN MONGOLIA WWW.AKIPRESS.COM PUBLISHED:2025/06/12      7 JADE GAS HOLDINGS COMMISSIONS MONGOLIA'S FIRST HORIZONTAL COAL BED METHANE WELL WWW.AKIPRESS.COM PUBLISHED:2025/06/12      8 MONGOLIAN MINING INDUSTRY 2025 WWW.MONDAQ.COM PUBLISHED:2025/06/11      9 MONGOLIA ADOPTS THE STANDARD EMPLOYMENT CONTRACT TEMPLATES WWW.ILO.ORG PUBLISHED:2025/06/11      10 EX-MONGOLIA LEADER URGES JAPAN LAWMAKERS TO END DEATH PENALTY WWW.ENGLISH.KYODONEWS.NET  PUBLISHED:2025/06/11      Г.ЗАНДАНШАТАР БАЯЛГИЙН САНГИЙН БОДЛОГЫГ ҮРГЭЛЖЛҮҮЛНЭ ГЭЖ АМЛАЛАА WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2025/06/12     МОНГОЛООС ОЛДСОН “KHANKHUULUU” НЭРТ ҮЛЭГ ГҮРВЭЛ Т-REX-ИЙН ӨВӨГ БАЙСНЫГ ТОГТООЖЭЭ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2025/06/12     ИНФЛЯЦИ ЖОЛООДЛОГОГҮЙ БОЛЖ, ЦААШИД Ч ӨСӨХ ЭРСДЭЛТЭЙ БАЙНА WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2025/06/12     ТӨСВИЙН ОРЛОГО 2.5 ИХ НАЯДААР ТАСАРЧЭЭ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2025/06/12     “ПЕТРОЧАЙНА ДАЧИН ТАМСАГ” ХХК-ИЙГ ₮300 САЯАР ТОРГОЖ, ₮2.2 ТЭРБУМЫГ БНХАУ-ЫН ТАЛААС ГАРГУУЛАХААР БОЛОВ WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2025/06/12     МОНГОЛБАНК ШВЕЙЦАРЫН “ХАРИУЦЛАГАТАЙ АЛТНЫ ХОЛБОО” БОЛОН АЛТ ЦЭВЭРШҮҮЛЭХ ҮЙЛДВЭРТЭЙ ХАМТРАН АЖИЛЛАНА WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2025/06/12     ХҮНИЙ НУТАГТ БИЕЭ ЦЭГНЭЖ, НЭРЭЭ ХИЧЭЭХИЙН УЧИР ИХ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2025/06/12     ИХЭНХ ГОЛ МӨРНИЙ УСНЫ ТҮВШИН ОЛОН ЖИЛИЙН ДУНДЖААС 10-70 СМ БАГА БАЙНА WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2025/06/11     2 ХОНОГИЙН ДАРАА ЭХЛЭХ ЖҮДО БӨХИЙН ДАШТ-Д ОРОЛЦОХ МАНАЙ 20 ТАМИРЧИН WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2025/06/11     АЖЛЫН ХЭСЭГ "ТЭЦ-3"-ЫН ОСОЛД БҮХ ТҮВШНИЙ УДИРДЛАГА БОЛОН ЯАМ ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭХ ЁСТОЙ ГЭЖ ҮЗЖЭЭ WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2025/06/11    

Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ www.montsame.mn

 УИХ-ын дарга Д.Амарбаясгаланд өнөөдөр Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн барилаа.
Хуулийн төслийг УИХ-д суудалтай бүх намын төлөөлөл болох УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин, УИХ дахь Монгол Ардын Намын бүлгийн дарга Л.Мөнхбаатар, УИХ дахь Ардчилсан Намын бүлгийн дарга О.Цогтгэрэл, Б.Батбаатар, А.Ариунзаяа, Б.Баярбаатар, Н.Номтойбаяр, А.Ундраа, Б.Жаргалан, Ж.Золжаргал, Б.Энхбаяр нарын гишүүд хамтран санаачилсан аж.
Хууль санаачлагчдаас Монгол Улсын Ерөнхий сайд нь Засгийн газрыг удирдаж, төрийн хууль биелүүлэх ажлыг УИХ-ын өмнө хариуцах бөгөөд Үндсэн хуулийн Гучин наймдугаар зүйлийн 1-д заасанчлан Засгийн газар нь төрийн гүйцэтгэх дээд байгууллага байна. Ерөнхий сайд нь УИХ-аас томилогдож, түүний шууд хяналтад үйл ажиллагаагаа явуулах нь парламентат ёсны гол илэрхийлэл болно гэдгийг тодотгов.
Тиймээс төрийн эрх барих дээд байгууллагын үйл ажиллагаанд алдаа мадаг гаргахгүйн үүднээс парламентад худал мэдээлэл өгөхгүй байх, худал мэдээлэл өгөхөөс урьдчилан сэргийлэх, зөрчсөн тохиолдолд хуульд заасан хариуцлага хүлээдэг байх, олонхын бүлэг буюу түүнээс сонгогдсон Ерөнхий сайдаас асуудаг асуулгын цагийг УИХ-д бий болгох, асуулга нь нээлттэй, тэгш мэтгэлцээний үндсэн дээр өрнөдөг байх зэрэг зарчмын өөрчлөлтийг хийхээр уг хуулийн төслийг боловсруулсан гэлээ хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.

 



Нийтэлсэн огноо2025-06-11