1 PRESIDENT KHURELSUKH MEETS GERMAN FEDERAL CHANCELLOR WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/10/22      2 MONGOLIA DEEPENS EUROPEAN TIES WITH GERMAN DIPLOMATIC SUMMIT WWW.THEOWP.ORG/ PUBLISHED:2026/10/22      3 MONGOLIA-GERMANY BUSINESS FORUM DRAWS OVER 270 PARTICIPANTS IN BERLIN WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/10/22      4 MONGOLIA AND GERMANY SIGN DECLARATION TO STRENGTHEN STRATEGIC PARTNERSHIP WWW.QAZINFORM.COM PUBLISHED:2026/10/21      5 MONGOLIAN CAPITAL'S HOTLINE RECEIVES 5000 COMPLAINTS IN TWO MONTHS WWW.THESTAR.COM.MY/ PUBLISHED:2026/10/21      6 TEDROS ADHANOM GHEBREYESUS: PROUD TO SEE MONGOLIA STRENGTHEN PROTECTIONS AGAINST TOBACCO-RELATED HARM WWW.ONCODAILY.COM PUBLISHED:2026/10/21      7 PRESIDENT KHURELSUKH AND FEDERAL PRESIDENT FRANK-WALTER STEINMEIER HOLD OFFICIAL TALKS WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/10/21      8 MASSIVE WILDFIRE DAMAGE IN NUMRUG RESERVE TO BE ASSESSED WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/10/21      9 EXPLAINER: HOW A JAPAN-INVESTED FIRM SPARKS A MAJOR WILDFIRE AT MONGOLIA'S PROTECTED RESERVE WWW.XINHUANET.COM PUBLISHED:2026/10/21      10 BERLIN OPENS ‘CHINGGIS KHAAN AND THE WORLD OF MONGOLS’ EXHIBITION WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/10/21      ОХУ-МОНГОЛЫН ХАМТАРСАН СУДАЛГААНЫ БАГ ЭГИЙН ГОЛЫН УСАН ЦАХИЛГААН СТАНЦ БАЙГАЛЬ ОРЧИНД СӨРӨГ НӨЛӨӨГҮЙ ГЭЖ ДҮГНЭЖЭЭ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/10/22     Ц.САНДАГ-ОЧИР: НӨМРӨГИЙН ДАРХАН ЦААЗАТ ГАЗРЫН 79.8 ХУВЬ ТҮЙМЭРТ ШАТСАН БАЙНА WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/10/22     ТРАМПЫН ЗАСАГ ЗАХИРГАА ИРГЭДЭД ОЛГОСОН 300 МЯНГА ГАРУЙ ВИЗИЙГ ЦУЦАЛЖЭЭ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/10/22     МОНГОЛБАНК, БУНДЕСБАНК ХАМТРАН АЖИЛЛАХ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/10/22     ТАГНУУЛЫНХАН УЛСЫН ХИЛЭЭР ХУУЛЬ БУСААР НЭВТРҮҮЛЭХИЙГ ЗАВДСАН ИХ ХЭМЖЭЭНИЙ АЛТ ИЛРҮҮЛЖЭЭ WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/10/22     ЦАХИМ МӨРИЙТЭЙ ТОГЛООМТОЙ ХОЛБООТОЙ ЗУРГААН БҮЛГИЙН 34 ЭТГЭЭДИЙГ БАРИВЧИЛЖЭЭ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/10/21     Н.УЧРАЛ: 40 МЯНГАН АЙЛЫГ УРЬДЧИЛГАА ТӨЛБӨРГҮЙ ОРОН СУУЦАНД ОРУУЛНА WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/10/21     АИ-92 АВТОБЕНЗИН 10 ХОНОГИЙН НӨӨЦТЭЙ, ДИЗЕЛЬ ТҮЛШ 28 ХОНОГИЙН НӨӨЦТЭЙ БАЙНА WWW.IKON.NM НИЙТЭЛСЭН:2026/10/21     НИЙСЛЭЛИЙН ХЭМЖЭЭНД 57.3 КМ ИНЖЕНЕРИЙН ШУГАМ СҮЛЖЭЭГ ӨРГӨТГӨН ШИНЭЧИЛЖЭЭ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/10/21     ОЮУ ТОЛГОЙН НОГДОЛ АШГИЙН 2 ИХ НАЯДААР ХЭРЭГЖҮҮЛЭХ ТӨСЛҮҮД WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/10/21    
Англи амин дэм Монгол улсад албан ёсоор бүртгэгдлээ.

ОХУ-Монголын хамтарсан судалгааны баг Эгийн голын усан цахилгаан станц байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэж дүгнэжээ www.itoim.mn

Нөмрөгийн дархан цаазат газарт гарсан гал түймэр, баавгайн эсрэг авч хэрэгжүүлж буй хариу арга хэмжээ гэхчлэн дөрвөн асуудлыг Засгийн газрын хуралдаанд танилцуулжээ. Ийнхүү хуралдаанаар дараах шийдвэр гаргасныг БОУАӨ-ийн сайд Ц.Сандаг-Очир танилцууллаа.
Цаг уурын өртөөний ажилтнуудын цалинг 50 хувь нэмнэ
2026 оны Төсвийн тодотголоор төрийн албан хаагчдийн цалин ирэх сарын 1-ээс 50 хувиар нэмэхээр болсон. Энэ дагуу байгаль орчны салбарын нийт 2915 төрийн албан хаагч, 2100 орчим төрийн үйлчилгээний албан хаагчдийн цалин нэмэгдэж байна. Тодруулбал, төрийн үйлчилгээний IV зэрэглэлд хамрагддаг сум орон нутгийн цаг уурын өртөөний харуул техникийн ажилтнууд сард дунджаар 1,3 сая төгрөг, нэмэгдэл аваад 2 сая төгргөгийн цалин авдаг байсан бол ирэх сарын 1-ээс үндсэн цалин нь 2 сая, нэмэгдэлтэйгээ 3 сая төгрөгийн цалин авдаг болно.
Баавгайг тоолох ажлыг ирэх оноос эхлүүлнэ
Баавгай суурьшлын бүс рүү орж ирж буйтай холбоотойгоор 9 аймагт 1500 хүний бүрэлдэхүүнтэй 98 хөдөлгөөнт баг ажиллаж байна. Тэд 150 орчим машин, 159 галт зэвсэг ашиглаж байгаа. Сүүлийн үеийн мэдээллээс харахад баавгайн дуудлага мэдээлэл харьцангуй багасаж байна. Өмнө нь долоо хоногт 50-60 дуудлага ирдэг байсан бол өчигдөр 7 дуудлага бүртгэгдсэн. Салбарын яамнаас урьдчилан сэргийлэх арга хэмжээтэй холбогдуулан 4 багц тендер сонгон шалгаруулалт зарласан. Хоёр багцад оролцогч компаниуд шалгарч гомдлын хоногоо хүлээж байгаа бол үлдсэнд нь оролцогч хараахан ороогүй байгаа. Цаг агаар хүйтэрч орон нутгийн айлууд өвөлжөөндөө буух зэрэг ажил өрнөж буй цагт анхаарал болгоомжоо сулруулж болохгүй. Өвлийн удиралд баавгай ичих ёстой ч ичихгүй байна. Харин хавар болохоор ичээнээсээ гарч, идэш тэжээл хайх асуудал гарах эрсдэлтэй. Иймээс цаашид Засгийн газрын хуралдаан дээр дунд болон урт хугацааны төлөвлөгөө боловсруулна. Ирэх жил салбарын яамнаас сүүлийн 40 орчим жил хийгдээгүй баавгайг тоолно.
Эгийн голын усан цахилгаан станц байгаль орчинд сөрөг нөлөөгүй
Өнгөрсөн 50 гаруй жил Эгийн голын усан цахилгаан станц байгаль орчинд сөрөг нөлөөтэй, нөлөөгүй гэж яригдсаны эцэст асуудал шийдэгджээ. Тодруулбал, ОХУ-Монголын хамтарсан судалгааны баг Эгийн голын усан цахилгаан станц байгаль орчны сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлтийг өнгөрсөн долоо хоногт гаргасан байна. Хамтарсан судалгааны баг арваннэгдүгээр сарын 18-нд ОХУ-ын Шинжлэх ухааны академид тайлан дүгнэлтээ эцэслэн өгнө. Ингээд академи тайлан дүгнэлтийн танилцуулгыг хоёр улсын Засгийн газарт хүргүүлэх аж. ОХУ-аас дэмжиж байгаа энэ нөхцөлд Эгийн гол дээр сэргээгдэх эрчим хүч, усан цахилгаан станц барих асуудал нээлттэй боллоо. Цаашид хөрөнгө оруулалтаа яаж олох, хэрхэн шийдвэрлэх зэрэг асуудлаа ярилцах хэрэгтэй.



Нийтэлсэн огноо2026-10-22