1 MONGOLIA Q2 GDP STRONGEST IN A YEAR WWW.TRADINGVIEW.COM PUBLISHED:2025/08/19      2 MONGOLIAN FINTECH AND GLOBAL RAISES $21.4M IN SERIES B FUNDING WWW.FINTECHFUTURES.COM  PUBLISHED:2025/08/19      3 MONGOLIA WATER COMPACT UPDATE: ON TIME AND ON BUDGET WWW.MN.USEMBASSY.GOV  PUBLISHED:2025/08/19      4 ABM'S MONGOLIA GROWTH STORY WWW.MINING-JOURNAL.COM  PUBLISHED:2025/08/19      5 FOREIGN MINISTER TO PAY OFFICIAL VISIT TO MONGOLIA AND ATTEND 10TH FEALAC MEETING WWW.KPL.GOV.LA PUBLISHED:2025/08/19      6 SUCCESS IN IRRIGATED AGRICULTURE: RESULTS FROM A FIELD EXPERIMENT WWW.MONTSAME.MN PUBLISHED:2025/08/19      7 MONGOLIA TO HOST 17TH WORLD HORSEBACK ARCHERY CHAMPIONSHIPS WWW.ASIANEWS.NETWORK  PUBLISHED:2025/08/19      8 ADB TO FINANCE CONSTRUCTION OF 108 SCHOOLS AND 95 KINDERGARTENS WWW.MONTSAME.MN PUBLISHED:2025/08/17      9 UMNUGOBI TO BECOME THE FIRST AIMAG TO ISSUE BONDS OF UP TO MNT 500 BILLION WWW.MONTSAME.MN PUBLISHED:2025/08/17      10 HUNDRED YEARS OF PIT LATRINES AND 76 YEARS OF COAL-BURNED TRAINS WWW.UBPOST.MN PUBLISHED:2025/08/17      ТӨСӨВ 2026: НҮҮРСНИЙ ҮНЭ 133.7 ДОЛЛАР БАЙХААР ТООЦЖЭЭ WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2025/08/19     АНУ-ЫН ЗАСГИЙН ГАЗАР УСНЫ КОМПАКТЫН ТӨСӨЛ, ХӨТӨЛБӨРҮҮДИЙГ ҮРГЭЛЖЛҮҮЛЭН САНХҮҮЖҮҮЛЭХЭЭР ШИЙДВЭРЛЭЛЭЭ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2025/08/19     ИНФЛЯЦИ 8.1 ХУВЬТАЙ ГАРЛАА WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2025/08/19     О.БАТНАЙРАМДАЛ: “ОНТРЭ” КОМПАНИЙН ХОЁР ОРДЫН ЛИЦЕНЗ УИХ-ЫН БҮРЭН ЭРХИЙГ ДАВЖ, ШИЛЖИХ ЯМАР Ч БОЛОМЖГҮЙ WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2025/08/19     МОНГОЛ УЛСАД НИЙЛҮҮЛЭХ ШАТАХУУН ТОГТВОРТОЙ ҮРГЭЛЖИЛНЭ ГЭВ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2025/08/19     ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛД 830 ОРЧИМ МЯНГАН ХҮҮХЭД СУРАЛЦАНА WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2025/08/19     ЗАСГИЙН ГАЗАР ХАРЬЯА БАЙГУУЛЛАГУУДААС 400 АЛБАН ТУШААЛЫГ ЦОМХОТГОЖ, ₮6.3 ТЭРБУМЫГ ХЭМНЭХЭЭР ТООЦЖЭЭ WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2025/08/19     ИРЭХ ОНД ОРОН СУУЦНЫ САНХҮҮЖИЛТИЙН ДАГНАСАН БАНК БАЙГУУЛНА WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2025/08/18     БАНКНЫ САЛБАРЫН ӨРСӨЛДӨХ ЧАДВАРААР БҮС НУТАГТАА ТЭРГҮҮЛЭВ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2025/08/18     ИРГЭДИЙН САНАЛ 2026 ОНЫ ТӨСӨВТ: ТАТВАР, ХАЛАМЖИЙГ БАГАСГА, ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРТ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ НЭМ WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2025/08/18    

АНУ-ын Засгийн газар Усны Компактын төсөл, хөтөлбөрүүдийг үргэлжлүүлэн санхүүжүүлэхээр шийдвэрлэлээ www.itoim.mn

АНУ-ын Засгийн газар гадаад тусламжийн хөтөлбөрүүдээ хянан үнэлэх ажиллагааг эцэслэж, Монгол Улсын Засгийн газар, АНУ-ын Мянганы сорилтын корпорац хооронд байгуулсан 462 ам.долларын дүн бүхий Мянганы сорилтын II Компакт гэрээ буюу Усны Компактын төсөл хөтөлбөрүүдийг үргэлжлүүлэн санхүүжүүлэхээр шийдвэрлэлээ.
АНУ-ын Ерөнхийлөгчийн 2025 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн “Гадаад тусламжийн санхүүжилтийг хянан үнэлэх” зарлигийн хэрэгжилттэй холбогдуулан Мянганы сорилтын корпорацаас дэлхийн 47 оронд хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрийн үйл ажиллагааг түр зогсоогоод байсан билээ. АНУ-ын Төрийн Департаментаас энэ хугацаанд Монголын Усны Компактын нэн чухал барилга угсралтын ажлууд болон зарим худалдан авалтын үйл ажиллагааг хэвийн үргэлжлүүлэх онцгой зөвшөөрөл олгосон бөгөөд Монголын Мянганы сорилтын сан нь АНУ-ын Засгийн газрын холбогдох дүрэм, журмыг мөрдөхийн зэрэгцээ түр зогсолтоос үүдэн гарах урт, богино хугацааны эрсдэлийг бууруулж, зохистой удирдахаар Монгол Улсын Засгийн газар, АНУ-ын Мянганы сорилтын корпорацтай нягт хамтран ажиллаж, шаардлагатай бүх арга хэмжээг авсан юм.
АНУ-ын талаас Усны Компактын үйл ажиллагааг үргэлжлүүлэн дэмжихээ илэрхийлсэн энэхүү шийдвэртэй зэрэгцэн Улаанбаатар хотын нийт ус хангамжийг нэмэгдүүлэх хөтөлбөрийг төлөвлөсөн хугацаа, батлагдсан төсөвт багтаан хэрэгжүүлэхээр ажиллаж байна.
Нийт хөтөлбөрийн хэрэгжилт 2025 оны 07 дугаар сарын эцсийн байдлаар 87 хувьд хүрсэн бөгөөд эдгээр төсөл, үйл ажиллагаа амжилттай хэрэгжсэнээр Монгол Улсын эдийн засгийн хөгжил болоод хөрөнгө оруулалт, бизнесийн таатай орчныг бүрдүүлэх, нийслэл Улаанбаатар хот өргөжин тэлэх нэгэн чухал суурийг тавих юм.



Нийтэлсэн огноо2025-08-19