Уул уурхайн төслүүдэд хяналт шалгалт явуулж байна www.montsame.mn
Байгаль орчны салбарын улсын ерөнхий байцаагчийн баталсан удирдамжийн дагуу уул уурхай, дэд бүтцийн төсөл хэрэгжүүлж буй аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаанд урьдчилан сэргийлэх хяналт шалгалтыг жил бүр зохион байгуулж буй.
2024 оны байдлаар ашиглалтын болон хайгуулын тусгай зөвшөөрөлтэй 192 хуулийн этгээдэд хяналт шалгалт явуулж текникийн нөхөн сэргээлт 2644.55 га, биологийн нөхөн сэргээлт 322.03 га, дүйцүүлэн хамгаалах үйл ажиллагааны төлөвлөгөөний хүрээнд 898.12 га талбайд хийсэн нөхөн сэргээлтийн байдалд хяналт тавьжээ. Энэ хүрээнд байгаль орчны хууль тогтоомж зөрчсөн 140 хуулийн этгээдэд зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж, байгаль орчинд учруулсан хохиролд нөхөн төлбөр оногдуулж, 30 аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг зогсоож 239 заалт бүхий 187 улсын байцаагчийн албан даалгавраар зөрчлийг арилгуулж ажилласан байна.
2025 оны эхний хагас жилийн байдлаар тус хяналт шалгалтын хүрээнд 52 обьектод шалгалт, 23 хуулийн этгээдэд зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулж байна.
Тус хяналт шалгалт үргэлжилж байгаа ажээ.
Нийтэлсэн огноо2025-08-14