1 MONGOLIA, RIO TINTO REACH AGREEMENT TO REDUCE OYU TOLGOI MANAGEMENT FEES WWW.ZSM.MN PUBLISHED:2026/05/24      2 THE UNITED STATES AND MONGOLIA COLLABORATE ON CONSERVATION OF GOLDEN STUPA AND TEMPLE COMPLEX AT ERDENE ZUU MONASTERY WWW.MN.USEMBASSY.GOV PUBLISHED:2026/05/24      3 MONGOLIA'S COAL SHIPMENTS TO CHINA SURGE 61% IN APRIL, OVERTAKING INDONESIA WWW.MININGWEEKLY.COM PUBLISHED:2026/05/24      4 RECORD PARTICIPATION MARKS ULAANBAATAR MARATHON 2026 WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/05/24      5 T.DAVAADALAI INVESTIGATED OVER ALLEGED MISUSE OF BID FUNDS; MNT 30 MILLION FOR COSMETICS WWW.GOGO.MN PUBLISHED:2026/05/24      6 SEMI-COKE FUEL DRIVES UP TO 54% DROP IN ULAANBAATAR AIR POLLUTION WWW.GOGO.MN PUBLISHED:2026/05/24      7 GOVERNMENT APPROVES BAIDRAG HYDROPOWER PLANT PROJECT UNDER PPP FRAMEWORK WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/05/21      8 IN THE GOBI REGION, CONSTRUCTION HAS BEGUN ON MONGOLIA'S FIRST HIGH-CAPACITY ROAD WITH A THICKNESS OF 80 CM WWW.OPEN.KG PUBLISHED:2026/05/20      9 MONGOLIA LAUNCHES NATIONWIDE CAMPAIGN AGAINST ONLINE FRAUD WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/05/20      10 MONGOLIAN CLIMBERS REACH SUMMIT OF MOUNT EVEREST WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/05/20      МОНГОЛЫН АНХНЫ ЭКО ГИПСЭН ХАВТАНГИЙН ҮЙЛДВЭР АШИГЛАЛТАД ОРЛОО WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/05/25     ТӨВ ТАЛБАЙН АСРЫГ БУУЛГАХГҮЙГЭЭР "COP17" РУУ ШИЛЖҮҮЛНЭ WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/05/25     БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙД Д.БАТЛУТЫГ ОГЦРУУЛАХ ХҮСЭЛТИЙГ АН-ААС Н.УЧРАЛД ХҮРГҮҮЛЭХЭЭР БОЛЖЭЭ WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2026/05/24     11 ДЭХ УДААГИЙН "УЛААНБААТАР МАРАФОН"-Д 46 МЯНГА ГАРУЙ ГҮЙГЧ, ТАМИРЧИН ОРОЛЦОЖ БАЙНА WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2026/05/24     "ЗӨВШӨӨРӨЛТЭЙ СУГАЛАА" ХЭМЭЭН ИРГЭДИЙГ ЗАЛИЛСАН 17 ЭТГЭЭДИЙГ БАРИВЧИЛЖЭЭ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/05/24     УЛААНБУУДАЙН ТАРИАЛАЛТ 3.8 МЯНГАН ГА-ГААР ӨСӨВ WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/05/24     С.БАЯРЦОГТ: НИЙСЛЭЛИЙН ӨНГӨРСӨН 2 ЖИЛИЙН ТӨСӨВ, МЕГА ТӨСЛҮҮДЭЭР УИХ НЭЭЛТТЭЙ СОНСГОЛ ХИЙНЭ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/05/21     ЭТТ: НАС БАРСАН ИРГЭНИЙ 1072 ХУВЬЦААНЫ НОГДОЛ АШИГ ХУУЛЬ ЁСНЫ ӨВЛӨГЧИД ШИЛЖИНЭ WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2026/05/20     АТГ: НИЙСЛЭЛЭЭС ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ 24 МЕГА ТӨСЛИЙГ ШАЛГАЖ ЭХЭЛЛЭЭ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/05/20     Г.ДАМДИННЯМ: ГАНГИЙН ҮЙЛДВЭРИЙН ТЕНДЕРТ ОРОЛЦОГЧДЫН ҮНЭЛЭХ АЖЛЫН ХЭСЭГ БАЙГУУЛАГДСАН WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2026/05/20    
Англи амин дэм Монгол улсад албан ёсоор бүртгэгдлээ.

Төв талбайн асрыг буулгахгүйгээр "COP17" руу шилжүүлнэ www.news.mn

Сүхбаатарын талбайд зохион байгуулагдсан "UB food festival-2026" олон улсын хоолны өдөрлөгөөс хойш өнөөдрийг хүртэл байрлаж буй том цагаан асрыг буулгах албан даалгаврыг Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал өгсөн байдаг. Гэвч уг шийдвэр гарсны дараа тус түр байгууламж төв талбайд байсаар байгаа нь олон нийтийн анхаарлыг татаж байна. Үүнтэй холбогдуулан Нийслэлийн Захирагчийн ажлын албанаас тодруулахад, "Ерөнхий сайдын өгсөн үүрэг чиглэлийг чухалчлан үзэж байгаа боловч асрыг шууд буулгах боломжгүй хэд хэдэн бодит шалтгаан бий. Асарт батлагдсан хуваарийн дагуу өдөр бүр төлөвлөгөөт үйл ажиллагаанууд зохион байгуулагдаж байгаа. Уг байгууламжийг Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр хүртэл талбайд байлгахаар төлөвлөсөн.

Мөн ирэх "COP17" олон улсын өндөр хэмжээний арга хэмжээнд үргэлжлүүлэн ашиглах зорилготой байгаа юм.

Өнөөдрийн байдлаар тус том хэмжээний асрыг буулгаад түр хадгалах, агуулах бэлэн газар байхгүй учраас шууд дараагийн арга хэмжээ зохиогдох байршил руу шилжүүлэн зөөх шаардлага үүссэн" гэсэн юм.

Цагаан асрыг анх 300 сая төгрөгийн өртөгтэйгөөр барьж байгуулсан. Харин үүнийг буулгаж, нүүлгэн шилжүүлэхэд дахин 100 гаруй сая төгрөгийн зардал гарах тооцоог Улаанбаатар хотын ерөнхий менежер Г.Батзориг тухайн үед мэдэгдэж байсан юм.



Нийтэлсэн огноо2026-05-25