1 EXPERT WARNS OF COMPLEX ECOLOGICAL FALLOUT FROM MONGOLIA GRASSLAND FIRE LINKED TO JAPANESE COMPANY WWW.XINHUANET.COM PUBLISHED:2026/10/25      2 PRESIDENT KHURELSUKH ARRIVES IN BELARUS FOR STATE VISIT WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/10/25      3 MONGOLIA, FINLAND SIGN 10 DOCUMENTS TO STRENGTHEN BILATERAL RELATIONS AND COOPERATION WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/10/25      4 PRESIDENT KHURELSUKH UKHNAA WELCOMED BY PRESIDENT OF FINLAND ALEXANDER STUBB WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/10/25      5 MONGOLIA LAUNCHES WEBSITE TO COMBAT ONLINE FRAUD WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/10/25      6 MONGOLIA HARVESTS NEARLY 90% OF GRAIN AND VEGETABLES WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/10/23      7 JAPANESE COMPANY ADMITS SUBSIDIARY ACTIVITIES CAUSED GRASSLAND FIRE ON CHINA-MONGOLIA BORDER WWW.ENGLISH.DOTDOTNEWS.COM PUBLISHED:2026/10/22      8 THIESS WINS TWO LONG-TERM MINING SERVICES CONTRACTS IN MONGOLIA WWW.THIESS.COM PUBLISHED:2026/10/22      9 EXPORT MICRO-BUSINESSES TO RECEIVE 2.4 BILLION MNT IN LOANS WWW.UBPOST.MN PUBLISHED:2026/10/22      10 PRESIDENT KHURELSUKH MEETS GERMAN FEDERAL CHANCELLOR WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/10/22      МОНГОЛ, ФИНЛАНДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААГ ӨРГӨЖҮҮЛЭХ 10 БАРИМТ БИЧИГТ ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/10/25     ЭЛЧИН САЙД Б.МӨНХЖИН ИТГЭМЖЛЭХ ЖУУХ БИЧГЭЭ III ЧАРЛЬЗ ХААНД БАРИВ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/10/25     ОРОН СУУЦНЫ ЗАЛИЛАНГИЙН ХОХИРОГЧДЫН АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭХЭЭР БОЛОВ WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/10/25     НӨМРӨГИЙН ТҮЙМРИЙГ ЯПОНЫ ХЭВЛЭЛҮҮД ОНЦОЛЖ, ЯПОНЫ ЭЛЧИН САЙДЫН ЯАМ ХАРАМСАЛ ИЛЭРХИЙЛЭВ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/10/23     61.8 САЯ ОРЧИМ ТОЛГОЙ МАЛ ӨВӨЛЖИЖ, ХАВАРЖИХ ТӨЛӨВ ГАРЧЭЭ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/10/23     ОХУ-МОНГОЛЫН ХАМТАРСАН СУДАЛГААНЫ БАГ ЭГИЙН ГОЛЫН УСАН ЦАХИЛГААН СТАНЦ БАЙГАЛЬ ОРЧИНД СӨРӨГ НӨЛӨӨГҮЙ ГЭЖ ДҮГНЭЖЭЭ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/10/22     Ц.САНДАГ-ОЧИР: НӨМРӨГИЙН ДАРХАН ЦААЗАТ ГАЗРЫН 79.8 ХУВЬ ТҮЙМЭРТ ШАТСАН БАЙНА WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/10/22     ТРАМПЫН ЗАСАГ ЗАХИРГАА ИРГЭДЭД ОЛГОСОН 300 МЯНГА ГАРУЙ ВИЗИЙГ ЦУЦАЛЖЭЭ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/10/22     МОНГОЛБАНК, БУНДЕСБАНК ХАМТРАН АЖИЛЛАХ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/10/22     ТАГНУУЛЫНХАН УЛСЫН ХИЛЭЭР ХУУЛЬ БУСААР НЭВТРҮҮЛЭХИЙГ ЗАВДСАН ИХ ХЭМЖЭЭНИЙ АЛТ ИЛРҮҮЛЖЭЭ WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/10/22    
Англи амин дэм Монгол улсад албан ёсоор бүртгэгдлээ.

Орон сууцны залилангийн хохирогчдын асуудлыг шийдвэрлэхээр болов www.news.mn

Өнгөрсөн долоо хоногийн Засгийн газрын хуралдааны үеэр орон сууцад орох гээд залилангийн хохирогч болсон иргэдийн асуудлыг нэн даруй шийдвэр алхмуудыг танилцууллаа. Тухайлбал, Нийслэлийн Засаг даргын тамгын газар, Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яамнаас дахин төлөвлөлтөөр хохирсон иргэдийн газрыг дүйцүүлэн авч төрөөс барьж буй орон сууцуудаас байр олгох асуудлыг үе шаттай чиглэл өгнө. Энэ хүрээнд 787 иргэдийн асуудал яригдана гэж Хууль зүй дотоод хэргийн сайд Г.Тэмүүлэн мэдэгдсэн.

Тэрбээр энэ тухай "Орон сууцны залилангаас сэргийлэх үүднээс барилгын ажил эхлэхээс дуусах хүртэл төрд байгаа бүх мэдээллийг ил тод байршуулахаар болсныг өнгөрсөн долоо хоногт мэдэгдсэн. Энэ хүрээнд өнөөдөр Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төсөл өргөн барилаа. Уг хуулийг яаравчилсан горимоор мэдүүлж, ирэх долоо хоногоос УИХ-аар хэлэлцүүлэх төлөвлөгөөтэй байгаа. Улсын хэмжээнд 2178 дуусаагүй орон сууц байгаа. Мэдээлэл ил тод биш байгаагийн улмаас орон сууцны захиалгын залилан гарч байна. Үүнээс гадна зөвшөөрөлгүйгээр барилгын ажил эхлүүлсэн, инженерийн шугам сүлжээнд холбогдоогүй, гурвалсан гэрээний хүрээнд газрыг нь дахин төлөвлөлд оруулсан гэсэн зэрэг асуудал бий. Зөвшөөрөлтэй, зөвшөөрөлгүй байсан ч эхэлсэн бүх барилгын мэдээллийг нэгтгэсэн “Баталгаат байр” цахим платформыг нэврүүлэхээр УБЕГ-аас  ажиллаж байна. Энэ нь И-Монголиа системд байрлах бөгөөд арваннэгдүгээр сарын 15-н гэхэд ашиглалтад орно.

Өөр нэг асуудал бол төрийн оролцоотой буюу дахин төлөвлөлтийн бодлогын хүрээнд иргэд хохирсон. Гурвалсан гэрээ байгуулаад иргэдийн газрыг авчихсан, гэтэл  орон сууцны компани нь барилгаа барьдаггүй, дуусдаггүй иргэд түрээсийн  байранд амьдарч байна. Иймээс ирэх долоо хоногт Засгийн газрын хуралдаанаар хохирсон иргэдтэй  холбоотой шийдвэрийн төсөл оруулна. Энэ хүрээнд дараах ажлыг төлөвлөж байна:

Нэгт. НЗДТГ, ХББОСЯ дахин төлөвлөлтөөр хохирсон иргэдийн газрыг дүйцүүлэн авч төрөөс барьж буй орон сууцуудаас байр олгох асуудлыг үе шаттай чиглэл өгнө. Энэ хүрээнд 787 иргэдийн асуудал яригдана.
Хоёрт. Тодорхой зөвшөөрөлгүй боловч нэгэнт баригдсан орон сууцууд төрөөс харнаг санхүүжилть гаргаж, инженерийн шугам сүлжээнд холбох
Гуравт. Огт зөвшөөрөлгүй хууль зөрчиж баригдсан барилгуудыг дутуу баримтаа нөхөн бүрдүүлэх боломж бололцоог судална" гэсэн юм.



Нийтэлсэн огноо2026-10-25