1 SPEAKER AMARBAYASGALAN TO VISIT KAZAKHSTAN WWW.MONTSAME.MN PUBLISHED:2025/09/04      2 RUSSIA INKS SIBERIA–MONGOLIA MEGA-PIPELINE DEAL WITH CHINA, SIDELINING SEABORNE LNG WWW.SPLASH247.COM  PUBLISHED:2025/09/04      3 PRESIDENT OF CHINA HOLDS TALKS WITH PRESIDENT OF MONGOLIA WWW.AKIPRESS.COM PUBLISHED:2025/09/04      4 MONGOLIA TO IMPLEMENT AFFORDABLE HOUSING PROGRAM WITH WORLD BANK WWW.MONTSAME.MN PUBLISHED:2025/09/04      5 MONGOLIA TO FULLY MEET DOMESTIC FLOUR DEMAND WITH HARVESTED WHEAT WWW.MONTSAME.MN PUBLISHED:2025/09/04      6 PM SUBMITS 2026 BUDGET AND OUTLINES REFORM PRIORITIES WWW.MONTSAME.MN PUBLISHED:2025/09/04      7 JSW STEEL PUTS COKING COAL SOURCING PLANS FROM MONGOLIA ON HOLD WWW.BIZZBUZZ.NEWS PUBLISHED:2025/09/04      8 G. ZANDANSHATAR: 'GAS PIPELINE THROUGH MONGOLIA TO BECOME MILLENNIUM-SCALE PROJECT' WWW.MONTSAME.MN PUBLISHED:2025/09/03      9 XI URGES RUSSIA, MONGOLIA TO BLOCK ‘EXTERNAL INTERFERENCE’, FORGE DEEPER ECONOMIC TIES WWW.SCMP.COM PUBLISHED:2025/09/03      10 XI SAYS CHINA WILLING TO WORK WITH RUSSIA, MONGOLIA TO STRENGTHEN MUTUAL TRUST, COOPERATION WWW.AA.COM.TR  PUBLISHED:2025/09/03      Г.ЗАНДАНШАТАР "ДОРНЫН ЭДИЙН ЗАСГИЙН ФОРУМ"-Д ОРОЛЦОХООР ОРОСЫГ ЗОРЬЖЭЭ WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2025/09/04     НИЙТ НУТГИЙН 60 ХУВЬД БЭЛЧЭЭРИЙН ДААЦ ХҮРЭЛЦЭЭТЭЙ ГЭХ ДҮГНЭЛТ ГАРЧЭЭ WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2025/09/04     ИПОТЕКООР ДАМЖУУЛЖ 9.9 ИХ НАЯДЫН ХӨНГӨЛӨЛТТЭЙ ЗЭЭЛ ОЛГОЖЭЭ WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2025/09/04     ҮНЭН НЬ АЛЬ ВЭ: ЭЛЕКТРОН ТАМХИ ЦАХИЛГААН БАРААНЫ АНГИЛЛААР ОРЖ ИРДЭГ, ОНЦГОЙ ТАТВАР ТӨЛДӨГГҮЙ WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2025/09/04     УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Д.АМАРБАЯСГАЛАН БҮГД НАЙРАМДАХ КАЗАХСТАН УЛСАД АЙЛЧИЛНА WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2025/09/04     СЭЛБЭ ХОТЫГ ОРОН СУУЦЖУУЛАХ ТӨСЛИЙН СҮҮЛИЙН ТЕНДЕРТ ТАВАН КОМПАНИ ШАЛГАРЛАА WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2025/09/04     ЗЭЭЛИЙН ХҮҮ БУУРУУЛАХ АСУУДЛААР ОЮУ ТОЛГОЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДАД ШАХАЛТ ҮЗҮҮЛНЭ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2025/09/04     МОНГОЛ, ХЯТАД, ОРОСЫН ТӨРИЙН ТЭРГҮҮН НАРЫН VII УУЛЗАЛТ БОЛЛОО WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2025/09/03     МОНГОЛ УЛСЫН ЗЭЭЛЖИХ ХЭРЭГЛЭЛИЙГ “B+, ТОГТВОРТОЙ” ТҮВШИНД ХЭВЭЭР ХАДГАЛЛАА WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2025/09/03     Ж.ЭНХБАЯР: ЭНЭ ЖИЛ ДОТООДДОО ТАРИАЛСАН УЛААНБУУДАЙГААР ГУРИЛЫНХАА ХЭРЭГЦЭЭГ БҮРЭН ХАНГАНА WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2025/09/03    

Ипотекоор дамжуулж 9.9 их наядын хөнгөлөлттэй зээл олгожээ www.news.mn

Засгийн газраас Монголбанктай хамтран орон сууцны урт хугацаат, бага хүүтэй зээлийн хөтөлбөр хэрэгжүүлэх хүрээнд ипотекээр дамжуулж 9.9 их наядын хөнгөлөлттэй зээлийг 137 мянган иргэнд олгожээ. Ипотекийн зээлийн хүү жилийнх нь 6-8 хувьтай байгаа юм. Гэвч санхүүжилтийн эх үүсвэр хангалтгүйн зэрэгцээ зорилтотбүлгийнхнийг буюу бага, дунд орлоготой иргэдийг орон сууцжуулах зорилгодоо хүрээгүй.
Иймээс Г.Занданшатарын танхим 2026 онд багтаан Орон сууцны санхүүжилтийн банкийг төр, хувийн хэвшил болон олон улсын санхүүгийн байгууллагын хамтын оролцооны хүрээнд засаглалын оновчтой бүтэцтэйгээр байгуулах зорилт тавиад байна. Энэ хүрээнд хууль, эрх зүйн орчныг шинээр бүрдүүлэх.
Олон улсын туршлагыг судлан банкны сайн засаглалыг бүрдүүлж төрийн хувь оролцоог олон улсын байгууллага болон хувийн хэвшлийн хөрөнгө оруулагчдад үе шаттайгаар санал болгох. Санхүүжилтийн эх үүсвэрийг нэмэгдүүлэх зорилгоор Үндэсний баялгийн сангийн хөрөнгийн удирдлагын бодлоготой уялдсан арга хэмжээг хэрэгжүүлэх.
Дотоод болон гадаадын хөрөнгийн зах зээлд үнэт цаас гаргах замаар нэмэлт эх үүсвэр төвлөрүүлэх. Улаанбаатар хотын хөгжлийн төлөвлөгөөтэй нийцүүлэн, төрөөс авч хэрэгжүүлж буй гэр хорооллын дахин төлөвлөлт, агаар орчны бохирдлыг бууруулах бодлогуудтай уялдуулж орон сууцны эрэлт, нийлүүлэлтийг зохистой түвшинд ханган хэрэгжүүлэх зорилт тавиад байна.
Улаанбаатар хотын нийт өрхийн 50-иас дээш хувь, аймгийн төвүүдэд амьдарч буй өрхүүдийн 70 орчим хувь нь орчин үеийн инженерийн дэд бүтэц, шугам сүлжээнд холбогдоогүй гэр, байшин хороололд амьдарч байгаа аж. Тиймээс орон сууцны урт хугацааны тогтвортой санхүүжилтийн тогтолцоог бий болгох шаардлага тулгарч буй юм байна.
Г.ХОРОЛ



Нийтэлсэн огноо2025-09-04