УИХ-ын гишүүн Д.Амарбаясгаланд хилийн хориг тогтоожээ www.gogo.mn
УИХ-ын гишүүн Д.Амарбаясгаланг яллагдагчаар татан шалгаж буй.
Нийслэлийн прокурорын газраас түүнд Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай саналыг энэ сарын 10-ний өдөр Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх хүргүүлжээ.
Тус шүүхээс прокурорын саналыг хүлээн авах үндэслэлтэй гэж үзэн яллагдагч Д.Амарбаясгаланд Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэсэн байна.
Нийтэлсэн огноо2026-03-13





