1 G. ZANDANSHATAR: 'GAS PIPELINE THROUGH MONGOLIA TO BECOME MILLENNIUM-SCALE PROJECT' WWW.MONTSAME.MN PUBLISHED:2025/09/03      2 XI URGES RUSSIA, MONGOLIA TO BLOCK ‘EXTERNAL INTERFERENCE’, FORGE DEEPER ECONOMIC TIES WWW.SCMP.COM PUBLISHED:2025/09/03      3 XI SAYS CHINA WILLING TO WORK WITH RUSSIA, MONGOLIA TO STRENGTHEN MUTUAL TRUST, COOPERATION WWW.AA.COM.TR  PUBLISHED:2025/09/03      4 RUSSIA STRIVES TO DEVELOP EQUAL, MULTIFACETED RELATIONS WITH CHINA, MONGOLIA - PUTIN WWW.INTERFAX.COM PUBLISHED:2025/09/03      5 RELATIONS BETWEEN THE NEW ZEALAND AND MONGOLIAN PARLIAMENTS HAVE BEGUN TO OPERATE AT A NEW LEVEL WWW.PARLIAMENT.MN PUBLISHED:2025/09/03      6 MONGOLIA-EU BUSINESS AND INVESTMENT FORUM TO TAKE PLACE IN ULAANBAATAR WWW.AKIPRESS.COM PUBLISHED:2025/09/03      7 1.2 MILLION STUDENTS TO ATTEND SCHOOLS IN MONGOLIA IN 2025-2026 ACADEMIC YEAR WWW.AKIPRESS.COM PUBLISHED:2025/09/03      8 FITCH AFFIRMS MONGOLIA AT 'B+'; OUTLOOK STABLE WWW.FITCHRATINGS.COM  PUBLISHED:2025/09/02      9 KHURELSUKH AT SCO: ‘MONGOLIA IS READY TO CONTRIBUTE TO REGIONAL INTEGRATION’ WWW.MONTSAME.MN PUBLISHED:2025/09/02      10 GOVERNMENT SUBMITS DRAFT 2026 BUDGET TOTALING MNT 31.6 TRILLION WWW.MONTSAME.MN PUBLISHED:2025/09/02      МОНГОЛ, ХЯТАД, ОРОСЫН ТӨРИЙН ТЭРГҮҮН НАРЫН VII УУЛЗАЛТ БОЛЛОО WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2025/09/03     МОНГОЛ УЛСЫН ЗЭЭЛЖИХ ХЭРЭГЛЭЛИЙГ “B+, ТОГТВОРТОЙ” ТҮВШИНД ХЭВЭЭР ХАДГАЛЛАА WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2025/09/03     Ж.ЭНХБАЯР: ЭНЭ ЖИЛ ДОТООДДОО ТАРИАЛСАН УЛААНБУУДАЙГААР ГУРИЛЫНХАА ХЭРЭГЦЭЭГ БҮРЭН ХАНГАНА WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2025/09/03     “ЭРДЭНЭС МОНГОЛ” ХХК-ИЙН ТУЗ-ИЙН ДАРГААР ЗГХЭГ-ЫН ДЭД ДАРГА Ц.ОДХҮҮГ СОНГОЛОО WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2025/09/03     Г.ЗАНДАНШАТАР: БАНКИН ДАХЬ ДАНСЫГ ХААДАГ БҮДҮҮЛЭГ ЗОХИЦУУЛАЛТЫГ ХАЛНА WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2025/09/03     Г.ЗАНДАНШАТАР: ХИЙН ХООЛОЙГ МОНГОЛООР ДАЙРУУЛАХ БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ МЯНГАНД ХЭРЭГЖИХ ТОМ ТӨСӨЛ ЮМ WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2025/09/03     ОРЛОГОД НИЙЦСЭН ОРОН СУУЦНЫ ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖҮҮЛЭХЭД ДЭЛХИЙН БАНКТАЙ ХАМТРАН АЖИЛЛАНА WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2025/09/03     МОНГОЛБАНК НАЙМДУГААР САРД 690.1 КГ ҮНЭТ МЕТАЛЛ ХУДАЛДАН АВЛАА WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2025/09/02     “ГАЗРЫН ТОС ДАМЖУУЛАХ ХООЛОЙН ТӨСӨЛ”-ИЙН ДЭД БҮТЦИЙН АЖИЛД ШААРДАГДАХ ТҮГЭЭМЭЛ ТАРХАЦТАЙ АШИГТ МАЛТМАЛ ХАЙХ, АШИГЛАХ ТАЛБАЙН СОЛБИЦЛЫГ ТОГТООВ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2025/09/02     ТӨСӨВ 2026: Л.ОЮУН-ЭРДЭНИЙХЭЭС ОРЛОГОО ₮1.9 ИХ НАЯДААР, ЗАРЛАГАА ₮500 ТЭРБУМААР БУУРУУЛЖ. АЛДАГДЛАА ₮1.3 ИХ НАЯДААР НЭМЖЭЭ WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2025/09/02    

Ж.Энхбаяр: Энэ жил дотооддоо тариалсан улаанбуудайгаар гурилынхаа хэрэгцээг бүрэн хангана www.eguur.mn

Ерөнхий сайд Г.Занданшатар Засгийн газрын гишүүдийн хамт Монгол Улсын 2026 оны төсвийн төсөл болон эдийн засгийн салбаруудад баримтлах бодлогоо танилцуулсан билээ.
Энэ үеэр ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр салбарын 2026 оны төсөв болон баримтлах бодлогын талаар, “Үндэсний статистикийн хорооны мэдээллээр 2025 оны эхний хагас жилд дотоодын нийт бүтээгдэхүүн 5.6 хувиар өссөн. Үүний 3.6 хувийн өсөлтийг хөдөө аж ахуй дангаараа бүрдүүлсэн.
Монгол Улсын 2026 оны төсөв дээр хувийн хэвшлээ дэмжсэн энэ бодлогын хөтөлбөрүүдийг үргэлжлүүлнэ. Салбарын хэмжээнд хувийн хэвшилд бизнесийн эргэлтийн болон хөрөнгө оруулалтын хөнгөлөлттэй зээл олголтыг нэмэгдүүлэх төсвийн бодлого баримтална. Яамны өөрийн хийх хөрөнгө оруулалт, зардлыг бууруулж, хувийн хэвшил, аж ахуйн нэгжүүддээ олгох зээлийн эх үүсвэрийг нэмэгдүүлэхээр төсөв төсөлд тусгасан. Салбарын өсөлт ирэх 2026 онд хадгалагдана гэсэн эерэг хүлээлттэй байгаа. Жишээлбэл, махны экспортыг эрчимтэй нэмэгдүүлж байна.
Махны экспортыг ямар нэгэн хорио цээргүй өргөтгөж байгаа. Монгол Улсын бэлчээрийн даац 25 сая толгой малаар хэтэрсэн. Энэ жил нутаг орны 70 хувь гандуу буюу бэлчээрийн даац хүрэлцээгүйн улмаас 20 сая толгой малыг эдийн засгийн эргэлтэд оруулах шаардлагатай. Ургацын урьдчилсан баланс гарсан. Монгол Улс энэ жил дотооддоо тариалсан улаанбуудайгаар гурилынхаа хэрэгцээг бүрэн хангана. Мал, гахай, тахиан тэжээл, спиртын хэрэгцээний улаанбуудайг импортоор хангах бодлого баримталж байна. Ноос ноолуурын салбарт “Цагаан алт” хөтөлбөр хэрэгжсэнээр Монгол Улс дотоодын ноолуураа 100 хувь худалдан авч, бүрэн угааж, самнадаг болсон. Зөвхөн самнах шийдвэр гарсантай холбоотойгоор ноолуур боловсруулах салбарт 700 гаруй тэрбум төгрөгийн нэмүү өртөг бий боллоо. Олон үйлдвэрт гадаадын хөрөнгө оруулалт орж ирлээ. Хүнс, арьс шир, ноос ноолуур боловсруулах хэд хэдэн томоохон баригдаад дуусаж байна. Энэ намар эхний үйлдвэрүүд нээлтээ хийн, үйл ажиллагаагаа явуулж эхэлнэ” гэв.
Т.ГЭРЭЛТ-ИРЭЭДҮЙ



Нийтэлсэн огноо2025-09-03