Хуурамч дугаар зүүж замын хөдөлгөөнд оролцвол жолоодох эрх хасна www.eagle.mn
Хичээлийн шинэ жил эхэлсэнтэй холбогдуулан автомашиныг улсын дугаарын тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцуулж буй. Гэвч сүүлийн өдрүүдэд жолооч нар улсын дугааргүйгээр болон автомашиндаа хуурамч дугаар зүүж хөдөлгөөнд оролцох тохиолдол нэмэгджээ. Иймд, дээрх зөрчилд өнөөдрөөс хариуцлага тооцож эхэллээ.
Тодруулбал, ТЦА-ны хөдөлгөөн зохицуулагчид биечлэн болон камерын хяналтын системээр уг зөрчлийг илрүүлж арга хэмжээ авч байна. ЗТХ-д заасны дагуу улсын дугааргүй хөдөлгөөнд оролцвол иргэнийг 25 нэгж, хуулийн этгээдийг 250 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох аж. Харин хуурамч дугаар зүүж хөдөлгөөнд оролцвол гурван сарын хугацаагаар жолоодох эрхийг хасаж иргэнийг 50 нэгж, хуулийн этгээдийг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгохыг анхаарууллаа.
Нийтэлсэн огноо2025-09-04