1 S.DAVAASUREN: AIR POLLUTION DECREASED BY 26% COMPARED TO THE SAME PERIOD LAST YEAR WWW.GOGO.MN PUBLISHED:2026/02/09      2 PARLIAMENT SPEAKER UCHRAL NYAM-OSOR TO VISIT RUSSIA WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/02/09      3 THE MONGOLIAN FACTION IN THE 119TH CONGRESS OF THE USA HAS BEEN REESTABLISHED WWW.OPEN.KG PUBLISHED:2026/02/09      4 THE U.S. AGENCY FOR TRADE AND DEVELOPMENT COLLABORATES WITH MONGOLIA TO DEVELOP SAFE DIRECT AIR TRANSPORT WWW.OPEN.KG PUBLISHED:2026/02/09      5 IN 2025, THE PRIVATE SECTOR OF MONGOLIA ATTRACTED A TOTAL OF $2.6 BILLION FROM INTERNATIONAL MARKETS WWW.OPEN.KG PUBLISHED:2026/02/09      6 THE IJF AND MONGOLIA SIGN FOR FOUR NEW GRAND SLAMS WWW.IJF.ORG PUBLISHED:2026/02/09      7 RUSSIA’S TUVA REPUBLIC WEIGHS UP LOGISTICS CONNECTIVITY WITH CHINA AND MONGOLIA WWW.RUSSIASPIVOTTOASIA.COM PUBLISHED:2026/02/09      8 MAJOR STRATEGIC SECTOR PROJECTS TO BE IMPLEMENTED IN COOPERATION WITH WORLD BANK WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/02/06      9 GOVERNMENT APPROVES NEW ADMINISTRATIVE BUILDING AT ULAANBAATAR INTERNATIONAL AIRPORT WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/02/06      10 MONGOLIA’S CRISIS IS AN OPPORTUNITY TO TRANSFORM ITS SYSTEM WWW.JACOBIN.COM PUBLISHED:2026/02/06      ИЖ БҮРЭН КОНВЕЙЕР АШИГЛАЛТАД ОРСНООР НҮҮРСИЙГ СОРЧЛОХГҮЙ ЭКСПОРТОЛНО WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/02/09     Г.ЗАНДАНШАТАР “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ”-Д ХАРИУЦЛАГЫГ ЧАНГАТГАХ ҮҮРЭГ ӨГЛӨӨ WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2026/02/09     ОЮУ ТОЛГОЙ: МОНГОЛ УЛС БА РИО ТИНТОГИЙН ХООРОНДОХ ӨНДӨР БООЦООТ ЗӨРЧИЛ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/02/09     УИХ-ЫН ДАРГА Н.УЧРАЛЫН ОХУ ДАХЬ АЙЛЧЛАЛ ӨНӨӨДРӨӨС ЭХЭЛНЭ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/02/09     АНУ-ЫН 119 ДҮГЭЭР КОНГРЕССТ МОНГОЛЫН БҮЛГИЙГ ШИНЭЧЛЭН БАЙГУУЛАВ WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2026/02/09     МОНГОЛ УЛС АНУ ХООРОНД ШУУД НИСЛЭГ ЭХЛҮҮЛЭХЭД ТЕХНИКИЙН ТУСЛАЛЦАА ҮЗҮҮЛНЭ WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2026/02/09     ӨМНӨГОВИЙН ХИЛИЙН БҮСЭД АТГ, ЦЕГ, ТЕГ ХАМТАРСАН ШАЛГАЛТ ХИЙНЭ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/02/09     СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН БАРУУН САЛААНЫ ГОЛЫН АЙ САВД ХӨВ ЦӨӨРӨМ БАЙГУУЛНА WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2026/02/06     СТРАТЕГИЙН САЛБАРЫН ТОМООХОН ТӨСЛҮҮДИЙГ ДЭЛХИЙН БАНКТАЙ ХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛНЭ WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2026/02/06     Ш.АЛТАНТУЯА АГСНЫ ГЭР БҮЛ 4.7 САЯ РИНГГИТИЙГ МАЛАЙЗАД БУЦААН ОЛГОЖЭЭ WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/02/06    

“Англи хэлний мэргэшлийн төв”-ийг МУИС-д нээлээ www.montsame.mn

Монгол Улсын Боловсролын Яам, МУИС, АНУ-ын Элчин сайдын яамны хамтран зохион байгуулж буй “Англи хэлний мэргэшлийн төв”-ийг өнөөдөр МУИС дээр албан ёсоор нээлээ.
Монгол Улс, АНУ хамтран “Англи хэлний төгөлдөршил” санаачилгыг өнгөрсөн оноос эхлүүлсэн. Үүнийг бодит ажил болгон англи хэлний багш нарын мэргэжлийг дээшлүүлэхэд тус төвийн үйл ажиллагаа чиглэх юм. Энэ нь Монгол Улсын Засгийн газар болон Боловсролын яамны 2024-2028 оны хөгжлийн төлөвлөгөөнд тусгагдсан ажил ажээ. 
АНУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ричард Буанган төвийг нээж үг хэлэхдээ, "Монгол Улс англи хэлийг албан ёсны хоёр дахь хэл болгохоо 2023 онд зарласан. Бид энэ өөрчлөлтийг сайшаан дэмжиж, бодит ажлууд хийж байна. Англи хэлний мэргэшлийн төв нь хоёр улсын англи хэлний сургалтыг дэмжих санаачилгын гол хэсэг юм. Энэ төвд Фулбрайтын англи хэлний туслах багш нар, Энхтайвны корпусын сайн дурын ажилтнууд болон бусад сурган хүмүүжүүлэгч хамтран төрөл бүрийн хөтөлбөрийг зохион байгуулна. Мэргэшлийн төвийг манай улсын Засгийн газраас санхүүжүүлж байгаа бөгөөд төвөөр дамжуулан сурган хүмүүжүүлэгчдийг ур чадвар, мэдлэгийг дээшлүүлж, нөөц бололцоогоор ханган инновац, боловсролыг дэмжинэ. Цаашлаад монголчуудыг олон улсын хөдөлмөрийн зах зээлд илүү өрсөлдөх чадвартай болгоход үнэтэй хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна" хэмээн онцолсон юм.
МУИС-ийн дэргэдэх Англи хэлний мэргэшлийн төвийн захирал Б.Отгонтуяа  ярихдаа, “Энэхүү төв нь үндсэн гурван чиглэлээр үйл ажиллагаа явуулна. Ахлах сургууль болон их, дээд сургуулийн багш нар, энэ мэргэжлээр сурч буй оюутнууд болон төрийн албан хаагчдын англи хэлний чадавхыг сайжруулахад анхаарна. Цахим болон танхимын сургалтын хөтөлбөрийг боловсруулж өнгөрсөн гурван сараас туршилтын сургалтыг эхлүүлсэн нь үр дүнтэй болсон. Фулбрайтын англи хэлний туслах багш нар, энх тайвны корпусын сайн дурын ажилтнууд болон их, дээд сургуулийн багш нар сургагч багшаар ажиллана. Цаашид үйл ажиллагаагаа өргөжүүлж, багш нарыг дотоод болон гадаадад богино, урт хугацааны сургалтад хамруулахаар төлөвлөж байна” гэв.
Тус төв Монголын ерөнхий боловсрол, мэргэжлийн болон дээд боловсролын сургалтын байгууллагуудын англи хэлний багш нарыг чадавхжуулахад чиглэсэн үйл ажиллагаа явуулдаг бөгөөд академик англи хэлний сургалт, арга зүйн семинар, ярианы хичээл зэргийг зохион байгуулж, өнөөдрийн байдлаар 200 гаруй монгол багшийг сургалтад хамруулаад байгаа аж.



Нийтэлсэн огноо2025-06-13