1 MONGOLIAN CASHMERE EXPORT DATA 2025: MONGOLIA EXPORTS OF CASHMERE WOOL WWW.TRADEIMEX.IN  PUBLISHED:2025/08/14      2 MONGOLIA'S JULY COAL EXPORTS REBOUND 7% MOM WWW.MYSTEEL.COM PUBLISHED:2025/08/14      3 BORDER GUARDS ACTIVELY PARTICIPATING IN CONSERVATION WWW.MONGOLIA.PANDA.ORG PUBLISHED:2025/08/14      4 “CHINGGIS KHAN MISSION”: THAI CORPORATIONS FORGE NEW PARTNERSHIPS IN MONGOLIA WWW.NATIONTHAILAND.COM  PUBLISHED:2025/08/14      5 EARLY CHILDHOOD DEVELOPMENT CENTER TO BE OPENED IN MONGOLIA WITH SUPPORT OF UNICEF AND UK EMBASSY WWW.AKIPRESS.COM PUBLISHED:2025/08/14      6 CABINET CONSIDERS LOAN AGREEMENT DRAFT FOR NATIONAL CARDIOVASCULAR CENTER PROJECT WWW.MONTSAME.MN PUBLISHED:2025/08/14      7 MONGOLIA CHANGES DIRECTION TO BAN ALL FORMS OF GAMBLING WWW.SBCNEWS.CO.UK  PUBLISHED:2025/08/14      8 STATE GREAT KHURAL ENDORSES CREDIT RATINGS TO IMPROVE CITIZENS’ FINANCIAL PLANNING WWW.MONTSAME.MN PUBLISHED:2025/08/13      9 MNT 14.1 BILLION TO BE SPENT ON MILK SUPPLY INCENTIVES WWW.GOGO.MN PUBLISHED:2025/08/13      10 ICFG LIMITED EXPANDS INTO MONGOLIAN LIFE INSURANCE MARKET WITH STRATEGIC PARTNERSHIP WWW.TIPRANKS.COM PUBLISHED:2025/08/13      ДУЛААНЫ ЦАХИЛГААН СТАНЦУУДЫН 24 ЗУУХАНД ЗАСВАРЫН АЖИЛ ХИЙГДЭЖ БАЙНА WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2025/08/14     УУЛ УУРХАЙН ТӨСЛҮҮДЭД ХЯНАЛТ ШАЛГАЛТ ЯВУУЛЖ БАЙНА WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2025/08/14     ШИНЭ ОРОН СУУЦНЫ ҮНЭ ӨМНӨХ ОНЫ МӨН ҮЕЭС 13.4 ХУВИАР НЭМЭГДЖЭЭ WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2025/08/14     ЭМДС-Д 240 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ӨР ҮҮССЭНИЙГ ХЯНАН ШАЛГАЖ, ЗАРЦУУЛАЛТЫГ ИЛ ТОД БОЛГОНО WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2025/08/14     “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК САРЫН ХУГАЦААНД 1.4 САЯ ТОНН НҮҮРС БОРЛУУЛЖЭЭ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2025/08/14     Б.ЖАВХЛАН: ДАЛАНЗАДГАД ХОТОД 50 МВТ ДЦС БАРИГДСАНААР ТОМООХОН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ БИЙ БОЛНО WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2025/08/14     ОЮУТОЛГОЙН БҮЛЭГ ОРДЫН АШИГЛАЛТЫН ТАЛААР ХЯНАН ШАЛГАХ ТҮР ХОРООНЫ ДАРГААР О.БАТНАЙРАМДАЛЫГ СОНГОЛОО WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2025/08/14     ТАТВАРЫН ШИНЭЧЛЭЛД ӨГСӨН ҮНДЭСНИЙ ҮЙЛДВЭРЛЭГЧДИЙН САНАЛЫГ ДАХИН НЯГТЛАХЫГ ДААЛГАВ WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2025/08/13     НИЙТИЙН ТЭЭВРИЙН ОРЛОГО 68.4 ХУВИАР ӨСЖЭЭ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2025/08/13     "TMK ENERGY" БОЛОН БЭЭЖИНД ТӨВТЭЙ "J-ENERGY" КОМПАНИУД ХАМТРАН МОНГОЛЫН НҮҮРСНИЙ ДАВХАРГЫН ХИЙН ТӨСЛИЙГ ЯАРАВЧЛУУЛНА WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2025/08/13    

Дулааны цахилгаан станцуудын 24 зууханд засварын ажил хийгдэж байна www.eagle.mn

Өвөлжилтийн бэлтгэл байдлын хүрээнд шат дараалсан арга хэмжээг Улсын онцгой комиссоос авч эхэллээ. Дулааны цахилгаан станцуудын зууханд засвар хийх ажлууд үе шаттай хийж, өвлөөс өмнө дулаан хангамжийн асуудлыг шийдэж байгааг холбогдох байгууллагаас мэдээллээ. Өвлийн цаг дөхөж буй энэ сард ихэнх засварын ажлын гүйцэтгэлийг хангаж эхлэх аж. Мөн дулаан хангамжийн нөөц байдлыг бэлтгэж эхэлжээ. 
50 ГАРУЙ ЖИЛ БОЛСОН ЗУУХАНД ШИНЭЧЛЭЛ ШААРДЛАГАТАЙ БОЛСОН
ДЦС-3 дээр зургаадугаар сарын 2-ны өдөр 50 мегабатын хүчин чадалтай турбин генератор дээр гэмт гарсан ч Засгийн газраас онцгой байдал зарлан үе шаттайгаар засварын ажлыг эхлүүлсэн. Нийслэл хотын дулааны 30 хувийг хангадаг ДЦС-3-ын засварын ажлыг ирэх өвлөөс өмнө амжиж дуусгахаар ажиллаж байгааг албаныхан мэдэгдлээ. Гэмтсэн зуух ашиглалтад ороод 50 гаруй жилийг элээсэн учир засвар, шинэчлэлийн ажлыг хийхдээ хугацаа орж байгааг сануулсан. Онцгой байдал тогтоон засварын ажил эхэлсэн учраас тогтсон хугацаанд гүйцэтгэхийг Засгийн Засгийн газрын онцгой эрхт бүрэн төлөөлөгч Н.Тавинбэх мэдэгдсэн. Иймээс ДЦС-3 дээр гарч буй үе үе гэмтлийг засаж, Улаанбаатар хотын дулаан хангамж, цахилгаан эрчим хүчийг хэвийн хэмжээнд нийлүүлэх боломжтой болох аж.
БӨӨРӨЛЖҮҮТИЙН ЦС-ЫН 150 МВт ХҮЧИН ЧАДАЛТАЙ 2-Р БЛОКЫГ 12 САРД АЖИЛЛАГААНД ОРУУЛАХААР ТӨЛӨВЛӨЖ БАЙНА
Дулааны цахилгаан станцуудын үндсэн тоноглол болох 69 зуухнаас ажилд 27, бэлтгэлд 18 байгаа бөгөөд 24 зууханд засварын ажил хийгдэж байна. 2025-2026 оны өвлийн их ачааллын горим ажиллагааны үед оргил ачааллыг ирэх арванхоёрдугаар сард 1800 МВт хүрэх тооцоолол гарчээ. Үүнийг дотоодын эх үүсвэрүүдээс 1197 МВт, батерей хуримтлуураас 160 МВт, салхин станцаас 30 МВт, импортоор 300 МВт тус тус хангаж, 113 МВт чадлын хөнгөлөлт хязгаарлалт хийхээр болсон байна. Бөөрөлжүүтийн цахилгаан станцын 150 МВт хүчин чадалтай 2-р блокыг арванхоёрдугаар сард ажиллагаанд залгахаар төлөвлөж байгаа бөгөөд тус станц ашиглалтад орсноор хязгаарлалт хийгдэхгүй болохыг салбарын сайд нь онцолсон. Ирэх өвлийн бэлтгэл ажлыг үе шаттай хийж байгаа ч дулааны цахилгааны станц засварын ажил ид өрнөж байна. Энэ хэрээр өнөө өвөл нийслэлийн дулаан хангамжийг бүрэн хангахыг албаныхан мэдэгдлээ.



Нийтэлсэн огноо2025-08-14