1 ‘GOLDEN GEREGE’ AWARDED TO UK AMBASSADOR FIONA BLYTHE WWW.UBPOST.MN PUBLISHED:2026/05/25      2 MONGOLIA AND EAEU SIGN INTERIM TRADE AGREEMENT WWW.GOGO.MN PUBLISHED:2026/05/25      3 RUSSIA LOSES TO MONGOLIA AND INDONESIA IN COAL EXPORTS TO CHINA WWW.OPEN.KG PUBLISHED:2026/05/25      4 RECORD 46,000 RUNNERS JOIN ULAANBAATAR MARATHON 2026 WWW.QAZINFORM.COM PUBLISHED:2026/05/25      5 MEITENG’S FULL-SIZE INTELLIGENT COAL DRY SEPARATION PLANT IN MONGOLIA WWW.IM-MINING.COM PUBLISHED:2026/05/25      6 MONGOLIA, JAPAN HOLD JOINT EXERCISE FOR ENGINEERING AND SAPPER FORCES WWW.AKIPRESS.COM PUBLISHED:2026/05/25      7 FINTECH LANDSCAPE OF MONGOLIA IN 2026 WWW.THEFINTECHTIMES.COM PUBLISHED:2026/05/25      8 MONGOLIA, RIO TINTO REACH AGREEMENT TO REDUCE OYU TOLGOI MANAGEMENT FEES WWW.ZSM.MN PUBLISHED:2026/05/24      9 THE UNITED STATES AND MONGOLIA COLLABORATE ON CONSERVATION OF GOLDEN STUPA AND TEMPLE COMPLEX AT ERDENE ZUU MONASTERY WWW.MN.USEMBASSY.GOV PUBLISHED:2026/05/24      10 MONGOLIA'S COAL SHIPMENTS TO CHINA SURGE 61% IN APRIL, OVERTAKING INDONESIA WWW.MININGWEEKLY.COM PUBLISHED:2026/05/24      ОЙН САЛБАРЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫГ ЭРЧИМЖҮҮЛНЭ WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2026/05/25     ИРЭХ ЖИЛИЙН ХАЛААЛТЫН УЛИРАЛД ХАГАС КОКСОН ТҮЛШИЙГ ДАХИН НИЙЛҮҮЛЭХЭЭР БОЛОВ WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2026/05/25     НИЙСЛЭЛИЙН МАН-ЫН ХОРООНЫ ХУРАЛДААНААР ХОТЫН ДАРГАД Б.ПҮРЭВДАГВА ӨРСӨЛДӨГЧГҮЙГЭЭР ДЭМЖИГДЛЭЭ WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2026/05/25     МОНГОЛЫН ХЯТАД РУУ НИЙЛҮҮЛСЭН НҮҮРСНИЙ ЭКСПОРТ ДӨРӨВДҮГЭЭР САРД 61 ХУВИАР ӨСЖЭЭ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/05/25     АТГ: 36 ГААЛИЙН УЛСЫН БАЙЦААГЧИЙГ ЯЛЛАГДАГЧААР ТАТСАН WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/05/25     Б.НАЙДАЛАА: ИРЭХ ӨВӨЛ ЭРЧИМ ХҮЧНИЙ ХЯЗГААРЛАЛТАД ОРОХ ЭРСДЭЛ БИЙ. ЦАХИЛГААНЫ ҮНИЙГ 15-19 ХУВЬ НЭМЖ БАЙЖ АЛДАГДАЛГҮЙ АЖИЛЛАНА WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2026/05/25     МОНГОЛЫН АНХНЫ ЭКО ГИПСЭН ХАВТАНГИЙН ҮЙЛДВЭР АШИГЛАЛТАД ОРЛОО WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/05/25     ТӨВ ТАЛБАЙН АСРЫГ БУУЛГАХГҮЙГЭЭР "COP17" РУУ ШИЛЖҮҮЛНЭ WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/05/25     БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙД Д.БАТЛУТЫГ ОГЦРУУЛАХ ХҮСЭЛТИЙГ АН-ААС Н.УЧРАЛД ХҮРГҮҮЛЭХЭЭР БОЛЖЭЭ WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2026/05/24     11 ДЭХ УДААГИЙН "УЛААНБААТАР МАРАФОН"-Д 46 МЯНГА ГАРУЙ ГҮЙГЧ, ТАМИРЧИН ОРОЛЦОЖ БАЙНА WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2026/05/24    
Англи амин дэм Монгол улсад албан ёсоор бүртгэгдлээ.

Судалгаа: Монголд гурван өрх тутмын хоёр нь зээлээс зээлийн хооронд амьдарч байна www.itoim.mn

Улсын эдийн засгийн өсөлт, хөгжлийг ард иргэдийнх нь худалдан авах чадвар, амьжиргааны түвшнээр нь үнэлдэг. Монгол Улсад энэ үзүүлэлт маш эмзэг дорой байгааг судалгааны дүн харуулав.
Монголд амьдарч буй айл өрхийн дийлэнх хувь нь амьжиргааны наад захын хэрэглээгээ хангахад л цалин орлого нь хүрэлцдэг гэж хариулжээ. Мөн цалингийн болон аппликэйшний зээл авч амьжиргаагаа залгуулдаг айл өрхүүд ч багагүй хувийг эзлэх болжээ. Сүүлийн 5 жилийн хугацаанд өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний үнэ тогтмол өсөлттэй байгаагаас үүдэн өрхийн худалдан авах чадвар ч тэр хэрээр буурсан байна.
Таван жилийн давтамжтай явуулдаг “МОНГОЛ ГЭР БҮЛИЙН ХАРИЛЦААНЫ ӨНӨӨГИЙН БАЙДАЛ, ӨӨРЧЛӨЛТ” судалгааны дүн саяхан гарчээ. Үүнээс анхаарал татаж буй үр дүн нь өрхийн санхүүгийн чадамжтай холбоотой хэд хэдэн баримт юм. Судалгаанд хамрагдсан нийт өрхийн 70 гаруй хувь нь ямар нэгэн зээлтэй байна.
Судалгаанд оролцогчдын авсан зээлийн төрлөөр нь харвал гурван хүн тутмын нэг нь буюу 40 орчим хувь нь цалингийн зээл авсан байна. Хөдөө орон нутагт амьдарч буй иргэдийн дунд цалингийн болон малчны зээл өндөр байгаа бол нийслэл хотод амьдарч буй иргэдийн хувьд санхүүгийн аппликэйнш ашигласан зээл, мөн орон сууцны зээл өндөр хувьтай байна.
“Судалгаанд хамрагдсан өрхийн сарын дундаж зарлагын бүтцийг харвал хамгийн өндөр буюу 55.2 хувийг хүнс болон хүүхдийн хэрэгцээнд зарцуулж байна. Үүний дараа хувцас хэрэгсэл, өр, зээл, эрүүл мэндийн зардлууд орж байна. Үүнээс харахад өрхийн орлого нь өрхийн хэрэглээний зардал болон өр, зээлийн төлбөрийг л дөнгөж хангаж байгаа бөгөөд хадгаламж, өөрийгөө хөгжүүлэх, аялал зугаалга зэрэг зардалд хүрэлцэхгүй байгааг судалгааны дүн харуулж байна” хэмээн Хүн ам, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сургалт, судалгааны хүрээлэнгийн Хүн ам, гэр бүлийн хөгжлийн судалгааны секторын эрхлэгч Г.Уянгаа ярилаа.
ЗЭЭЛИЙГ ЗЭЭЛЭЭР ТӨЛӨХ ЖИШИГ ТОГТОЖ БАЙНА
Өрхийн орлогын гол хувийг зөвхөн цалин эзэлж байгаа бөгөөд нэмэлт орлого байхгүй гэж судалгаанд оролцогчдын 80 гаруй хувь нь хариулжээ. Хэрэглээнээс давсан зардлаа нөхөхдөө өрхүүд голчлон банкнаас зээл авах, бусдаас мөнгө зээлэх тохиолдол өндөр байсан бол сүүлийн жилүүдэд энэ төрлийн зардлыг аппликэйшний зээл авч нөхөх тохиолдол түгээмэл болжээ.
Аппликэйшний зээлтэй хүмүүсээс уг зээлийг авах болсон гол шалтгааныг тодруулах судалгааг явуулахад амьдралд зайлшгүй шаардлагатай хэрэгцээнээс илүү “бусад” гэдэг ангиллыг сонгосон тохиолдол түгээмэл байна. Үүнээс харахад тэвчиж болох зүйлийг хойшлуулж чадаагүйн улмаас онцын хэрэгцээгүй зүйлд зориулж зээл авдаг байдал нийтлэг байна” хэмээн  МУИС-ийн зөвлөх багш, Шинжлэх ухааны доктор, профессор Л.Оюун тодотгов.
Аппликэйшний зээл хэрэглэгчдийг насны бүлгээр нь авч үзвэл 18-35 насныхан дийлэнх буюу 60 гаруй хувийг, боловсролын түвшингээр нь ангилбал дээд боловсролтой хүмүүс 50 гаруй хувийг дангаар эзэлж байна.
undefined
Дээрх судалгаануудын үр дүнг нэгтгэж харвал айл өрхүүд нэмэлт орлогогүй хэр нь нэмэлт зээлүүд олноор авч, нэг зээлийг нөгөө зээлээр төлөх өрийн гинжин хэлхээнд орсон байна. Мөн тэвчиж болох зардлаас татгалзах хандлага үгүй болж, зээл авах боломж л гарвал зайлшгүй шаардлагагүй зүйлсэд мөнгө үрэх тохиолдол түгээмэл болжээ. Халаас хоосон ч бидэнд зээл аваад худалдан авалт хийх эрх чөлөө л байна даа.
BY
Ц.Санчирмаа нь 2011 оноос сэтгүүлчээр ажиллаж байна.



Нийтэлсэн огноо2025-07-18