1 PM: “SOES MUST LEAD IN IMPLEMENTING THE STATE AUSTERITY POLICY” WWW.MONTSAME.MN PUBLISHED:2025/08/20      2 U.S. GOVERNMENT REAFFIRMS COMMITMENT TO MONGOLIA’S WATER SECURITY WWW.GOGO.MN PUBLISHED:2025/08/20      3 IN MONGOLIA, A RUSSIAN NUCLEAR PHYSICIST WAS DETAINED ON A "PILE OF URANIUM WASTE" WWW.EADAILY.COM PUBLISHED:2025/08/20      4 NEW BATCH OF BAYAD BREED SHEEP DELIVERED TO UZBEKISTAN FROM MONGOLIA WWW.GAZETA.UZ  PUBLISHED:2025/08/20      5 HOUSEHOLD MONTHLY INCOME RISES BY MNT 119,300 FROM 2024 WWW.MONTSAME.MN PUBLISHED:2025/08/20      6 NEW E-PLATFORM TO RECEIVE REPORTS ON ENVIRONMENTAL VIOLATIONS WWW.MONTSAME.MN PUBLISHED:2025/08/20      7 MONGOLIA ISSUES BEAR WARNING AFTER MULTIPLE REPORTED SIGHTINGS WWW.XINHUANET.COM PUBLISHED:2025/08/20      8 MONGOLIA Q2 GDP STRONGEST IN A YEAR WWW.TRADINGVIEW.COM PUBLISHED:2025/08/19      9 MONGOLIAN FINTECH AND GLOBAL RAISES $21.4M IN SERIES B FUNDING WWW.FINTECHFUTURES.COM  PUBLISHED:2025/08/19      10 MONGOLIA WATER COMPACT UPDATE: ON TIME AND ON BUDGET WWW.MN.USEMBASSY.GOV  PUBLISHED:2025/08/19      МОНГОЛД БНХАУ, ОХУ, БНСУ-ЫН ЖУУЛЧИН ХАМГИЙН ИХ ИРЖЭЭ WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2025/08/20     "МОНГОЛ УЛС ДОТООДЫН ГАЗРЫН ТОСНЫ БҮТЭЭГДЭХҮҮНЭЭР ХАНГАГДДАГ БОЛОХ ЦАГ ОЙРТОЖ БАЙНА" WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2025/08/20     ГОВИЙН ШИНЭ СУУРЬШЛЫН БҮС: УХАА ХУДАГТ "ЦЭЦИЙ" ХОРООЛЛЫН II ЭЭЛЖ АШИГЛАЛТАД ОРЖЭЭ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2025/08/20     ЕСДҮГЭЭР САРААС ТҮҮХИЙ НҮҮРСНИЙ ХЭРЭГЛЭЭГ ЗОГСООЖ, БАЯЖУУЛСАН НҮҮРСНИЙ ХЭРЭГЛЭЭНД БҮРЭН ШИЛЖҮҮЛНЭ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2025/08/20     УРГАЦ МУУ БАЙГАА УЧРААС ШИНЭ УРГАЦЫН ХҮНСНИЙ НОГООНЫ ҮНЭ ӨСӨХ ХАНДЛАГАТАЙ БАЙНА WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2025/08/20     МИАТ: БОРООНООС ШАЛТГААЛАН НИСЛЭГИЙН ЦАГИЙН ХУВААРЬТ ӨӨРЧЛӨЛТ ОРЖ БОЛЗОШГҮЙ WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2025/08/20     УРЬДЧИЛАН ЦЭВЭРЛЭХ БАЙГУУЛАМЖТАЙ ҮЙЛДВЭР, АЖ АХУЙН НЭГЖҮҮДИЙГ ДЭМЖИНЭ WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2025/08/20     ТӨСӨВ 2026: НҮҮРСНИЙ ҮНЭ 133.7 ДОЛЛАР БАЙХААР ТООЦЖЭЭ WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2025/08/19     АНУ-ЫН ЗАСГИЙН ГАЗАР УСНЫ КОМПАКТЫН ТӨСӨЛ, ХӨТӨЛБӨРҮҮДИЙГ ҮРГЭЛЖЛҮҮЛЭН САНХҮҮЖҮҮЛЭХЭЭР ШИЙДВЭРЛЭЛЭЭ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2025/08/19     ИНФЛЯЦИ 8.1 ХУВЬТАЙ ГАРЛАА WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2025/08/19    

Монголд БНХАУ, ОХУ, БНСУ-ын жуулчин хамгийн их иржээ www.news.mn

Монгол Улсад 2025 оны эхний долоон сарын хугацаанд 457.2 мянган жуулчин ирсэн талаар Үндэсний статистикийн хорооноос мэдээлжээ. Энэ нь өмнөх оны мөн үеэс 21.5 хувиар өссөн үзүүлэлт юм. Энэ оны эхний долдугаар сард ирсэн жуулчдын хамгийн их буюу 120.9 мянган жуулчин БНХАУ-аас ирсэн байна. Харин энэ оны наймдугаар сард гадаад жуулчдын тоо 478.504 болж өссөн бөгөөд БНХАУ, ОХУ, БНСУ-ын жуулчин хамгийн их иржээ. Тодруулбал, 2025 оны наймдугаар сард гэхэд Өмнөд Солонгос улсаас 21.469, ОХУ-аас 20.153, БНХАУ-аас 13.828 жуулчин иржээ.
Аялал жуулчлалын мэргэжлийн холбооны гүйцэтгэх захирал М.Нарангэрэлтэй өмнө нь ярилцлага өгөхдөө "Өмнө нь бид долоо хоногт 12 нислэг авдаг байсан бол 2024 оноос эхлэн өдөрт 12-15 нислэг хүлээн авдаг болсон. Энэ бол гадаад жуулчдын тоог нотолж байгаа нэг үзүүлэлт.
Жишээлбэл, нэг өдөрт 1000 гаруй жуулчин Өмнөд Солонгос улсаас ирж байна.
Монгол Улс нь ОХУ болон БНХАУ-тай хиллэдэг учраас авто замын боомтоор жуулчид бас орж ирдэг бол БНСУ-ын жуулчид зөвхөн "Чингис хаан" олон улсын нисэх онгоцны буудлын хилийн бүсээр орж ирдэг. Ойролцоогоор таван онгоц дүүрэн Өмнөд Солонгосын жуулчин Монголыг зорин ирж байна. Үүний дараагаар БНХАУ, ОХУ орж байга бол дараагаар нь Япон, АНУ, Герман, Франц, Австрали, Их Британи, Беларусь, Турк улсын жуулчид олноор ирэх хандлагатай байна. Энэ оны бүтцийг харахад, Монгол Улс зөвхөн Азийн орны жуулчин гэлтгүй Европын орнуудад маркетингийн үйл ажиллагаагаа жигд, идэвхтэй явуулсны үр дүн юм" гэдгийг онцолж байв.

 



Нийтэлсэн огноо2025-08-20