1 ADB TO FINANCE CONSTRUCTION OF 108 SCHOOLS AND 95 KINDERGARTENS WWW.MONTSAME.MN PUBLISHED:2025/08/17      2 UMNUGOBI TO BECOME THE FIRST AIMAG TO ISSUE BONDS OF UP TO MNT 500 BILLION WWW.MONTSAME.MN PUBLISHED:2025/08/17      3 HUNDRED YEARS OF PIT LATRINES AND 76 YEARS OF COAL-BURNED TRAINS WWW.UBPOST.MN PUBLISHED:2025/08/17      4 ENGINEERS TO BE TRAINED FOR ULAANBAATAR METRO PROJECT WWW.UBPOST.MN PUBLISHED:2025/08/17      5 STRONGER BUDGET SUPPORT CALLED FOR PEOPLE WITH DEVELOPMENTAL CHALLENGES WWW.UBPOST.MN PUBLISHED:2025/08/17      6 BUSINESS OWNERS AND INVESTORS SUBMIT PROPOSALS FOR TAX REFORM BILL WWW.GOGO.MN PUBLISHED:2025/08/17      7 45,000 HOUSEHOLDS TO RECEIVE GAS DETECTORS UNDER 2026 BUDGET WWW.GOGO.MN PUBLISHED:2025/08/17      8 TAX REFORM PROPOSAL BY DOMESTIC MANUFACTURERS TO BE REVIEWED WWW.MONTSAME.MN PUBLISHED:2025/08/15      9 MONGOLIA AND ADB DISCUSS EMERGENCY RESPONSE PROJECTS WWW.AKIPRESS.COM PUBLISHED:2025/08/15      10 ASIAN BATTERY METALS SECURES STRATEGIC COPPER-GOLD PROJECT AND EXPANDS EXPLORATION FOOTPRINT IN MONGOLIA WWW.PROACTIVEINVESTORS.COM.AU PUBLISHED:2025/08/15      ИРЭХ ОНД ОРОН СУУЦНЫ САНХҮҮЖИЛТИЙН ДАГНАСАН БАНК БАЙГУУЛНА WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2025/08/18     БАНКНЫ САЛБАРЫН ӨРСӨЛДӨХ ЧАДВАРААР БҮС НУТАГТАА ТЭРГҮҮЛЭВ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2025/08/18     ИРГЭДИЙН САНАЛ 2026 ОНЫ ТӨСӨВТ: ТАТВАР, ХАЛАМЖИЙГ БАГАСГА, ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРТ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ НЭМ WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2025/08/18     ЯПОН УЛСЫН МИЯЗАКИ, ФҮКҮОКА, ОЙТА МУЖААС УЛААНБААТАРЫН ЧИГЛЭЛД ШУУД НИСЛЭГ ҮЙЛДЭВ WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2025/08/18     ТӨСӨВ 2026: НҮҮРСНИЙ ЭКСПОРТЫГ 90 САЯ ТОННД ХҮРГЭНЭ WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2025/08/17     “ШИВЭЭ-ОВОО” УУРХАЙН АЖИЛЧДЫН ГҮЙЦЭТГЭЛИЙН ҮР ДҮНГ 50 ХҮРТЭЛ ХУВИАР НЭМЭХ ҮҮРЭГ ӨГЛӨӨ WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2025/08/17     ХУУЧНААР “НАРНЫ ТИТЭМ” БАРИЛГЫН Ж БЛОКИЙН 1222 АМ.МЕТР ТАЛБАЙГ ЭНЭ САРЫН 25-НД ДУУДЛАГА ХУДАЛДААГААР ХУДАЛДАНА WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2025/08/17     ТУУЛЫН ХУРДНЫ ЗАМ БАРИХААР БЭЛТГЭЛЭЭ ХАНГАЖ БАЙНА WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2025/08/15     АШИГЛАХАА БОЛЬСОН ЗҮТГҮҮРИЙГ ХОСОЛСОН ХӨДӨЛГҮҮРТ СИСТЕМЭЭР ШИНЭЧЛЭН ТОНОГЛОЖЭЭ WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2025/08/15     ФРАНЦЫН ТАЛЫН ГАРГАСАН ЭГИЙН ГОЛЫН УЦС-ЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ ҮНЭЛГЭЭГ ОРОСУУД ӨӨРСДӨӨ ШИНЭЭР ХИЙНЭ WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2025/08/15    

Банкны салбарын өрсөлдөх чадвараар бүс нутагтаа тэргүүлэв www.itoim.mn

Монголын банкны холбооноос Монгол Улсын банкны салбарын өрсөлдөх чадварын судалгааны тайланг нийтэллээ. Банкны холбоо тус судалгааг анх 2020 онд гүйцэтгэж байсан бөгөөд тухайн үед манай улсын банкны салбар ижил төстэй 37 улсаас 28-д эрэмбэлэгдэж байв. Харин энэ жилийн судалгаагаар ижил төстэй 37 улсаас 9 дүгээр байранд эрэмбэлэгдэж, 18 байраар эрс урагшлав. Мөн бүс нутгийн 5 орноос 1 дүгээр байр, уул уурхайн хамаарал бүхий 21 орноос 6 дугаар байр, дунджаас дээгүүр орлоготой 14 улсаас 3 дугаар байрыг эзэлсэн байна. 
Юу өөрчлөгдөв?
Сүүлийн 4 жилийн хугацаанд манай улсын банкны салбарт томоохон хууль, эрх зүйн өөрчлөлт хийгдэхээс гадна хүртээмжийн үзүүлэлт бусад оронтой харьцуулахад ихээхэн өндөр байсан нь өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэхэд нөлөөлсөн талаар тайланд дурджээ. Тухайлбал, УИХ-аас 2020 онд Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг баталсан. Улмаар үүнтэй уялдуулан Монголбанк Банкны салбарын шинэтгэлийн хөтөлбөрийг хэрэгжүүлсэн билээ. Энэ хүрээнд системд нөлөө бүхий банкнууд хөрөнгийн биржид нээлттэй ХК болох үүрэг хүлээсэн. Ингээд хуулийн дагуу банкнууд 2022 оноос эхлэн хөрөнгийн бирж дээр хувьцаагаа гаргаснаар өөрийн хөрөнгийн хэмжээгээ 447 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлсэн. Мөн банкны салбарын өөрийн хөрөнгийн өгөөж сүүлийн 3 жилийн хугацаанд 20 орчим хувьд хадгалагдаж байгаа нь дэлхийн дунджаас хоёр дахин их байгаа юм. Мөн банкны салбар технологийн тусламжтайгаар ажилчдын бүтээмжийг дээшлүүлж, хэрэглэгчдэд хурдан шуурхай, хялбар үйлчилгээг санал болгосноор зардлын үр ашигтай байдлаа нэмэгдүүлжээ.
Технологийн дэвшлийг дагаад банкны салбарын хүртээмжийн үзүүлэлтүүд ч өндөр хэвээр байна. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын насанд хүрсэн хүн амын 98 хувь нь банканд данстай бөгөөд нийт төлбөр тооцооны 97 хувь нь дижитал хэлбэрээр явагдаж байна. Интернэт банк идэвхтэй хэрэглэгчдийн тоо 2020 онтой харьцуулахад 2 дахин, мобайл банк хэрэглэгчдийн тоо 7 дахин өсжээ.
Монгол Улсын банкны салбар зах зээлд шилжсэн он жилүүдэд үргэлж хөгжлөөрөө бусад салбарыг түүчээлж, хөгжилд хөтөлж ирсэн гэдэгтэй маргах хүн ховор. Гэхдээ салбарыг бодлогоор дэмжиж, хууль эрх зүйн таатай орчныг бүрдүүлснээр олон улсын түвшинд өрсөлдөх чадварыг хэрхэн нэмэгдүүлж болох вэ гэдгийг судалгааны үр дүнгээс харж болохоор байгаа юм.
Судалгааны тухай: 
Банкны салбарын өрсөлдөх чадварын индексийг тооцохдоо банкны салбарын дотоод хүчин зүйл болох банкны үр ашиг, олон нийтэд хүртээмжтэй байдал, улс орны эдийн засгийг дэмжиж буй байдал зэргээр тогтоосон. Харин гадаад хүчин зүйлсийн тухайд макро эдийн засаг, улс төрийн орчин, хүн амын хөгжил, технологийн дэвшил зэрэг үзүүлэлтийг сонгон авчээ. Судалгааны түүврийг сонгохдоо уул уурхайд суурилсан эдийн засагтай орнууд (Уул уурхай, Металлын үндэсний зөвлөлөөс гаргасан), бүс нутгийн орнууд, орлогын түвшин ижил (Дэлхийн банкны ангиллаар) орнуудыг голчлон авч үзэн, нийтдээ 37 улсыг хамруулсан байна. Индексийг тооцохдоо нийтдээ 8 багана индексээр, 18 үзүүлэлтийг хамруулан тооцжээ. Эдгээрт банкны салбарын үр ашиг, эрсдэл, гүнзгийрэл, хүртээмж болон макро эдийн засгийн эрсдэл, хүн амын хөгжлийн үзүүлэлтүүд, Засгийн газрын тогтвортой байдлын үзүүлэлтүүд багтсан байна.



Нийтэлсэн огноо2025-08-18