1 MONGOLIA’S FIRST LARGE-SCALE WASTEWATER RECYCLING PLANT OPENS WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/03/17      2 ULAANBAATAR READY TO ACCEPT PRIVATE INITIATIVES TO REDUCE AIR POLLUTION AND TRAFFIC CONGESTION WWW.GOGO.MN PUBLISHED:2026/03/17      3 ‘WE ARE BEING SILENCED’: MONGOLIAN POLITICIANS FACE JAIL AFTER VOTE CALLING FOR PM TO RESIGN WWW.THEGUARDIAN.COM PUBLISHED:2026/03/17      4 KOREA COMPLETES PRE-FEASIBILITY STUDY FOR MONGOLIA RAIL PROJECT WWW.EN.SEDAILY.COM PUBLISHED:2026/03/17      5 ULAANBAATAR TO EXPAND COOPERATION WITH FRANCE IN URBAN DEVELOPMENT WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/03/17      6 SPRING SESSION TO TACKLE ECONOMIC CHALLENGES, TAX REFORM, GOVERNANCE ISSUES WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/03/17      7 MONGOLIAN MINING CORPORATION ANNOUNCES 2025 ANNUAL RESULTS WWW.STOCKTITAN.NET PUBLISHED:2026/03/17      8 SOLAR POWER PLANT TO BE BUILT IN THE WESTERN REGION WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/03/17      9 ECONOMIC GROWTH REMAINS STRONG AS FOREIGN INVESTMENT DECLINES WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/03/17      10 HILTON ENTERS MONGOLIA WITH THE SIGNING OF CONRAD ULAANBAATAR, MARKING A NEW CHAPTER FOR LUXURY HOSPITALITY IN THE CAPITAL WWW.MARKETSCREENER.COM PUBLISHED:2026/03/17      "ЧИНГИС АЭРЛАЙНС ЮНИТИ" ХХК ATR 72-600 ЗАГВАРЫН АНХНЫ АГААРЫН ХӨЛГӨӨ МОРОККОГООС ХҮЛЭЭН АВЛАА WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2026/03/18     С.ШААРИЙБУУГ ДЭМЖИХ АЖЛЫН ХЭСГИЙГ БАТАЛЛАА WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/03/18     АЖ ҮЙЛДВЭРИЙН САЛБАРЫН ҮЙЛДВЭРЛЭЛ 54 ХУВИАР НЭМЭГДЖЭЭ WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2026/03/18     “ОЮУТОЛГОЙН ШИНЭ ХЭЛЭЛЦЭЭ: МОНГОЛЫН ТАЛ ЭНЭ УДАА БУЦАХГҮЙ” WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/03/17     Х.ГАНХУЯГ: "ШИНЭ ХОРШОО"-ГООР 894 ТЭРБУМЫН ЗЭЭЛ ОЛГОСОН. ЦААШИД ЗЭЭЛИЙГ ТҮР ЗОГСООНО WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2026/03/17     САРЫН ДУНДАЖ ЦАЛИН ₮2.8 САЯ, ГОЛЧ ЦАЛИН 2.4 САЯ ТӨГРӨГ БАЙНА WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2026/03/17     МОНГОЛ, АНУ-ЫН ХАРИЛЦАА, ХАМТЫН АЖИЛЛАГААГ БҮХИЙ Л САЛБАРТ ӨРГӨЖҮҮЛЭХЭД ОНЦГОЙ АНХААРЧ АЖИЛЛАХАА ИЛЭРХИЙЛЭВ WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2026/03/17     АНУ-ЫН МЯНГАНЫ СОРИЛТЫН КОРПОРАЦ МОНГОЛД ДАХИН БУЦАЛТГҮЙ ТУСЛАМЖ ҮЗҮҮЛЭХ ҮҮ? WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/03/17     БАРУУН БҮСЭД СЭРГЭЭГДЭХ ЭРЧИМ ХҮЧНИЙ НАРНЫ ЦАХИЛГААН СТАНЦ БАРИНА WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2026/03/17     ТРАССТ ӨРТӨЖ БУЙ ГАЗАР АШИГЛАГЧДЫН ГАЗАР АШИГЛАХ ЭРХИЙГ ХЭСЭГЧЛЭН ЦУЦАЛНА WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2026/03/16    
Англи амин дэм Монгол улсад албан ёсоор бүртгэгдлээ.

С.Шаарийбууг дэмжих ажлын хэсгийг баталлаа www.news.mn

Малайз улсад онц хэрцгий хэргийн хохирогч болон амь насаа алдсан Монгол Улсын иргэн Ш.Алтантуяа агсны хэргийн шүүхийн шийдвэртэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газраас  ажлын хэсэг байгуулан ажиллахаар болсон юм. Ерөнхий сайд Г.Занданшатарын ажлын хэсэг байгуулах захирамж өчигдөр /2026.03.18/ гарч, 10 гаруй хүн ажиллахаар болжээ. Тодруулбал, ажлын хэсэгт гавьяат багш С.Шаарийбуугаас гадна Гадаад харилцааны яам болон Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга нар, Хүний эрхийн үндэсний комисс, УИХ-ын гишүүдийн төлөөлөл багтсан байна.

Мөн Гавьяат багш С.Шаарийбуугийн зүгээс  УИХ-эмэгтэй гишүүдэд хандан эхийн эрхийн төлөө гарын үсэг зурж өгөх хүсэлтийг тавиад байгаа гэнэ. Парламентын эмэгтэй гишүүд энэ хэргийн талаар дуу хоолойгоо нэгтгэж, гарын үсэг цуглуулснаар Малайзын засгийн газарт болон хүний эрхийн олон улсын байгууллагад давхар хандах боломжтой аж.

Тэрбээр өмнө нь ярихдаа “Хүн хүний хүчинд, гол эргийнхээ голдирлоор явдаг гэдэг. Сүүлийн үед олон нийтийн мэдээллийн хэрэгслээр Ерөнхий сайдтай уулзах гэж байна гэсэн мэдээлэл нэлээд явсан. Миний хувьд Монголын төрд анх удаа хандсан. Сайхан хүлээж авч шуурхай шийдэж өгдөг юм байна. Малайзын засгийн газар өнгөрсөн 20 жилийн хугацаанд миний эсрэг гомдол гаргаж явсан тэндхийн төр иргэн хүнтэй үзэлцэж байсан нь надад үнэхээр дааж, давшгүй хүнд ачаа байсан. Энэ удаа аргагүй эрхэнд Малайз улсын Холбооны /дээд/ шүүхэд нь давж заалдсан. Ингэснээр Монгол Улсын Засгийн газар энэ хэрэгт оролцох эрх нь бүрдэж байгаа юм. Улмаар Малайз, Австралитай хэрхэн, яаж харилцах уу гээд хүний эрхийн байгууллага, хуульчид, Засгийн газрын төлөөлөгчдийн бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг байгуулахаар боллоо. Ямар нэг үр дүнд хүрэх байх гэж найдаж байна. Сүүлд дундын дансанд байсан мөнгийг Малайзын засгийн газар буцааж татсан. Гэхдээ Малайзын засгийн газар намайг мөнгөний төлөө явж байна гэж ойлгоод байх шиг байна.

Эцсийн дүндээ "уучлаарай" гэдэг үгийг хэлүүлэх гээд байгаа юм шүү дээ. Бид төртэй. Төр миний төлөө ажиллах гэж байгаад туйлын сэтгэл өндөр байна" гэдгийг хэлж байсан юм.



Нийтэлсэн огноо2026-03-18