1 ADB TO FINANCE CONSTRUCTION OF 108 SCHOOLS AND 95 KINDERGARTENS WWW.MONTSAME.MN PUBLISHED:2025/08/17      2 UMNUGOBI TO BECOME THE FIRST AIMAG TO ISSUE BONDS OF UP TO MNT 500 BILLION WWW.MONTSAME.MN PUBLISHED:2025/08/17      3 HUNDRED YEARS OF PIT LATRINES AND 76 YEARS OF COAL-BURNED TRAINS WWW.UBPOST.MN PUBLISHED:2025/08/17      4 ENGINEERS TO BE TRAINED FOR ULAANBAATAR METRO PROJECT WWW.UBPOST.MN PUBLISHED:2025/08/17      5 STRONGER BUDGET SUPPORT CALLED FOR PEOPLE WITH DEVELOPMENTAL CHALLENGES WWW.UBPOST.MN PUBLISHED:2025/08/17      6 BUSINESS OWNERS AND INVESTORS SUBMIT PROPOSALS FOR TAX REFORM BILL WWW.GOGO.MN PUBLISHED:2025/08/17      7 45,000 HOUSEHOLDS TO RECEIVE GAS DETECTORS UNDER 2026 BUDGET WWW.GOGO.MN PUBLISHED:2025/08/17      8 TAX REFORM PROPOSAL BY DOMESTIC MANUFACTURERS TO BE REVIEWED WWW.MONTSAME.MN PUBLISHED:2025/08/15      9 MONGOLIA AND ADB DISCUSS EMERGENCY RESPONSE PROJECTS WWW.AKIPRESS.COM PUBLISHED:2025/08/15      10 ASIAN BATTERY METALS SECURES STRATEGIC COPPER-GOLD PROJECT AND EXPANDS EXPLORATION FOOTPRINT IN MONGOLIA WWW.PROACTIVEINVESTORS.COM.AU PUBLISHED:2025/08/15      ИРЭХ ОНД ОРОН СУУЦНЫ САНХҮҮЖИЛТИЙН ДАГНАСАН БАНК БАЙГУУЛНА WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2025/08/18     БАНКНЫ САЛБАРЫН ӨРСӨЛДӨХ ЧАДВАРААР БҮС НУТАГТАА ТЭРГҮҮЛЭВ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2025/08/18     ИРГЭДИЙН САНАЛ 2026 ОНЫ ТӨСӨВТ: ТАТВАР, ХАЛАМЖИЙГ БАГАСГА, ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРТ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ НЭМ WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2025/08/18     ЯПОН УЛСЫН МИЯЗАКИ, ФҮКҮОКА, ОЙТА МУЖААС УЛААНБААТАРЫН ЧИГЛЭЛД ШУУД НИСЛЭГ ҮЙЛДЭВ WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2025/08/18     ТӨСӨВ 2026: НҮҮРСНИЙ ЭКСПОРТЫГ 90 САЯ ТОННД ХҮРГЭНЭ WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2025/08/17     “ШИВЭЭ-ОВОО” УУРХАЙН АЖИЛЧДЫН ГҮЙЦЭТГЭЛИЙН ҮР ДҮНГ 50 ХҮРТЭЛ ХУВИАР НЭМЭХ ҮҮРЭГ ӨГЛӨӨ WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2025/08/17     ХУУЧНААР “НАРНЫ ТИТЭМ” БАРИЛГЫН Ж БЛОКИЙН 1222 АМ.МЕТР ТАЛБАЙГ ЭНЭ САРЫН 25-НД ДУУДЛАГА ХУДАЛДААГААР ХУДАЛДАНА WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2025/08/17     ТУУЛЫН ХУРДНЫ ЗАМ БАРИХААР БЭЛТГЭЛЭЭ ХАНГАЖ БАЙНА WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2025/08/15     АШИГЛАХАА БОЛЬСОН ЗҮТГҮҮРИЙГ ХОСОЛСОН ХӨДӨЛГҮҮРТ СИСТЕМЭЭР ШИНЭЧЛЭН ТОНОГЛОЖЭЭ WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2025/08/15     ФРАНЦЫН ТАЛЫН ГАРГАСАН ЭГИЙН ГОЛЫН УЦС-ЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ ҮНЭЛГЭЭГ ОРОСУУД ӨӨРСДӨӨ ШИНЭЭР ХИЙНЭ WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2025/08/15    

Ирэх онд орон сууцны санхүүжилтийн дагнасан банк байгуулна www.news.mn

Засгийн газар ирэх онд орон сууцны санхүүжилтийн дагнасан банк байгуулж, зээлийн хүртээмжийг сайжруулах замаар үл хөдлөх салбарын үйлдвэрлэл, ажил эрхлэлтийг дэмжих бодлого баримтлахаар төлөвлөөд байна.
Ерөнхий сайд Г.Занданшатар Засгийн газрын тэргүүнээр томилогдсон даруйдаа хүн амын орон сууцны хэрэгцээг хангахад бие даасан орон сууцны санхүүжилтийн дагнасан банк байгуулж ажиллах бодол бий. Судалгааг хийлгүүлнэ гэж мэдэгдэж байсан билээ. Энэ дагуу Засгийн газар өнгөрсөн сарын сүүлээр энэ асуудлыг судлах ажлын хэсгийг байгуулсан.
Ардчилсан нам Засгийн эрхийг барьж байхдаа 2013 ипотекийн хөтөлбөр санаачлан хэрэгжүүлснээр өнгөрсөн хугацаанд 130 мянга гаруй иргэн жилийн наймаас зургаан хувийн зээл авч, орон сууцтай болсон. Гэсэн ч байртай болох гэсэн иргэдийн эрэлт хангагдахгүй байгаа бөгөөд МАН 2016 оны сонгуульд ялалт байгуулсан үеэс зорилтот бүлгийнхийг хамруулах амлалт өгсөн ч өнөөдрийг хүртэл хэрэгжүүлж чадаагүй.
Харин ирэх онд  дагнасан банк байгуулах хүрээнд урт хугацааны тогтвортой эх үүсвэр бүрдүүлэх арга хэмжээг авч хэрэгжүүлэх юм байна.
Ипотекийн зээлийг санхүүжүүлэх хүрээнд 9.2 их наяд төгрөгийн санхүүжилтийг гаргасан байдаг юм. Өнгөрсөн жил анх удаа ипотекийн зээлийг дэмжих зорилгоор Засгийн газраас Хуримтлалын сангаар дамжуулан 500 тэрбум төгрөгийн санхүүжилт хийсэн. Ингэснээр ипотекийн зээлийн санхүүжилт 1.2 их наяд төгрөгт хүрсэн. Өмнө нь орон нутгийн иргэд энэхүү бага хүүтэй ипотекийн зээлд хамрагдаж чаддаггүй байсан бол санхүүжилтийн хэмжээ нэмэгдсэнээр нийт санхүүжилтийн 40 орчим хувь нь Улаанбаатар хотоос зайдуу оршиж байгаа иргэдэд хүрсэн юм. Гэхдээ нийслэдд хуваарилагдаж байсан санхүүжилтийн хэмжээ буурсан нь бас нэгэн асуудал болж хувираад буй.
Иймээс шинэ Засгийн газар орон сууцны санхүүжилтийн дагнасан банк байгуулж ажилласнаар зорилтот бүлгийнхнийг түлхүү орон сууцанд хамруулах бодлого барьж байна.



Нийтэлсэн огноо2025-08-18