Г.Занданшатар "Дорнын эдийн засгийн форум"-д оролцохоор Оросыг зорьжээ www.eguur.mn
ОХУ-ын Владивосток хотноо жил бүр зохион байгуулдаг Дорнын эдийн засгийн форум есдүгээр сарын 3-6-ны өдрүүдэд арав дахь удаагаа болно. Ерөнхий сайд Г.Занданшатар тус форумд оролцохоор Владивостокт хүрэлцэн ирсэн талаар ТАСС агентлаг мэдээлжээ.
Энэ жил Дорнын эдийн засгийн чуулга уулзалтад Монгол, Вьетнам, Энэтхэг, Хятад, Лаос, Малайз, Тайланд зэрэг 70 гаруй орны 7100 гаруй зочид төлөөлөгч оролцохоор мэдүүлгээ өгчээ. Урьдчилсан байдлаар, Дорнын эдийн засгийн чуулга уулзалтын үеэр 313 гэрээ баримт бичгүүдийг байгуулахаар төлөвлөсний дотор 27 нь гадаадын хөрөнгө оруулагчид болон байгуулагуудтай хамтран ажиллах гэрээ багтжээ.
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Дорнын эдийн засгийн чуулга уулзалтад оролцож буй төлөөлөгчдөд хандан үг хэлэх бөгөөд чуулга уулзалтын хүрээнд хоёр талын олон уулзалт товлогдсон аж.
BY
П. Урнаа
Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.
Нийтэлсэн огноо2025-09-04