Орон сууцны үнэ 15.4 хувиар өслөө www.itoim.mn
Үндэсний статистикийн хорооноос 2025 оны зургаадугаар сарын байдлаарх орон сууцны үнийн индексийг танилцууллаа. Орон сууцны үнийн индекс зургаадугаар сард 1.30 болж, өмнөх оны мөн үеэс 15.4 хувиар, өмнөх сараас 1.0 хувиар тус тус өссөн байна.
Орон сууцны насжилтаар авч үзвэл, шинэ орон сууцны үнэ өмнөх оны мөн үеэс 13.1хувиар, өмнөх сараас 0.3 хувиар, хуучин орон сууцны үнэөмнөх оны мөн үеэс 16.4 хувиар, өмнөх сараас 1.1 хувиар тус тус өссөн байна.
Зургаадугаар шинэ орон сууцны 1 метр квадрат талбайн дундаж үнэ 4.56 сая төгрөг болж, Сүхбаатар дүүрэгт хамгийн өндөр буюу 5.36 сая төгрөгийн үнэтэй байна. Шинэ орон сууцны дундаж үнэ өмнөх оны мөн үетэй харьцуулахад, Сүхбаатардүүрэгт 32.7 хувь (1320.1 мянган төгрөг)-аар өссөн нь хамгийн өндөр, Сонгинохайрхан дүүрэгт 6.2 хувь (190.8 мянган төгрөг)-аар өссөн нь хамгийн багад тооцогдож байна.
Харин зургаадугаар сард хуучин орон сууцны 1 метр квадрат талбайн дундаж үнэ 4.55 сая төгрөг болж, Чингэлтэй дүүрэгт хамгийн өндөр буюу 5.49 сая төгрөгийн үнэтэй байна. Хуучин орон сууцны дундаж үнэ өмнөх оны мөн үетэй харьцуулахад, Чингэлтэй дүүрэгт 22.9 хувь (1021.1 мянган төгрөг)-аар өссөн нь хамгийн өндөр, Сонгинохайрхандүүрэгт 13.5хувь (362.9 мянган төгрөг)-аар өссөн нь хамгийн бага байна.
Нийтэлсэн огноо2025-07-21