1 PRIME MINISTER ORDERS REVIEW OF TRIPARTITE AGREEMENT ON LABOR AND SOCIAL PARTNERSHIP BY JULY 30 WWW.MONTSAME.MN PUBLISHED:2025/07/23      2 270.8 THOUSAND LEGAL ENTITIES REGISTERED IN BUSINESS REGISTRY WWW.MONTSAME.MN PUBLISHED:2025/07/23      3 “CHINGGIS KHAAN” INTERNATIONAL AIRPORT SERVED 2 MILLION PASSENGERS IN 2024 WWW.MONTSAME.MN PUBLISHED:2025/07/23      4 ICE RELEASES DEAF MONGOLIAN IMMIGRANT AFTER HOLDING HIM FOR MONTHS WITHOUT INTERPRETER WWW.CALMATTERS.ORG PUBLISHED:2025/07/23      5 WILDFIRES RAGE ACROSS NORTHERN MONGOLIA AS HEAT INTENSIFIES WWW.XINHUANET.COM PUBLISHED:2025/07/23      6 STEPPE DIPLOMACY: MONGOLIA DEEPENS CENTRAL ASIA TIES WWW.TIMESCA.COM PUBLISHED:2025/07/22      7 MONGOLIAN CHESS FEDERATION RECEIVES OUTSTANDING CONTRIBUTION AWARD 2025 WWW.AKIPRESS.COM PUBLISHED:2025/07/22      8 AN IMPERIAL WEEK IN PHOTOS: EMPEROR AND EMPRESS CONCLUDE HISTORIC MONGOLIA TRIP WWW.JAPAN-FORWARD.COM  PUBLISHED:2025/07/22      9 MONGOLIA’S ANCIENT ELK PETROGLYPHS SHOW 12,000 YEARS OF CULTURAL AND ENVIRONMENTAL SHIFT WWW.INDIANDEFENCEREVIEW.COM PUBLISHED:2025/07/22      10 RUSSIAN EXPERTS REMIND CHINA: THERE IS A NEIGHBORING COUNTRY THAT IS OBVIOUSLY IN THE OPPOSITE DIRECTION AND MAY VERY LIKELY "BETRAY" CHINA AND RUSSIA WWW.VOCAL.MEDIA PUBLISHED:2025/07/22      ТУУЛЫН ХУРДНЫ ЗАМЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫГ ИРЭХ ДОЛОО ХОНОГТ ЭХЛҮҮЛНЭ WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2025/07/23     Г.ЗАНДАНШАТАР ХАР ТАМХИНЫ ХЭРГИЙН ЯЛЫГ ЧАНГАЛЖ, ТУСГАЙ НЭГЖ БАЙГУУЛАН ШАЛГАХ ЧИГЛЭЛ ӨГЧЭЭ WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2025/07/23     "БҮХ НИЙТЭЭР АМРАХАД ЭКСПОРТЫН ОРЛОГО ЖИЛД $350-400 ОРЧИМ САЯАР ТАСАЛДАЖ БАЙНА" WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2025/07/23     ЧУУЛГАНД СУУГААГҮЙ ИРЦЭЭРЭЭ Х.БАТТУЛГА, Л.ОЮУН-ЭРДЭНЭ НАР ТЭРГҮҮЛЭВ WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2025/07/23     ХӨЛБӨМБӨГИЙН АЛДАРТНУУД БОЛОХ РОНАЛДИНЬО, КАРЛЕС ПУЁЛЬ, РИВАЛДО НАР МОНГОЛД ИРНЭ WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2025/07/23     ҮСХ: ЭКСПОРТЫН 94.7 ХУВИЙГ УУЛ УУРХАЙ ЭЗЭЛЖ БАЙНА WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2025/07/22     ДҮҮЖИН ЗАМЫН ТЭЭВРИЙН БАРИЛГЫН АЖИЛД 70 ГАРУЙ ИНЖЕНЕР, ТЕХНИКИЙН АЖИЛТАН АЖИЛЛАЖ БАЙНА WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2025/07/22     “ХАЛЗАН БҮРЭГТЭЙН” ОРДЫН ТАЛААРХ ЕРӨНХИЙ ХЯНАЛТЫН СОНСГОЛЫГ ЕСДҮГЭЭР САРД ЗОХИОН БАЙГУУЛНА WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2025/07/22     “ТОРГОНЫ ЗАМ” АВТО РАЛЛИГИЙН МОНГОЛ ДАХЬ УРАЛДААН ӨНДӨРЛӨЛӨӨ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2025/07/22     МОНГОЛ УЛС БҮГД НАЙРАМДАХ КИРГИЗ УЛСТАЙ “ИЖ БҮРЭН ТҮНШЛЭЛ”-ИЙН ХАРИЛЦАА ТОГТООЛОО WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2025/07/22    

Хөлбөмбөгийн алдартнууд болох Роналдиньо, Карлес Пуёль, Ривалдо нар Монголд ирнэ www.eguur.mn

Дэлхийн алдарт Барселона клубийн домогт тоглогчид болох Бразилын домогт довтлогч Роналдиньо, Барселона багийн хамгаалалтын багийн ахлагч Карлес Пуёль, Бразилын домогт довтлогч Ривалдо нар Монголд ирэхээр болсон байна.
Мөн тэдний дунд Барселонад олон жил тоглосон Адриано тоглогч ирж магадгүй талаар дурдсан. Учир нь Адриано нь Роналдиньотой хувийн найз учраас дагаад ирэх өндөр магадлалтай юм. Барселона клубийн хамгийн алдартай үеийн гурван домогт тоглогч Монголд зочлох нь албан ёсоор батлагдсан бөгөөд энэ нь Монголын хөлбөмбөгийн фэнүүдийн хувьд маш том үйл явдал юм. Энэ арга хэмжээг Барселона клубийн “Barça Legends” хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулж байгаа бөгөөд өмнө нь тус хөтөлбөр Гана, Катар, Япон зэрэг улсуудад амжилттай хэрэгжсэн туршлагатай юм.
Ийнхүү энэ талаарх мэдээллийг авахаар спортын сэтгүүлч Б.Батзаяатай бид ярилцлаа.
-Домогт Барселонагийн тоглогчид Монголд ирэх нь үнэн үү?
-Тийм ээ үнэн. Тэд албан ёсоор манай оронд ирж нөхөрсөг тоглолт хийнэ.
-Монголын талаас энэ тоглолтод оролцох багийг хэрхэн бүрдүүлэх вэ. Ямар шалгуураар, хаанаас сонголт хийхээр төлөвлөж байна вэ?
-Хуучин шигшээ багийн тамирчид ч юм уу туршлагатай тоглогчдыг сонгон авч нөхөрсөг тоглолтоо хийнэ.
-Яг хэн хэн ирэх нь албан ёсоор батлагдсан бэ?
-Роналдиньо, Карлес Пуёль, Ривалдо нар ирэх нь албан ёсоор баталгаажсан байгаа. Мөн Нидерландын Марк ван Боммел (Mark van Bommel), Бразил Эдмилсон (Edmílson), Португал Рикардо Куарежма (Ricardo Quaresma) нар хараахан баталгаажаагүй байна. Гэхдээ сонгогдсон тамирчдын тоонд явж буй.
-Мөн өөр тоглогчдын нэрс харагдаж байсан. Тэднийг дурдвал?
-Авчрахаар ярилцаж буй хөлбөмбөгчид бас бий. Тэдгээрийг дурдвал, Хавиер Савиола (Аргентин), Гайска Мендьета (Испани), Фредерик Дэю (Франц), Филипп Кристенвал (Франц), Людовик Жюли (Франц), Жерард Лопес (Испани), Сержи Бархуан (Испани), Яри Литманен (Финлянд), Хуан Пабло Сорин (Аргентин), Максвелл (Бразил), Рафаэль Маркес (Мексик), Франсискус де Бур (Нидерланд), Жорди Масип (Испани), Нолито (Испани), Жованни ван Бронкхорст (Нидерланд), Самуэл Окуново (Нигери), Филипп Коку (Нидерланд) нар юм.
-Арга хэмжээ ямар зорилгоор, хэний санаачилгаар зохион байгуулагдаж байгаа вэ?
-Энэхүү арга хэмжээг "Subeedei" гээд компани зохион байгуулж байгаа. Гэхдээ бидэнд 8 тэрбум төгрөг хэрэгтэйи байгаа учраас яг одоогийн байдлаар санхүүжилт босгох, ивээн тэтгэгч хайх ажил дээрээ явж байна. Мэдээж тоглогчид баталгаажиж, ирэх нь үнэн болсон учраас санхүүжилтыг ямар нэгэн аргаар олох төлөвлөгөөтэй. Хэрвээ энэ асуудлаа зохицуулаад дуусчихвал удахгүй тасалбараа борлуулж эхлэнэ.
-Хэдэн сард, ямар хугацаатай ирэхээр товлогдоод байна вэ?
-Аравдугаар сарын эхээр гэж товлосон байгаа. Гурван хоногийн хугацаатай ирнэ.
-Фэнүүд хэрхэн оролцох боломжтой вэ? (тасалбар, уулзалт, гарын үсэг авах гэх мэт)
-Үзэгч, фанатууд нөхөрсөг тоглолтыг ирж үзэх боломжтой. Дээр дурдсанчлан ивээн тэтгэгч байгууллагаа олчихвол бид тасалбарыг борлуулж эхэлнэ. Харин уулзалт, гарын үсэг авах ажлыг зохион байгуулалтын багтай ярилцаж, эмх цэгцтэйгээр хийх байх. Яг одоогоор энэ талаар нарийн мэдээлэл байхгүй байна.
-Тоглогчдоос гадна UEFA-ийн цом, медаль, мерчандайз ирнэ гэсэн мэдээлэл байсан?
-Тийм ээ. Клубын хамгийн том цом болох Аваргуудын Лигийн цом болон бусад медаль, мерчандайзууд ирнэ.
-Ярилцсанд баярлалаа.
Бид үргэлжлүүлэн Монгол Улсад ирэх нь албан ёсоор баталгаажсан Барселона клубийн домогт тоглогчид болох Бразилын домогт довтлогч Роналдиньо, Барселона багийн хамгаалалтын багийн ахлагч Карлес Пуёль, Бразилын домогт довтлогч Ривалдо нарын тухай мэдээллийг хүргэж байна.
Роналдиньо (Ronaldo de Assis Moreira)
Бразилийн хөлбөмбөгийн түүхэн дэх хамгийн авьяаслаг тоглогчдын нэг. 2003–2008 оны хооронд Барселонад тоглосон. 2005 онд “Ballon d’Or” шагнал хүртэж, дэлхийн шилдэг тоглогчоор шалгарч байсан. Барселонад байх хугацаандаа Аваргуудын Лиг болон Испанийн Ла Лигийн аварга болж байсан.
Төрсөн: 1980 оны 3-р сарын 21, Порту‑Алегре, Бразил 
Өндөр: 1.82 м
Мэргэжлийн карьер:
Грэмё: 1998–2001 онд эхэлж, 89 тоглолтонд 47 гоол (1998 Copa Libertadores-т дебют) 
Paris Saint‑Germain: 2001–2003, 55 тоглолтод 17 гоол хийсэн 
Barcelona: 2003–2008, 145 тоглолт, 70 гоол (зарим эх сурвалжаар 207 тоглолт 94 гоол гэж тэмдэглэсэн) 
AC Milan: 2008–2011, 76 тоглолт, 20 гоол 
Flamengo, Atlético Mineiro, Querétaro, Fluminense зэрэг клубуудтай тоглосон (2015 онд карьерээ өндөрлүүлсэн) 
Олон улсын баг:
Бразилын шигшээ: 1999–2013, 97 тоглолт, 33 гоол; 2002 оны ДАШТ‑д оролцож дараах дэлхийн аваргаас туслах гол байр суурьтай байсан 
Шагналууд:
FIFA World Player of the Year: 2004, 2005
Ballon d’Or: 2005 
Европын Лиг (UEFA Champions League), Ла Лига, Copa Libertadores зэрэг тэнцвэртэй хожиж оршсон цомнууд
Түүхэн дурсамж:
Дриблинг, фаинт, overhead kick, no‑look пасс, фрий‑кик зэрэг чадвараараа спортын домогт тоглогчдын нэг
FIFA‑гийн солонгын тоглогч (хүчирхэг, сэтгэл хөөрөлт зэргээр) 
Домогт “O Bruxo” буюу “Shидтэн” хочтой
Хошин, амьдралын хэв маяг нь анхаарал татдаг байсан (Люкс машинаар явах, дэлхийн шоу‑event‑ууд, алдартнуудтай зүйрлэлцэж байх зэрэг) 
Одоо:
UNICEF, UNAIDS‑ийн элчээр ажилласан, хойшид спорт сургууль, бизнес, charity үйл ажиллагаануудад оролцдог

 



Нийтэлсэн огноо2025-07-23