1 THE UNITED STATES AND MONGOLIA OPEN THE CENTER OF EXCELLENCE FOR ENGLISH LANGUAGE TEACHING IN ULAANBAATAR WWW.MN.USEMBASSY.GOV  PUBLISHED:2025/06/12      2 MONGOLIA'S 'DRAGON PRINCE' DINOSAUR WAS FORERUNNER OF T. REX WWW.REUTERS.COM PUBLISHED:2025/06/12      3 MONGOLIA’S PIVOT TO CENTRAL ASIA AND THE CAUCASUS: STRATEGIC REALIGNMENTS AND REGIONAL IMPLICATIONS WWW.CACIANALYST.ORG  PUBLISHED:2025/06/12      4 ELECTRONIC WASTE FROM KYRGYZSTAN TO BE RECYCLED AT PLANT IN MONGOLIA WWW.24.KG PUBLISHED:2025/06/12      5 PLAYTIME FESTIVAL TO WELCOME 100,000 ATTENDEES WWW.MONTSAME.MN PUBLISHED:2025/06/12      6 CHINESE SERVICEMEN TO TAKE PART IN PEACEKEEPING EXERCISE IN MONGOLIA WWW.AKIPRESS.COM PUBLISHED:2025/06/12      7 JADE GAS HOLDINGS COMMISSIONS MONGOLIA'S FIRST HORIZONTAL COAL BED METHANE WELL WWW.AKIPRESS.COM PUBLISHED:2025/06/12      8 MONGOLIAN MINING INDUSTRY 2025 WWW.MONDAQ.COM PUBLISHED:2025/06/11      9 MONGOLIA ADOPTS THE STANDARD EMPLOYMENT CONTRACT TEMPLATES WWW.ILO.ORG PUBLISHED:2025/06/11      10 EX-MONGOLIA LEADER URGES JAPAN LAWMAKERS TO END DEATH PENALTY WWW.ENGLISH.KYODONEWS.NET  PUBLISHED:2025/06/11      Г.ЗАНДАНШАТАР БАЯЛГИЙН САНГИЙН БОДЛОГЫГ ҮРГЭЛЖЛҮҮЛНЭ ГЭЖ АМЛАЛАА WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2025/06/12     МОНГОЛООС ОЛДСОН “KHANKHUULUU” НЭРТ ҮЛЭГ ГҮРВЭЛ Т-REX-ИЙН ӨВӨГ БАЙСНЫГ ТОГТООЖЭЭ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2025/06/12     ИНФЛЯЦИ ЖОЛООДЛОГОГҮЙ БОЛЖ, ЦААШИД Ч ӨСӨХ ЭРСДЭЛТЭЙ БАЙНА WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2025/06/12     ТӨСВИЙН ОРЛОГО 2.5 ИХ НАЯДААР ТАСАРЧЭЭ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2025/06/12     “ПЕТРОЧАЙНА ДАЧИН ТАМСАГ” ХХК-ИЙГ ₮300 САЯАР ТОРГОЖ, ₮2.2 ТЭРБУМЫГ БНХАУ-ЫН ТАЛААС ГАРГУУЛАХААР БОЛОВ WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2025/06/12     МОНГОЛБАНК ШВЕЙЦАРЫН “ХАРИУЦЛАГАТАЙ АЛТНЫ ХОЛБОО” БОЛОН АЛТ ЦЭВЭРШҮҮЛЭХ ҮЙЛДВЭРТЭЙ ХАМТРАН АЖИЛЛАНА WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2025/06/12     ХҮНИЙ НУТАГТ БИЕЭ ЦЭГНЭЖ, НЭРЭЭ ХИЧЭЭХИЙН УЧИР ИХ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2025/06/12     ИХЭНХ ГОЛ МӨРНИЙ УСНЫ ТҮВШИН ОЛОН ЖИЛИЙН ДУНДЖААС 10-70 СМ БАГА БАЙНА WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2025/06/11     2 ХОНОГИЙН ДАРАА ЭХЛЭХ ЖҮДО БӨХИЙН ДАШТ-Д ОРОЛЦОХ МАНАЙ 20 ТАМИРЧИН WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2025/06/11     АЖЛЫН ХЭСЭГ "ТЭЦ-3"-ЫН ОСОЛД БҮХ ТҮВШНИЙ УДИРДЛАГА БОЛОН ЯАМ ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭХ ЁСТОЙ ГЭЖ ҮЗЖЭЭ WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2025/06/11    

Ихэнх гол мөрний усны түвшин олон жилийн дунджаас 10-70 см бага байна www.eagle.mn

Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэн 2025 оны зургаадугаар сарын нэгдүгээр арав хоногийн байдлаар гол мөрний усны горимыг гаргажээ.
Хөвсгөлийн уулсаас эхтэй Дэлгэрмөрөн, Эг, Бэлтэс, Бүгсий, Үүр, Шишхэд зэрэг голуудын усны түвшин өмнөх арав хоногийн турш аажим буурч олон жилийн дундажтай харьцуулбал 5-60 см бага харин Шишхэд голын хувьд 15 см ахиу байжээ.
Хангай нурууны араас усжих Идэр, Хануй, Чулуут, Гичгэнэ, Суман, Хойттамир, Урдтамир зэрэг голуудын усны түвшин өнгөрсөн арав хоногт өөрчлөлт багатай байсан. 
Хэнтий нурууны баруун хажуугийн Хүдэр, Хараа, Ерөө, Шарын гол, Туул, Тэрэлж, Сэлбэ, Сөгнөгөр, Улиастай зэрэг голуудын усны түвшин 6 дугаар сарын эхэн үед аажим буурсан. Арав хоногийн дундаж түвшинг олон жилийн дундаж болон 2024 оны мөн үетэй харьцуулбал 5-40 см бага байна.
Сэлэнгэ мөрөн Орхон голын нийт уртын дагууд өмнөх арав хоногт түвшин 5 см орчмоор буурч, арав хоногийн дундаж түвшин олон жилийн дундаж болон өмнөх жилийн мөн үеийнхээс Орхон, Сэлэнгийн адгаар 10-80 см ахиу устай байна.
Хэнтий нурууны зүүн хажуугаас эхтэй Хурх, Барх, Эг, Балж, Онон, Хэрлэн, Улз болон Их Хянганы нуруунаас усжих Халх голын дагууд усны түвшин өнгөрсөн хугацааны эхэн үед 5-15 см нэмэгдсэн ч аажмаар буурсан дээрх голуудын хувьд олон жилийн дундаж болон 2024 оны мөн үеийнхээс 10-45 см бага харин Улз, Халх голын хувьд 5-30 см ахиу түвшинд байв.
Алтай нуруу болон түүний салбар уулсаас усжих Ховд, Буянт, Булган, Сагсай, Согоог, Турган, Харбут, Чигэртэй, Үенч, Бодонч, Дундцэнхэр, Чонохарайх, Төгрөг, Долооннуур зэрэг голын усны түвшин өмнөх арав хоногийн дунд үеэр 5-10 см нэмэгдсэн ч аажмаар буурсан. Энэ нь жилийн дунджаас 20-60 см орчим бага харин өмнөх оны мөн үеийнхээс 10-35 см их түвшинд байна.
Хангай нурууны өврөөс эхтэй Богд, Чигэстэй, Буянт, Хүнгүй, Хожуул, Тээл, Завхан, Зүйл, Шарга, Түй, Байдраг, Заг, Цагаантуруут, Шаргалжуут, Зэгстэй, Таац Онги голын дагууд усны түвшин өнгөрсөн хугацааны турш хоногийн түвшний хэлбэлзэл багатай байсан ба арав хоногийн дундаж түвшинг олон жилийн дундажтай харьцуулахад 5-50 см бага байна.
Увс нуурын савын Чигж, Хархираа, Баруунтуруун, Түргэн, Тэс, Намир, Хангилцаг, Хариг зэрэг голуудын усны түвшин өнгөрсөн арав хоногийн турш хоногт өөрчлөлт багатай байсан ба дээрх голуудын арав хоногийн дундаж түвшин өмнөх оны мөн үе болон олон жилийн дунджаас 10-25 см бага байсан бол Хангилцаг гол Цагаанхайрхан сум орчимд 5-10 см ахиу устай байлаа.
2025 оны зургаадугаар сарын нэгдүгээр арав хоногийн байдлаар манай орны ихэнх гол мөрний усны түвшин аажим буурч олон жилийн дунджаас 10-70 см бага байна. Харин Улз, Халх, Балж мөн Орхон, Сэлэнгийн адгаар 15-80 см ахиу байлаа.

 



Нийтэлсэн огноо2025-06-11