1 G. ZANDANSHATAR: 'GAS PIPELINE THROUGH MONGOLIA TO BECOME MILLENNIUM-SCALE PROJECT' WWW.MONTSAME.MN PUBLISHED:2025/09/03      2 XI URGES RUSSIA, MONGOLIA TO BLOCK ‘EXTERNAL INTERFERENCE’, FORGE DEEPER ECONOMIC TIES WWW.SCMP.COM PUBLISHED:2025/09/03      3 XI SAYS CHINA WILLING TO WORK WITH RUSSIA, MONGOLIA TO STRENGTHEN MUTUAL TRUST, COOPERATION WWW.AA.COM.TR  PUBLISHED:2025/09/03      4 RUSSIA STRIVES TO DEVELOP EQUAL, MULTIFACETED RELATIONS WITH CHINA, MONGOLIA - PUTIN WWW.INTERFAX.COM PUBLISHED:2025/09/03      5 RELATIONS BETWEEN THE NEW ZEALAND AND MONGOLIAN PARLIAMENTS HAVE BEGUN TO OPERATE AT A NEW LEVEL WWW.PARLIAMENT.MN PUBLISHED:2025/09/03      6 MONGOLIA-EU BUSINESS AND INVESTMENT FORUM TO TAKE PLACE IN ULAANBAATAR WWW.AKIPRESS.COM PUBLISHED:2025/09/03      7 1.2 MILLION STUDENTS TO ATTEND SCHOOLS IN MONGOLIA IN 2025-2026 ACADEMIC YEAR WWW.AKIPRESS.COM PUBLISHED:2025/09/03      8 FITCH AFFIRMS MONGOLIA AT 'B+'; OUTLOOK STABLE WWW.FITCHRATINGS.COM  PUBLISHED:2025/09/02      9 KHURELSUKH AT SCO: ‘MONGOLIA IS READY TO CONTRIBUTE TO REGIONAL INTEGRATION’ WWW.MONTSAME.MN PUBLISHED:2025/09/02      10 GOVERNMENT SUBMITS DRAFT 2026 BUDGET TOTALING MNT 31.6 TRILLION WWW.MONTSAME.MN PUBLISHED:2025/09/02      МОНГОЛ, ХЯТАД, ОРОСЫН ТӨРИЙН ТЭРГҮҮН НАРЫН VII УУЛЗАЛТ БОЛЛОО WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2025/09/03     МОНГОЛ УЛСЫН ЗЭЭЛЖИХ ХЭРЭГЛЭЛИЙГ “B+, ТОГТВОРТОЙ” ТҮВШИНД ХЭВЭЭР ХАДГАЛЛАА WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2025/09/03     Ж.ЭНХБАЯР: ЭНЭ ЖИЛ ДОТООДДОО ТАРИАЛСАН УЛААНБУУДАЙГААР ГУРИЛЫНХАА ХЭРЭГЦЭЭГ БҮРЭН ХАНГАНА WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2025/09/03     “ЭРДЭНЭС МОНГОЛ” ХХК-ИЙН ТУЗ-ИЙН ДАРГААР ЗГХЭГ-ЫН ДЭД ДАРГА Ц.ОДХҮҮГ СОНГОЛОО WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2025/09/03     Г.ЗАНДАНШАТАР: БАНКИН ДАХЬ ДАНСЫГ ХААДАГ БҮДҮҮЛЭГ ЗОХИЦУУЛАЛТЫГ ХАЛНА WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2025/09/03     Г.ЗАНДАНШАТАР: ХИЙН ХООЛОЙГ МОНГОЛООР ДАЙРУУЛАХ БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ МЯНГАНД ХЭРЭГЖИХ ТОМ ТӨСӨЛ ЮМ WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2025/09/03     ОРЛОГОД НИЙЦСЭН ОРОН СУУЦНЫ ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖҮҮЛЭХЭД ДЭЛХИЙН БАНКТАЙ ХАМТРАН АЖИЛЛАНА WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2025/09/03     МОНГОЛБАНК НАЙМДУГААР САРД 690.1 КГ ҮНЭТ МЕТАЛЛ ХУДАЛДАН АВЛАА WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2025/09/02     “ГАЗРЫН ТОС ДАМЖУУЛАХ ХООЛОЙН ТӨСӨЛ”-ИЙН ДЭД БҮТЦИЙН АЖИЛД ШААРДАГДАХ ТҮГЭЭМЭЛ ТАРХАЦТАЙ АШИГТ МАЛТМАЛ ХАЙХ, АШИГЛАХ ТАЛБАЙН СОЛБИЦЛЫГ ТОГТООВ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2025/09/02     ТӨСӨВ 2026: Л.ОЮУН-ЭРДЭНИЙХЭЭС ОРЛОГОО ₮1.9 ИХ НАЯДААР, ЗАРЛАГАА ₮500 ТЭРБУМААР БУУРУУЛЖ. АЛДАГДЛАА ₮1.3 ИХ НАЯДААР НЭМЖЭЭ WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2025/09/02    

Орлогод нийцсэн орон сууцны хөтөлбөр хэрэгжүүлэхэд Дэлхийн банктай хамтран ажиллана www.montsame.mn

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Дэлхийн банкны Зүүн Ази, Номхон далайн бүс нутаг хариуцсан дэд ерөнхийлөгч Мануэла В.Феррог энэ сарын 2-нд хүлээн авч уулзлаа. 
Дэлхийн банк 1991 оноос хойш 34 жилийн хугацаанд Монгол Улсын нийгэм, эдийн засаг, дэд бүтцийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулан хамтран ажиллаж, олон төсөл хөтөлбөр санхүүжүүлж ирсэнд Ерөнхий сайд талархал илэрхийллээ. Засгийн газрын бодлого, үйл ажиллагааны тэргүүлэх зорилтуудын талаар танилцууллаа. Засгийн газар хүний хөгжлийг бодлогын цөм болгон авч үзэхийн зэрэгцээ ногоон шилжилт, цахим шилжилт, төрийн бүтээмж, татварын шинэчлэл зэрэг асуудлыг тэргүүлэх зорилт болгон ажиллаж байгааг Ерөнхий сайд онцоллоо. Мөн уул уурхайн салбараас хамааралтай байдлыг багасгаж эдийн засгийг төрөлжүүлэхийн тулд хувийн хэвшлийг бодлогоор дэмжиж, экспортын бүтээгдэхүүний нэр төрлийг нэмэгдүүлэхээр зорьж байна гэв.
Хатагтай Мануэла В.Ферро Ковид-19 цар тахлын дараа Монгол Улс эдийн засгаа түргэн хугацаанд сэргээсэн амжилтыг онцлоод, сүүлийн жилүүдэд Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд ахиц гарч буйг тэмдэглэлээ. Мөн Эдийн засгаа төрөлжүүлэхийн тулд хөдөө аж ахуй, тэр дундаа ноос, ноолуурын салбараа хөгжүүлэх хэрэгтэй бөгөөд сэргээгдэх эрчим хүч, аялал жуулчлалын салбар ч чухал гэдгийг онцоллоо. 
Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулж, иргэдийн амьдралын чанарыг сайжруулахын тулд орлогод нийцсэн орон сууцны хөтөлбөр хэрэгжүүлж, зээлийн хүртээмжийг нэмэгдүүлсэн санхүүжилтийн тогтолцоог бүрдүүлэх шаардлагатай байгааг Ерөнхий сайд Г. Занданшатар онцоллоо. Энэ чиглэлд Дэлхийн банк Монгол Улсыг дэмжиж ажиллах саналыг Ерөнхий сайд тавьсан бөгөөд Дэлхийн банкны зүгээс хамтран ажиллахад бэлэн гэдгээ илэрхийллээ.



Нийтэлсэн огноо2025-09-03