ҮСХ: Экспорт өмнөх оны мөн үеэс 52.0 хувиар өсөв www.eguur.mn
Монгол Улс 2026 оны эхний хоёрдугаар сард нийт 124 улстай худалдаа хийж, гадаад худалдааны нийт бараа эргэлт 4.6 тэрбум ам.долларт хүрчээ. Үүнээс экспорт 3.0 тэрбум ам.доллар, импорт 1.6 тэрбум ам.долларт хүрч, тэнцэл 1.5 тэрбум ам.долларын ашигтай гарчээ.
Улмаар нийт бараа эргэлтийн хэмжээ өмнөх оны мөн үеэс 915.5 сая ам.доллар, экспорт 1.0 тэрбум ам.доллар, тэнцэл 1.2 тэрбум ам.доллароор тус тус өсөж, импорт 126.2 сая ам.доллароор буурсан байна.
Экспорт 2026 оны эхний хоёрдугаар сард өмнөх оны мөн үеэс 1.0 тэрбум ам.доллароор өсөхөд зэсийн хүдэр ба баяжмал 850.6 сая ам.доллар, нүүрс 150.8 сая ам.доллар, боловсруулаагүй буюу хагас боловсруулсан алт 59.2 сая ам.доллар, хартугалганы хүдэр, баяжмал 14.8 сая ам.доллароор тус тус өссөн нь голлон нөлөөлжээ. Харин боловсруулаагүй газрын тос 15.9 сая ам.доллар, жоншны хүдэр, баяжмал 10.4 сая ам.доллар, молибдений хүдэр, баяжмал 4.8 сая ам.доллароор, адууны мах 3.8 сая ам.доллараар тус тус буурсан байна.
Харин импорт өмнөх оны мөн үеэс 126.2 сая ам.доллароор буурахад суудлын автомашин 93.8 сая ам.доллар, ачааны автомашин 37.9 сая ам.доллар, дизелийн түлш 29.3 сая ам.доллар, тээврийн хэрэгслийн сэлбэг, эд анги 16.3 сая ам.доллар, бульдозер, экскаватор зэрэг 10.9 сая ам.доллароор тус тус буурсан нь голлон нөлөөлжээ. Харин автобензин 49.7 сая ам.доллар, хар төмөр, бүтэц, эд анги 14.7 сая ам.доллар, улаанбуудай 11.0 сая ам.доллароор тус тус өссөн байна хэмээн Үндэсний статистикийн хорооноос мэдээлээ.
Нийтэлсэн огноо2026-03-12





