1 WILL RIO TINTO ALSO RECEIVE DIVIDENDS IF GOVERNMENT RECEIVES THEM? WWW.UBPOST.MN PUBLISHED:2026/10/25      2 INDONESIA INTERCEPTS MONGOLIAN-FLAGGED TANKER CARRYING 1.16 TONNES OF KETAMINE WWW.MARINEINSIGHT.COM PUBLISHED:2026/10/25      3 EXPERT WARNS OF COMPLEX ECOLOGICAL FALLOUT FROM MONGOLIA GRASSLAND FIRE LINKED TO JAPANESE COMPANY WWW.XINHUANET.COM PUBLISHED:2026/10/25      4 PRESIDENT KHURELSUKH ARRIVES IN BELARUS FOR STATE VISIT WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/10/25      5 MONGOLIA, FINLAND SIGN 10 DOCUMENTS TO STRENGTHEN BILATERAL RELATIONS AND COOPERATION WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/10/25      6 PRESIDENT KHURELSUKH UKHNAA WELCOMED BY PRESIDENT OF FINLAND ALEXANDER STUBB WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/10/25      7 MONGOLIA LAUNCHES WEBSITE TO COMBAT ONLINE FRAUD WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/10/25      8 MONGOLIA HARVESTS NEARLY 90% OF GRAIN AND VEGETABLES WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/10/23      9 JAPANESE COMPANY ADMITS SUBSIDIARY ACTIVITIES CAUSED GRASSLAND FIRE ON CHINA-MONGOLIA BORDER WWW.ENGLISH.DOTDOTNEWS.COM PUBLISHED:2026/10/22      10 THIESS WINS TWO LONG-TERM MINING SERVICES CONTRACTS IN MONGOLIA WWW.THIESS.COM PUBLISHED:2026/10/22      Н.АЛТАНХУЯГ НАРЫН ХЭРГИЙГ ДАХИН ХЭЛЭЛЦЭНЭ WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/10/25     ГАЗРЫН ТОС БОЛОВСРУУЛАХ ҮЙЛДВЭРИЙН ТҮҮХИЙ ЭДИЙН ЭРЛИЙГ 15 БАЙРШИЛД ХИЙЖ БАЙНА WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2026/10/25     Б.ПҮРЭВДАГВА: НИЙСЛЭЛЧҮҮДЭД 0.7 ГА ГАЗРЫГ ӨМЧЛҮҮЛЭХ АЖЛЫГ ЭРЧИМЖҮҮЛНЭ WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2026/10/25     ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХ БҮГД НАЙРАМДАХ БЕЛАРУСЬ УЛСАД ТӨРИЙН АЙЛЧЛАЛ ХИЙХЭЭР ХҮРЭЛЦЭН ОЧЛОО WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2026/10/25     МОНГОЛ, ФИНЛАНДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААГ ӨРГӨЖҮҮЛЭХ 10 БАРИМТ БИЧИГТ ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/10/25     ЭЛЧИН САЙД Б.МӨНХЖИН ИТГЭМЖЛЭХ ЖУУХ БИЧГЭЭ III ЧАРЛЬЗ ХААНД БАРИВ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/10/25     ОРОН СУУЦНЫ ЗАЛИЛАНГИЙН ХОХИРОГЧДЫН АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭХЭЭР БОЛОВ WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/10/25     НӨМРӨГИЙН ТҮЙМРИЙГ ЯПОНЫ ХЭВЛЭЛҮҮД ОНЦОЛЖ, ЯПОНЫ ЭЛЧИН САЙДЫН ЯАМ ХАРАМСАЛ ИЛЭРХИЙЛЭВ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/10/23     61.8 САЯ ОРЧИМ ТОЛГОЙ МАЛ ӨВӨЛЖИЖ, ХАВАРЖИХ ТӨЛӨВ ГАРЧЭЭ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/10/23     ОХУ-МОНГОЛЫН ХАМТАРСАН СУДАЛГААНЫ БАГ ЭГИЙН ГОЛЫН УСАН ЦАХИЛГААН СТАНЦ БАЙГАЛЬ ОРЧИНД СӨРӨГ НӨЛӨӨГҮЙ ГЭЖ ДҮГНЭЖЭЭ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/10/22    
Англи амин дэм Монгол улсад албан ёсоор бүртгэгдлээ.

Г.Амартүвшин: ТӨК-уудын зардлыг 5-7 хувийг танахад л өөрийн хөрөнгийн өгөөж бараг хоёр дахин нэмэгдэх боломжтой www.itoim.mn

"Эрчист Монгол" компанийн үйл ажиллагааны талаар тус компанийн Гүйцэтгэх захирал Г.Амартүвшинээс цөөн асуултад хариулт авлаа.
-МИАТ болон бусад төрийн өмчит компаниудын бүтцийн өөрчлөлт, зардал хэмнэлтийн арга хэмжээг хэрэгжүүлэхдээ инженер, техникийн ажилтнуудын оролцоог хэрхэн хадгалж, удирдлага, захиргааны бүтцийг оновчтой болгох вэ?
-МИАТ компанийн хувьд дор хаяж 34 хувь, боломжтой бол 49 хувийг олон нийтэд санал болгон IPO хэлбэрээр гаргах нь оновчтой. Зүгээр л хоёрын хооронд 5-10 хувийг санал болгох нь хангалтгүй. Бодит үр дүнд хүрэхгүй гэж үзэж байна. Бусад төрийн өмчит компаниудын хувьд бидний тооцоолсноор нийт зардлынх нь 5-7 хувийг танахад л өөрийн хөрөнгийн өгөөж бараг хоёр дахин нэмэгдэх боломжтой.
Олон нийтэд нэг ташаа ойлголт байсаар байна. Төрийн өмчит компаниудад хийх бүтцийн өөрчлөлт нь хүмүүсийг шууд халж, солих тухай асуудал огт биш юм. Инженер, техникийн ажилтнуудын ажлын байрыг цомхотгох саналыг бид огт боловсруулаагүй. Харин удирдлага, захиргааны түвшинд чиг үүргийн давхардлыг цэгцэлж, оновчтой бүтэц бий болгох шаардлагатай. Жишээлбэл, компани бүрд хууль, эрх зүйн хэлтэс, гадаад харилцааны нэгж байлгах шаардлагагүй, харин чадварлаг боловсон хүчнээс бүрдсэн төвлөрсөн нэгжийг байгуулж болно. Ийм байдлаар нэгдсэн бүтэц бий болгож, давхар зардлыг бууруулах бүрэн боломжтой. Бид зөвхөн урсгал зардал дээр анхаарахгүй бөгөөд худалдан авалтын бодлогод мөн онцгой анхаарал хандуулж ажиллана. Үр ашиггүй худалдан авалт хийх, хэрэгцээнээс хэтэрсэн бараа материал нөөцлөх зэрэг алдагдал дагуулсан зардлыг зогсоож, нэгдсэн стандарт бий болгож, хөрөнгө оруулалт бүр нь өгөөжтэй байх ёстой гэсэн зарчимд суурилж ажиллах болно.
Төрийн өмчит компаниудын ТУЗ-ийг илүү мэргэжлийн байлгах шаардлагатай
-Төрийн өмчит компаниудын гүйцэтгэх захирлуудын цалин, урамшууллын системийг олон улсын жишигт нийцүүлэхдээ хувьсах урамшуулалд ямар санхүүгийн үзүүлэлтийг голчлон баримтлах нь үр ашигтай гэж үзэж байна вэ?
-"Эрчист Монгол" компанийн харьяа байгууллагууд дотор 30 сая төгрөгийн цалин авдаг нэг ч гүйцэтгэх захирал байхгүй. Энэ талаар би биечлэн нягталсан. Тухайлбал, МИАТ компанийн захирал Б.Мөнхтамирын талаар гарсан мэдээлэл нь ташаа мэдээлэл байсан. Захирлаас өөрөөс нь утсаар холбогдон тодруулсан. Миний ойлгож байгаагаар олон нийтийн дунд яригдаж буй өндөр цалинтай захирлууд нь уул уурхайн чиглэлийн компаниудад хамаарах мэдээлэл юм.
Цалингийн асуудлын хүрээнд Ерөнхий сайд долдугаар сарын 30-ны өдөр болсон танилцуулгын үеэр тодорхой чиглэл өгсөн. Энэ нь төрийн өмчит компанийн гүйцэтгэх захирлуудын цалин, урамшууллын тогтолцоог олон улсын жишигт нийцүүлэх тухай юм. Дэлхий нийтийн жишигт тогтмол үндсэн цалингийн хажуугаар компанийн цэвэр ашиг, өгөөж болон санхүүгийн бусад гол үзүүлэлтэд тулгуурласан хувьсах урамшууллын системээр захирлуудад цалин, бонус олгодог. Иймээс бид тавдугаар сараас эхлэн уг асуудлаар судалгаа хийж, хувьсах урамшуулал бүхий анхны цалингийн загвараа боловсруулаад байгаа.
Үндсэндээ захирлын цалин өндөр байна уу, бага байна уу гэдэг нь харьцангуй ойлголт бөгөөд гол шалгуур нь тухайн байгууллага үр ашигтай ажиллаж чадаж байгаа эсэх юм. Хэрэв компани сайн ажиллаж, санхүүгийн үзүүлэлт нь сайжирч байвал захирал өндөр урамшуулал авах нь зүй ёсны хэрэг. Харин эсрэгээрээ байгууллага сул ажиллавал захирлын цалин буурч, шаардлагатай бол хариуцлага тооцох хүртэл арга хэмжээ авах зарчмыг бид баримталж ажиллах болно. Зарчмын хувьд сайн ажиллавал шагнана, муу ажиллавал хасна, үр дүн гаргахгүй бол хална гэсэн энгийн тогтолцоог нэвтрүүлэх зорилготой байна.
-Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, импортын хамаарлыг бууруулахад төр, хувийн хэвшлийн ямар хамтын ажиллагаа, бодлого хамгийн үр дүнтэй гэж үзэж байна вэ?
-Ерөнхийдөө манай эрчим хүчний салбарт сүүлийн жилүүдэд дорвитой шинэ хөрөнгө оруулалт хийгдээгүй нь үнэн бөгөөд төрийн өмчит станцуудын хувьд хамгийн сүүлд ашиглалтад орсон томоохон төсөл нь Амгалан дулааны станц л байна. Харин хувийн хэвшлийнхэн өөрийн хөрөнгө болон олон улсын эх үүсвэрээр шинэ цахилгаан станц барьж эхэлсэн нь илүү идэвхтэй байдалтай байна. Нийслэлийн нутаг дэвсгэрт ТЭЦ-5 буюу хуучин хоёрдугаар цахилгаан станцын суурин дээр шинэ станц барих төсөл, тендерийн ажил үргэлжилж байгаа нь үүний нэг жишээ юм.
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулалт удаан хугацаанд хийгдээгүй шалтгаан нь нэгдүгээрт, төрийн өмчит компаниуд ашиггүй ажиллаж ирсэнтэй холбоотой. Хоёрдугаарт, шинэ цахилгаан станц барих эсвэл шинэ турбин суурилуулах нь маш их хэмжээний хөрөнгө шаарддаг. Гэтэл улсын төсвөөс энэ төрлийн хөрөнгө оруулалтыг хангалттай хэмжээнд хийж чадаагүй. Харин ТЭЦ-3 гарсан аваар нь энэ салбарт яаралтай хөрөнгө оруулалт хийх шаардлагыг тодорхой хэмжээнд ил болгож, сэрэмжлүүлэг болсон. Эрчим хүчний салбарт гол хязгаарлалт үүсгэдэг зүйл нь цахилгааны хэрэглээ гэхээсээ илүүтэйгээр дулааны хангамж юм. Дулааны асуудал бол хамгийн их сорилт дагуулсан, олон жил хойш тавигдсан ч тийм ч амархан шийдэгдэхгүй асуудал юм.
Эрчим хүчний сайдын шийдвэрээр онцгой байдал зарласнаар одоо цахилгаан станцууд дээр шууд их хэмжээний хөрөнгө оруулалт хийх бодит боломж бүрдэж байна. Ийм нөхцөлд бид төрийн бодлогоор хувийн хэвшлийн үйлдвэрлэлийн хүчин чадлыг нэмэгдүүлэхэд дэмжлэг үзүүлэх шаардлагатай. Энэ хүрээнд нүүрсээр ажилладаг эх үүсвэр ч байж болно, сэргээгдэх эрчим хүч ч байж болно. Бид одоо ч гэсэн нийт эрчим хүчний хэрэглээнийхээ 20 орчим хувийг Орос улсаас импортолж байна. Иймд ойрын хугацаанд энэ 20 хувийн импортыг хэрхэн багасгах, дотооддоо нөхөх боломжуудыг эрэлхийлж ажиллах шаардлагатай. Энэ чиглэлд “Эрчист Монгол” компанийн зүгээс гадаад, дотоодын хөрөнгө оруулагчидтай уулзалт хийж, таатай нөхцөл бүхий зээлийн боломжоор хангах тухай яриа хэлэлцээрүүдийг эхлүүлэх, бодлогын төвшинд шаардлагатай шийдвэрүүдийг Эрчим хүчний яамнаас гаргаж хэрэгжүүлнэ.
-Төрийн өмчит компаниудын ТУЗ-ийг мэргэжлийн, хараат бус гишүүдээр бүрдүүлэхэд ямар шалгуур, туршлага, аргачлалыг хамгийн үр дүнтэй гэж та үзэж байна вэ?
-Салбарын яамдуудтай зөвшилцөн ажилласан нь зөв гэж үзэж байна. Учир нь “Эрчист Монгол”-ын харьяа компаниуд олон салбарт харьяалагддаг онцлогтой. Үүнд эрчим хүчний салбар, зам тээврийн салбар, санхүүгийн дэд бүтцийн салбар зэрэг ордог. Тиймээс салбарын яамдуудтай хамтран зөвлөлдөж ажиллах нь зүйтэй гэж бодож байна. “Эрчист Монгол” нь Төрийн Хэрэг эрхлэх газрын харьяанд багтдаг ч охин компаниудын ТУЗ дээр бусад яам агентлагийн төлөөллүүд оролцдог бөгөөд энэ нь засаглалын зарчимд нийцсэн зохион байгуулалт юм. Гэхдээ энэ тогтолцоо зарим талаараа сул талтай байж болно.
Цаашид төрийн өмчит компаниудын ТУЗ-ийг илүү мэргэжлийн, чадварлаг болгох шаардлагатай гэж үзэж байна. Одоогийн байдлаар ТУЗ-ийн есөн гишүүний гурав нь хараат бус, зургаа нь төрийн төлөөлөл байдаг. Төрийн төлөөлөлд салбарын яам, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар болон бусад яамдын төлөөлөл багтдаг. Ойрын хугацаанд бидний санал болгож буй гол зорилго нь төрийн өмчит компаниудын ТУЗ-д хараат бус, мэргэжлийн гишүүдийг нэмэгдүүлэх явдал юм. Тодруулбал, төрийн төлөөллийг гаднаас сонгон шалгаруулж, тухайн салбарт мэргэшсэн, компани удирдаж байсан туршлагатай хүмүүсийг ТУЗ-д оруулснаар компаниудын засаглал сайжирна гэж үзэж байна. Мөн IPO хийх гэж байгаа компаниудад стратегийн хөрөнгө оруулагчид орж ирэх үед өөрсдийн төлөөлөл болсон гишүүдээ ТУЗ-д томилдог бөгөөд ингэснээр тухайн компанийн засаглал олон улсын жишигт улам ойртдог гэсэн үг юм.
-Ярилцсанд баярлалаа.
BY
С.Золзаяа нь 2022 онд МҮИС-ийг сэтгүүлч мэргэжлээр төгссөн. 2024 оноос iToim.mn сайтад сэтгүүлчээр ажиллаж байна.


Нийтэлсэн огноо2025-08-08