1 KYRGYZSTAN PROCESSES GOLD-BEARING RAW MATERIALS FROM MONGOLIA WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/06/24      2 EAM JAISHANKAR VISITS CONSTRUCTION SITE OF INDIA-FUNDED REFINERY IN MONGOLIA WWW.DAILYEXCELSIOR.COM PUBLISHED:2026/06/24      3 PARLIAMENT SPEAKER MEETS INDIAN EXTERNAL AFFAIRS MINISTER WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/06/24      4 MONGOLIA-CHINA CROSS-BORDER RAIL PROJECT 33% COMPLETE, SET FOR APR 2027 LAUNCH WWW.SXCOAL.COM PUBLISHED:2026/06/24      5 CHINESE PREMIER CALLS FOR CONSOLIDATING POLITICAL MUTUAL TRUST, DEEPENING COOPERATION WITH MONGOLIA WWW.XINHUANET.COM PUBLISHED:2026/06/24      6 MONGOLIA ANNOUNCED A TENDER FOR THE CONSTRUCTION OF A 110 MW SOLAR POWER PLANT WITH A BESS SYSTEM WWW.OPEN.KG PUBLISHED:2026/06/23      7 PARLIAMENT SPEAKER S.BYAMBATSOGT PLEDGES POLICY SUPPORT FOR ENERGY SECTOR WWW.GOGO.MN PUBLISHED:2026/06/23      8 COP17 GREEN ZONE SIDE EVENT SUBMISSION PERIOD EXTENDED WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/06/23      9 KHAAN QUEST 2026 PEACEKEEPING DRILLS BEGIN WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/06/23      10 ITALY SHOWCASES ADVANCED TEXTILE TECHNOLOGIES IN MONGOLIA TO BOOST INDUSTRIAL COOPERATION WWW.TEXTILETODAY.COM PUBLISHED:2026/06/23      БАТЛАН ХАМГААЛАХ САЛБАРТ БНСУ-ЫН ЗАСГИЙН ГАЗАРТАЙ ХАМТАРЧ АЖИЛЛАХ ХЭЛЭЛЦЭЭР БАЙГУУЛНА WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2026/06/24     БҮГД НАЙРАМДАХ СОЛОНГОС УЛСТАЙ ХУДАЛДАА, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ НЭМЭГДҮҮЛНЭ WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2026/06/24     БОДЛОГЫН ХҮҮГ 12 ХУВЬД ХЭВЭЭР ҮЛДЭЭВ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/06/24     Н.УЧРАЛ: ТҮҮХИЙ ЭДИЙГ ТҮҮХИЙГЭЭР НЬ ГАРГАДАГ ТҮҮХИЙГ ХАЛНА WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2026/06/23     ЭНЭТХЭГИЙН ГАДААД ХЭРГИЙН САЙД ГАЗРЫН ТОСНЫ ҮЙЛДВЭРИЙН ЯВЦТАЙ ТАНИЛЦЛАА WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2026/06/23     ЯНЖУУР ТАМХИНЫ ҮНЭ 2000 ТӨГРӨГӨӨР НЭМЭГДЭНЭ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/06/23     Л.МӨНХТҮШИГ: КАЗАХСТАН УЛСААС БАЯН-ӨЛГИЙД КОНСУЛЫН ГАЗАР БАЙГУУЛАХ САНАЛ ТАВЬСАН WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/06/23     ҮСХ: 2026 ОНЫ I УЛИРЛЫН БАЙДЛААР САРЫН ДУНДАЖ НЭРЛЭСЭН ЦАЛИН 2 САЯ 934 МЯНГАН ТӨГРӨГ БАЙНА WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2026/06/23     НӨӨЦИЙН МАХНЫ ЖИЖИГЛЭН ХУДАЛДААГ ЗОГСООЖ ӨРГӨТГӨСӨН ЦЭГЭЭР ХУДАЛДААЛАГДАНА WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2026/06/23     2026 ОНЫ I УЛИРЛЫН БАЙДЛААР САРЫН ДУНДАЖ НЭРЛЭСЭН ЦАЛИН 2 САЯ 934 МЯНГАН ТӨГРӨГ БАЙНА WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2026/06/23    
Англи амин дэм Монгол улсад албан ёсоор бүртгэгдлээ.

Жил бүр 41.6 тэрбум төгрөг хэмнэхийн тулд 29 хороо, зөвлөлийг татан буулгав www.news.mn

Засгийн газар бүх шатанд төсвийн хэмнэлтийн горимыг сахин, үр ашиггүй зардлыг танах, төрийн чиг үүргийн давхардлыг арилгаж, орон тоог үе шаттай цөөлөх зорилтын хүрээнд  29 хороо, зөвлөлийг татан буулгах шийдвэрийг гаргасан.  Энэхүү 29 хороо, зөвлөлийг татан буулгаснаар цаашид жил бүр 41.6 тэрбум төгрөг хэмнэнэ гэж тооцож буй. Тухайлбал,
Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хороо
"Алсын хараа-2050" Салбар дундын уялдааг хангах үндэсний хороо
Боомтын сэргэлтийн Үндэсний хороо
20 минутын хот Үндэсний хороо
Хяналт, үнэлгээний Үндэсний хороо
Аж үйлдвэржилтийн Үндэсний хороо
Шинэ хоршоо хөдөлгөөний салбар дундын уялдааг хангах үндэсний хороо
Эрчим хүчний реформыг удирдан зохион байгуулах үндэсний хороо
Монгол Улсын олон улс дахь сурталчилгаа, мэдээллийн Үндэсний хороо
Бүсчилсэн хөгжлийн Үндэсний хороо
Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх Үндэсний хороо
Дэлхийн өвийн үндэсний хороо
Олимп, паралимпын наадамд оролцох үндэсний шигшээ багийн бэлтгэл ажлыг зохион байгуулалтаар хангах үндэсний хороо
Хүний дархлал хомсдолын вирусийн халдвар, дархлалын олдмол хомсдолоос сэргийлэх үйл ажиллагааг улсын хэмжээнд зохицуулан зохион байгуулах үндэсний хороо
Үндэсний тээврийн хороо
Шинжлэх ухаан, технологийн үндэсний зөвлөл
Төрийн хэмнэлт, бүтээмжийн зөвлөл
Залуучуудын хөгжлийн үндэсний зөвлөл
Эдийн засгийн хөгжлийн зөвлөл
Оюуны өмчийн үндэсний зөвлөл
Хэмжил зүйн зөвлөл
Нээлттэй засгийн түншлэлийн үндэсний зөвлөл
Сансрын бодлогын үндэсний зөвлөл
Химийн хорт болон аюултай бодисын бодлого, зохицуулалтын үндэсний зөвлөл
Усны үндэсний зөвлөл
Хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийн биржийн зохицуулах зөвлөл
Нийгмийн эрүүл мэндийн үндэсний зөвлөл
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний Зөвлөл
Өмнийн говийн бүсийн хөгжлийн зөвлөл
Дээрх хороодыг татан буулгаснаар үйл ажиллагаа нь бүрэн зогсохгүй бөгөөд салбар яамны сайд нар болоод ЗГХЭГ-т үйл ажиллагаа нь харъяалдах юм.
Үндэсний баялгийн сан болон төрийн үйл ажиллагааны ил тод байдал, бүтээмж, нээлттэй засаглалын түншлэл, хөгжлийн бодлого, төлөвлөлт, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийг хянах асуудлуудыг Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Н.Учралд,
Хууль тогтоомж, Засгийн газрын шийдвэрийн биелэлтэд хяналт тавих асуудлыг Монгол Улсын сайд Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Баябацогтод,
Хилийн бүс дэх тээвэр, логистикийн нэгдсэн сүлжээг хөгжүүлэх, хилийн боомтын хөгжлийн бодлого, төлөвлөлт, хилийн боомтын болон стратегийн орд газрыг холбосон дэд бүтцийн бүтээн байгуулалт, шинэчлэлийн асуудлыг Сангийн сайд Б.Жавхланд,
Хотын хэт төвлөрлийг сааруулах, нийгмийн үйлчилгээг 20 минутын дотор авах хүнд ээлтэй шинэ орчин, нөхцөлийг бүрдүүлэх, авто замын түгжрэлийг бууруулах асуудлыг Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд Э.Бат-Амгаланд хариуцуулжээ.



Нийтэлсэн огноо2025-07-18