1 MAJOR STRATEGIC SECTOR PROJECTS TO BE IMPLEMENTED IN COOPERATION WITH WORLD BANK WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/02/06      2 GOVERNMENT APPROVES NEW ADMINISTRATIVE BUILDING AT ULAANBAATAR INTERNATIONAL AIRPORT WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/02/06      3 MONGOLIA’S CRISIS IS AN OPPORTUNITY TO TRANSFORM ITS SYSTEM WWW.JACOBIN.COM PUBLISHED:2026/02/06      4 MONGOLIA'S CENTRAL BANK BUYS 1.9 TONNES OF GOLD IN JANUARY WWW.XINHUANET.COM PUBLISHED:2026/02/06      5 TEAM MONGOLIA IS GEARING UP TO BE THE MOST FASHIONABLY WARM AT THE 2026 WINTER OLYMPICS. HERE'S WHY WWW.CREATORS.YAHOO.COM PUBLISHED:2026/02/06      6 ERDENE RAISES $28.7 MILLION TO ACCELERATE MONGOLIAN COPPER-GOLD EXPANSION WWW.TIPRANKS.COM  PUBLISHED:2026/02/06      7 HUNGARIAN OTP BANK EXPRESSES INTEREST IN OPERATING IN MONGOLIA WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/02/06      8 OYU TOLGOI: MONGOLIA’S HIGH-STAKES CLASH WITH RIO TINTO WWW.THEDIPLOMAT.COM PUBLISHED:2026/02/05      9 MONGOLIA PREPARES INTERNATIONAL TENDER TO BUILD STEEL PLANT WWW.AZERTAG.AZ  PUBLISHED:2026/02/05      10 RUSSIAN DEPUTY PM EXPECTS AGREEMENTS ON FREE TRADE AREAS WITH UAE, MONGOLIA, INDONESIA TO TAKE EFFECT IN 2026 WWW.INTERFAX.COM PUBLISHED:2026/02/05      СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН БАРУУН САЛААНЫ ГОЛЫН АЙ САВД ХӨВ ЦӨӨРӨМ БАЙГУУЛНА WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2026/02/06     СТРАТЕГИЙН САЛБАРЫН ТОМООХОН ТӨСЛҮҮДИЙГ ДЭЛХИЙН БАНКТАЙ ХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛНЭ WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2026/02/06     Ш.АЛТАНТУЯА АГСНЫ ГЭР БҮЛ 4.7 САЯ РИНГГИТИЙГ МАЛАЙЗАД БУЦААН ОЛГОЖЭЭ WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/02/06     НИЙСЛЭЛИЙН ХЭМЖЭЭНД 4113 ТЕЛЕ КАМЕРЫГ НЭГДСЭН БОЛОН ДЭД ТӨВД ХОЛБОЛОО WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/02/06     МАНСУУРУУЛАХ БОДИСТОЙ ХОЛБООТОЙ ГЭМТ ХЭРЭГ 21.6 ХУВИАР ӨСЖЭЭ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/02/06     НИЙСЛЭЛИЙН УСНЫ ХАНГАМЖИЙГ НЭМЭГДҮҮЛЭХ ТӨСӨЛ ИРЭХ САРД ХЭРЭГЖИЖ ДУУСНА WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/02/06     МАЛ ХУЛГАЙЛЖ, БЭЛЧЭЭРТ НЬ НЯДАЛДАГ БҮЛЭГ ЭТГЭЭДИЙГ БАРИВЧИЛЖЭЭ WWW.NEWS.MN  НИЙТЭЛСЭН:2026/02/06     УНГАРЫН ОТП БАНК МОНГОЛД ҮЙЛ АЖИЛЛАГАА ЯВУУЛАХ ХҮСЭЛТЭЭ ИЛЭРХИЙЛЛЭЭ WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2026/02/05     Г.ЗАНДАНШАТАР: ТӨСВИЙН ХӨРӨНГӨӨР ХАЙГУУЛ ХИЙСЭН ОРДУУДЫН ӨГӨӨЖИЙГ АРД ТҮМЭНД ХҮРТЭЭХ НЬ ЗҮЙ ЁСНЫ АСУУДАЛ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/02/05     БАЙГАЛЬ ОРЧНЫ АУДИТЫН ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙГ ЦАХИМААР ОЛГОЖ ЭХЭЛЛЭЭ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/02/05    

Улаанбаатарын түгжрэлийг бууруулах салбар төмөр замыг үндэсний компаниуд тавьж байна www.eagle.mn

Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн салбар төмөр зам барих ажил өнгөрсөн 04 дүгээр сарын 25-нд эхэлж, өнөөдрийн байдлаар далангийн ажил 58, гүүрийн бүтээц 65 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна. Ерөнхий сайд Г.Занданшатар замын ажлын явцтай өнөөдөр танилцаж, төмөр замчидтай уулзлаа.
Замын бүтээн байгуулалтад 100 хувь үндэсний компаниуд оролцож, 400 гаруй ажлын байр бий болгожээ. Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн төмөр зам “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн Багахангай өртөөнөөс салаалж Төв аймгийн Сэргэлэн сумын нутгаар дайрч, Хөшигийн хөндий хүртэл 87.2, Хөшигийн хөндий-Шувуун фабрикийн чиглэлд 15.6, нийт 102.8 км үргэлжилнэ.
Энэхүү төслийг хэрэгжүүлснээр нийслэл орчмын томоохон ачааны терминалууд руу жилд тээвэрлэх 20 сая тн хүртэлх ачааг шинээр барих Тээвэр логистикийн төв рүү шилжүүлэх төлөвлөлттэй. Ингэснээр Улаанбаатар хот доторх төмөр зам, автозам огтлолцдог гармууд дээр хоногт 144 минут замын хөдөлгөөн хаадгийг багасган 20-30 минут болгож, түгжрэлийг бууруулах боломжтой.
Төмөр замыг ашиглалтад оруулсан эхний жилээс 3.5 сая, цаашлаад жилд 20 сая тонн хүртэл ачаа тээвэрлэхээр тооцсон. Энгийнээр илэрхийлбэл, хоногт дунджаар 316-1800 орчим том оврын автомашин Улаанбаатарын замын хөдөлгөөнд оролцохгүй, хотын дундуур аюултай ачаа дамжин өнгөрдөггүй болох юм.
Ерөнхий сайд Г.Занданшатар салбар төмөр замын ажилд тулгарч буй зарим бэрхшээлийг шинээр барихаар төлөвлөсөн нийслэлийн дагуул хотуудын төлөвлөлттэй уяж, цогцоор нь хуулийн хүрээнд шийдвэрлэх шаардлагатайг онцоллоо.
Ийм замтай болсноор аюултай ачааг Улаанбаатар хотын дундуур тээвэрлэхээ болино. Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн салбар төмөр замыг төлөвлөсний дагуу энэ оны 10-р сард, ажил саатахгүй бол хугацаанаас нь өмнө ашиглалтад оруулахаар ажиллаж байгаагаа төмөр замчид хэллээ.



Нийтэлсэн огноо2025-08-08