1 AN IMPERIAL WEEK IN PHOTOS: EMPEROR AND EMPRESS CONCLUDE HISTORIC MONGOLIA TRIP WWW.JAPAN-FORWARD.COM  PUBLISHED:2025/07/22      2 MONGOLIA’S ANCIENT ELK PETROGLYPHS SHOW 12,000 YEARS OF CULTURAL AND ENVIRONMENTAL SHIFT WWW.INDIANDEFENCEREVIEW.COM PUBLISHED:2025/07/22      3 RUSSIAN EXPERTS REMIND CHINA: THERE IS A NEIGHBORING COUNTRY THAT IS OBVIOUSLY IN THE OPPOSITE DIRECTION AND MAY VERY LIKELY "BETRAY" CHINA AND RUSSIA WWW.VOCAL.MEDIA PUBLISHED:2025/07/22      4 FRANCE, MONGOLIA EXPAND CIVIL SECURITY AND EMERGENCY RESPONSE COOPERATION WWW.THEDIPLOMAT.COM PUBLISHED:2025/07/22      5 MONGOLIA'S PRESIDENT CALLS KYRGYZSTAN IMPORTANT PARTNER IN CENTRAL ASIA WWW.XINHUANET.COM PUBLISHED:2025/07/22      6 KYRGYZ-MONGOLIAN STRATEGIC DIALOGUE STRENGTHENED BY 13 NEW MULTISECTORAL ACCORDS WWW.QAZINFORM.COM  PUBLISHED:2025/07/22      7 MAVEN WIRELESS EXPANDS SALES TO MONGOLIA – SECURES ORDER IN THE MINING INDUSTRY WWW.MAVENWIRELESS.COM PUBLISHED:2025/07/22      8 PRESIDENT OF MONGOLIA ARRIVES IN THE KYRGYZ REPUBLIC FOR A STATE VISIT WWW.MONTSAME.MN PUBLISHED:2025/07/21      9 MONGOLIAN ROAD NETWORK REACHES 112,000 KILOMETERS WWW.MONTSAME.MN PUBLISHED:2025/07/21      10 ANCIENT TOMB UNEARTHED IN SELENGE PROVINCE WWW.UBPOST.MN PUBLISHED:2025/07/21      “ХАЛЗАН БҮРЭГТЭЙН” ОРДЫН ТАЛААРХ ЕРӨНХИЙ ХЯНАЛТЫН СОНСГОЛЫГ ЕСДҮГЭЭР САРД ЗОХИОН БАЙГУУЛНА WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2025/07/22     “ТОРГОНЫ ЗАМ” АВТО РАЛЛИГИЙН МОНГОЛ ДАХЬ УРАЛДААН ӨНДӨРЛӨЛӨӨ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2025/07/22     МОНГОЛ УЛС БҮГД НАЙРАМДАХ КИРГИЗ УЛСТАЙ “ИЖ БҮРЭН ТҮНШЛЭЛ”-ИЙН ХАРИЛЦАА ТОГТООЛОО WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2025/07/22     НҮБ: МОНГОЛ УЛСАД ХАР ТАМХИ ХЭРЭГЛЭГЧДИЙН ТОО 2030 ОН ГЭХЭД 43 ХУВИАР ӨСНӨ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2025/07/22     "РИО ТИНТО" ГРУПП МОНГОЛЫН ЗАСГИЙН ГАЗАРТАЙ АНТРЕГИЙН АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЭХ ШИНЭ ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРЛЫГ ТОМИЛОВ WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2025/07/22     УЛСЫН ХИЛЭЭР ОРСОН ГАДААДЫН ЗОРЧИГЧИД, ӨМНӨХ ОНЫ МӨН ҮЕЭС 15.4 ХУВИАР ӨСЖЭЭ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2025/07/22     СТАТИСТИКИЙН БИЗНЕС РЕГИСТРИЙН САНД 270.8 МЯНГАН ХУУЛИЙН ЭТГЭЭД БҮРТГЭГДЖЭЭ WWW. НИЙТЭЛСЭН:2025/07/22     "ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК-ИЙН БАЙГУУЛСАН ГЭРЭЭ БҮРИЙГ ШАЛГАНА WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2025/07/21     ОРОН СУУЦНЫ ҮНЭ 15.4 ХУВИАР ӨСЛӨӨ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2025/07/21     МОНГОЛ УЛС КИРГИЗ УЛСТАЙ ИЖ БҮРЭН ТҮНШЛЭЛИЙН ХЭЛЭЛЦЭЭР БАЙГУУЛНА WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2025/07/21    

"Рио Тинто" групп Монголын Засгийн газартай Антрегийн асуудлыг хэлэлцэх шинэ гүйцэтгэх захирлыг томилов www.eguur.mn

Монголын Засгийн газар "Рио Тинто" групптэй шүүхдэлцэж, давхар "Антре Ресурс" компанийн хамтран эзэмшдэг тусгай зөвшөөрөлтэй талбай руу нэвтрэх зөвшөөрлийг нь манай талаас удаашруулсан гэж үзэж байгаа. Засгийн газрын зүгээс 2008-2015 онд улс төрчдөд нөлөөлж, авлигын шинжтэй үйлдэл гаргасан гэх асуудал хөвөрч буй билээ.
"Рио Тинто"-гийн зүгээс "Антре Ресурс"-ын асуудлыг Монголын тал хойш татсанаар найман сарын турш хийсэн ухалтын ажлаа зогсоож, уурхайг хойш чиглэлтэй тэлэх төлөвлөгөөгөө орхихоос өөр аргагүй болчихоод байгаа хэмээн "Financial Review"-ийн нийтлэлд дурдсан байв.
Энэ оны 5-р сард “Антре”-гийн зүгээс “Оюу Толгой” руу “Жавхлант” ордын лицензийн 80 хувийг шилжүүлсэн. Харин дараа нь “Шивээ толгой”-н лицензийг шилжүүлэх процесс явагдах байсан юм. Гэсэн ч 80 хувь шилжүүлсэн лиценз 100 хувь болох эсэх нь тодорхойгүй болчихсон.
Иймээс тус компанийн зүгээс болон Канадын "Антре Ресурс" тухайн талбайг Оюу Толгойн уурхайн төлөвлөгөөнд оруулах хэлэлцээрийн эцсийн шатанд хүрээд байсан ч илүү ашиг багатай уурхайн төлөвлөгөөг хэрэгжүүлэхээс өөр аргагүй байдалд хүрсэн хэмээн мэдэгдсэн. Мөн энэ дагуу "Рио Тинто"-гийн зүгээс "Антре Ресурс"-ийн эзэмшдэггүй, өмнө зүгт байрлах тусгай зөвшөөрөл бүхий талбай руу уурхайг тэлэхээр төлөвлөөд буй.
"Рио Тинто"-гийн зэсийн салбарын захирал Кэти Жексон Монголын Засгийн газар тусгай зөвшөөрөл шилжүүлэхийг зөвшөөрөөгүй, мөн уурхайн өөр төлөвлөгөө рүү шилжсэн зэрэг нөхцөл байдлыг сөрөг үр дүн хэмээн шүүмжилж байсан бөгөөд шинэ Засгийн газар байгуулагдсаны дараа Ерөнхий сайдтай уулзахдаа, хоёр талаас ширээний ард сууж шийдэл ярих ёстойг илэрхийлсэн.
Антрегийн талбайгаас гарсан хүдэр 2027 онд Оюу Толгойн баяжуулах үйлдвэрт хүргэгдэнэ гэсэн тооцоотой байсан бөгөөд Монголын Засгийн газар тус талбайгаас гарах өгөөжийн 34 хувийг эзэмших талаар хэлэлцээ хийсээр байгаа.
Харин энэ эгзэгтэй мөчид "Рио Тинто" групп Монголын талтай хийх яриа хэлэлцээг илүү туршлагатай нэгний гарт шилжүүлэхээр тооцсон бололтой. Хэдийгээр өмнө нь тус группийн Арилжаа хариуцсан захирал Б.Болдыг гүйцэтгэх захирал Якоб Стаусхолмын оронд томилж магадгүй гэсэн цуурхал гараад байсан ч таамгаас холуур буюу Төмрийн хүдрийн группийнхээ захирал Саймон Троттыг гүйцэтгэх захирлаар томилох шийдвэрийг гаргасан байна.
Тэрбээр уул уурхайн салбарт худалдаа арилжааны үйл ажиллагаагаар мэргэшсэн, зэсийн томоохон худалдан авагч орнуудтай харилцаж ирсэн туршлагатай нэгэн аж. Мөн "Рио Тинто" группийн томоохон уурхайнуудын үйл ажиллагааг хариуцаж ирсэн байна. Саймон Тротт ирэх сарын 25-аас албан ёсоор гүйцэтгэх захиралын албан тушаалд очих юм.
Монголын талаас "Рио Тинто"-той үүсээд буй асуудлын хүрээнд нарийн мэргэжлийн хүмүүсээс бүрдсэн ажлын хэсэг байгуулж ажиллахаар болсон.
"Рио Тинто"-гийн энэхүү томилгоо нь Антре төдийгүй бусад асуудлаар Монголын шинэ Засгийн газартай илүү нухацтай хэлэлцээ хийхээр төлөвлөж буй гэдгийг илтгэж байна.
Нөгөө талд гүйцэтгэх захирал асан Якоб Стаусхолм “Оюу Толгой”-н гүний уурхайн төслийг эхлүүлж байсан, одоогийн үүсээд байгаа асуудлыг нарийн мэдэж байгаа хүнээ ийн сольсноор Монголын талаас асуудлыг дахиад эхнээс нь хэлэлцэх нөхцөл үүслээ.
Т.БАТСҮРЭН

 



Нийтэлсэн огноо2025-07-22