Ерөнхий сайдыг маргааш томилно www.eagle.mn
Эрх баригч МАН дараагийн Ерөнхий сайдаар Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Г.Занданшатарыг нэр дэвшүүлсэн. Ерөнхий сайдад нэр дэвшигчийг Ерөнхийлөгч УИХ-д оруулж хэлэлцүүлдэг. Үүний дагуу МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатар намынхаа шийдвэрийг Ерөнхийлөгчид өнөөдөр хүргүүлснийг нь Ерөнхийлөгч УИХ-д уламжлаад байна.
УИХ-ын даргын дэргэдэх зөвлөлийн хурлын шийдвэрээр ТББХ-ны хуралдааныг зургаадугаар сарын 12-ны пүрэв гарагийн 10.00 цагт, харин чуулганы нэгдсэн хуралдааныг 12.00 цагт хуралдуулж, Ерөнхий сайдыг томилгоог хэлэлцэхээр товлолоо.
Нийтэлсэн огноо2025-06-11