1 CHINA, RUSSIA, MONGOLIA STEP UP SECURITY TIES WITH BORDER EXERCISE WWW.REUTERS.COM PUBLISHED:2025/09/09      2 MONGOLIA AND UZBEKISTAN CONSIDER COOPERATION IN URANIUM MINING WWW.AKIPRESS.COM PUBLISHED:2025/09/09      3 KHUVSGUL PROVINCE REPORTS ONE DEATH FROM BUBONIC PLAGUE AND 88 QUARANTINED WWW.GOGO.MN PUBLISHED:2025/09/09      4 POWER OF SIBERIA 2: ULAANBAATAR GAS SUPPLY PROJECT HIGHLIGHTED AT 10TH EASTERN ECONOMIC FORUM WWW.MONTSAME.MN PUBLISHED:2025/09/09      5 MONGOLIA'S EXPORTS FALL 13.8 PCT IN 8 MONTHS WWW.XINHUANET.COM PUBLISHED:2025/09/09      6 NEW COPPER DEPOSIT WITH 357 MILLION TONS OF ORE DISCOVERED IN MONGOLIA WWW.AKIPRESS.COM PUBLISHED:2025/09/08      7 MONGOLIA EXITS SCO OBSERVER STATUS, DRAWS CLOSER TO CHINA AND RUSSIA WWW.NEWS.MN PUBLISHED:2025/09/08      8 RIO TINTO DIALS UP THE DIPLOMACY WITH GOVERNOR-GENERAL SAM MOSTYN VISITING MONGOLIAN COPPER MINE WWW.THEWEST.COM.AU  PUBLISHED:2025/09/08      9 RIO TINTO’S NEWLY APPOINTED CEO SIMON TROTT VISITS MONGOLIA WWW.MONTSAME.MN PUBLISHED:2025/09/08      10 GAZPROM EXPANDS GAS COLLABORATION WITH KAZAKHSTAN, MONGOLIA WWW.MENAFN.COM PUBLISHED:2025/09/08      ТӨСӨВ 2026: НИЙСЛЭЛИЙН БОНДУУДЫН ҮНДСЭН ТӨЛБӨРТ 159.7, ХҮҮГИЙН ТӨЛБӨРТ 246.8 ТЭРБУМЫГ ТӨЛНӨ WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2025/09/09     А.АМАРТҮВШИН: ЭНЭ САРЫН 15-НААС САЙЖРУУЛСАН БОЛОН ХАГАС КОКСОН ТҮЛШ ХУДАЛДАЖ ЭХЭЛНЭ WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2025/09/09     УЛСЫН ХЭМЖЭЭНД АНХНЫ ЛАГ ХАТААЖ ШАТААХ ҮЙЛДВЭРИЙГ 2025-2027 ОНД БАРИНА WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2025/09/09     МӨРИЙТЭЙ ТОГЛООМ ЗОХИОН БАЙГУУЛЖ, МӨНГӨ УГААСАН ЭТГЭЭДҮҮДИЙГ ДАЙЧЛАН БАРИВЧЛАВ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2025/09/09     "ДЦС-5" ТӨСЛИЙН СҮҮЛИЙН ШАЛГАРУУЛАЛТАД "МИТАЙМ ИНТЕРНЭЙШНЛ" ХХК ШАЛГАРЧЭЭ WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2025/09/08     ЗЭС ХАЙЛУУЛАХ ҮЙЛДВЭР БАРЬСНААР ДНБ-НИЙ ОРЛОГО 2-3 ДАХИН НЭМЭГДЭНЭ WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2025/09/08     ЦЕГ: БНСУ-ЫН ИРГЭН "ХОРГЫН ТОГОО" РУУ УНАЖ НАС БАРСАН ХЭРГИЙГ ШАЛГАЖ БАЙНА WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2025/09/08     "СИБИРИЙН ХҮЧ-2" ТӨСЛӨӨС ЖИЛД 2 ТЭРБУМ ДОЛЛАРЫН АШИГ ОЛНО WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2025/09/08     ЗЭСИЙН ШИНЭ ОРД НЭЭЛЭЭ WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2025/09/08     ОЙРЫН ХАВЬТАЛ БОЛСОН 34 ХҮНИЙ ШИНЖИЛГЭЭНЭЭС 22 НЬ ЭЕРЭГ ГАРЧЭЭ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2025/09/08    

"Сибирийн хүч-2" төслөөс жилд 2 тэрбум долларын ашиг олно www.news.mn

“Дорнын эдийн засгийн X чуулга уулзалт” өнгөрөгч есдүгээр сарын 3-6-ний өдрүүдэд ОХУ-ын Владивосток хотод боллоо. Уг уулзалтын үр дүнгийн талаар олон улс судлаач, Шинжлэх ухааны доктор профессор  Д.Уламбаяртай ярилцлаа.
-Энэ удаагийн "Дорнын эдийн засгийн чуулга уулзалт"-ын  онцлогыг та хэрхэн харж байна вэ?
-ОХУ-ын Владивосток хотод есдүгээр сарын 4-нд  эхэлсэн Дорнын эдийн засгийн форум энэ жил 10 дахь удаагаа зохион байгуулагдлаа. Энэхүү форум нь анх 2015 онд ОХУ-ын Ерөнхийлөгчийн санаачилгаар эхэлсэн бөгөөд Алс Дорнодын бүс нутгийг хөгжүүлэх, бүс нутгийн орнуудтай хамтран ажиллах зорилготойгоор зохион байгуулагддаг уламжлалт чуулга уулзалт юм. 2015–2024 он хүртэлх хугацаанд тус чуулга уулзалтын үр дүнд нийт 29 их наяд рублийн хөрөнгө оруулалт босгосон бөгөөд энэ нь ОХУ-ын төр засгаас Алс Дорнодын бүс нутгийг хөгжүүлэхэд чиглэсэн гол бодлого, хүчин чармайлтын үр дүн хэмээн тодорхойлж болно.
Энэ удаагийн чуулга уулзалтын үеэр ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин Зүүн хойд Азийн бүс нутаг буюу БНХАУ-аас ОХУ-руу байгалийн хий дамжуулах мега хөтөлбөрийг хэрэгжүүлэх талаар болон өөр бусад томоохон мега төслүүдийн талаар дурдлаа.
Энэ жилийн форум нь “Алс Дорнод: Энх тайван ба хөгжил цэцэглэлтийн төлөөх хамтын ажиллагаа” гэсэн уриан дор зохион байгуулагдсан бөгөөд 75 гаруй орны 7000 орчим зочид төлөөлөгч оролцсон. Тэдний дунд Монгол Улсын Ерөнхий сайд, Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард улсын Ерөнхий сайд, БНХАУ-ын Үндэсний Ардын Их Хурлын Байнгын Хорооны орлогч дарга Ли Хонжун тэргүүтэй  төлөөлөгчид багтсан.
Форум эхлэхийн өмнөхөн Монгол Улсын Ерөнхий сайд ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй уулзалт хийсэн. Энэ уулзалтаар ОХУ Монгол Улсыг Ази, Номхон далайн бүс нутгийн хамгийн чухал, итгэлтэй түнш хэмээн үзэж байгаагаа онцолсон. Мөн саяхан БНХАУ-ын Тяньжин хотноо зохион байгуулагдсан ШХАБ-ын дээд түвшний уулзалт, Бээжинд болсон гурван хөршийн дээд түвшний долоо дахь удаагийн уулзалтаар хэлэлцсэн хоёр чухал асуудлыг энэ удаагийн чуулганаар шийдвэрлэсэн талаар тэмдэглэсэн.
-Тодруулбал, Монгол Улсын хувьд стратегийн түншлэлийн хүрээнд ямар шинэ хамтын ажиллагаа, төслийн талаар ярилцсан бэ?
-Эхний чухал асуудал нь олон жил маргаан, хэлэлцүүлэг дагуулсан “Союз Восток” буюу хэвлэлд “Сибирийн хүч-2” хэмээн нэрлэгддэг хий дамжуулах мега төслийг Монголын нутгаар дамжуулан хэрэгжүүлэх талаар харилцан ойлголцлын санамж бичиг байгуулсан. Сүүлийн гурван жилийн хугацаанд байгалийн хийн хоолойг Монгол Улсын нутгаар дамжуулах уу, үгүй юу гэдэг асуудал олон нийтийн анхаарлын төвд байсан.
Тус дамжуулах хоолой нь нийт 940 км урттай байх ба Монгол Улсын зургаан аймгийн 32 сумаар дамжин өнгөрөх бөгөөд босоо тэнхлэгийн төмөр замын дагуу байрлах юм.
Жилд 50 тэрбум шоо метр байгалийн хий нийлүүлэх хүчин чадалтай энэ төслийг 2026 оноос эхлүүлж, 2030 оноос ашиглалтад оруулж, 2035 оноос бүрэн хүчин чадлаар ажиллуулах төлөвлөгөөтэй байна.
Энэ том улс төрийн шийдвэр гарсан талаар энэ удаагийн уулзалтын үеэр Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар мэдэгдсэн.
Түүнчлэн Монгол Улсын Ерөнхий сайд уг төсөлд ОХУ-ын тал идэвхтэй дэмжлэг үзүүлж буйд талархал илэрхийлсэн.
Дараагийн нэг чухал асуудал нь Монгол Улсын ахуйн хэрэглээнд байгалийн хий нэвтрүүлэх төсөлд Монгол Улсын Засгийн газар болон "Газпром" НХН хоорондын хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа.
Улаанбаатар хот өвлийн улиралд агаарын бохирдол өндөр байдаг. Тиймээс гэр хорооллыг яаж нүүрснээс салгах вэ гэдэг олон төрлийн шийдлийг судлан, хэрэгжүүлж байгаа. Тиймээс энэ төслийн хүрээнд Улаанбаатар хотын агаарын бохирдол өндөртэй аль нэг дүүргийг загвар дүүрэг болгон, хийн хэрэглээ нэвтрүүлэх төсөл хэрэгжүүлэх талаар санамж бичиг байгуулсан гэж ойлгож болно.
Түүнчлэн уулзалтын үеэр ОХУ-аас улаанбуудай, тэжээлийн ургамал, бордоо, шатахуун зэрэг хүнсний болон эрчим хүчний бүтээгдэхүүн тасралтгүй нийлүүлэх асуудлыг хөндсөн. Намрын тариалалтын үеэр болон ирэх өвөл хүндхэн байж болзошгүй нөхцөл байдлыг харгалзан үзэж, шатахууны хангалтыг тогтвортой байлгах, урьдчилан бэлтгэх нь чухал байгааг Ерөнхий сайд онцлон тэмдэглэсэн.
-Монгол Улсын ахуйн хэрэглээнд байгалийн хий нэвтрүүлэх төслийг хэрэгжүүлэхэд хамгийн гол анхаарах шаардлагатай асуудал юу байна вэ? 
-Уг төслийг хэрэгжүүлэхэд хамгийн гол нь үнийн асуудал байгаа. Монгол Улсад ямар үнээр нийлүүлэх юм. Бид санал болгосон үнийг нь хүлээж авч чадах уу гэх мэт. Хоёрдугаарт байгалийн хийн хоолойг Монгол Улсын нутгаар дамжуулахад ч ялгаагүй эрх зүйн зохицуулалт дутмаг байгаа. Уг хийн хоолой бусад орнууд шиг дээгүүр биш, газар доор тавигдана. Яагаад гэвэл Монгол Улс мал аж ахуйтай учраас бэлчээрийн асуудлаа анхаарах шаардлагатай. Тэгэхээр газрыг төлбөрийн асуудлаас эхлээд заримын олон асуудал бий.
–Төслийн эдийн засгийн болон техникийн үзүүлэлтүүдийг хэрхэн тооцсон бэ? 
-Монголын нутгаар байгалийн хийн хоолой дамжуулах төслийн ТЭЗҮ маш ашигтай гарсан. БНХАУ, Монгол Улсын газар нутгаар дамжуулан ОХУ-аас байгалийн хий авна гэхээр ойролцоогоор 1000 км замыг товчилж байгаа.  Судлаачдын үзэж байгаагаар энэ төсөл хэрэгжсэнээр Монгол Улс жилд 2 тэрбум ам.долларын орлого олох, 12 мянга орчим ажлын байр шинээр бий болох, УБТЗ-ын ачилтын орлого нэмэгдэх зэрэг эдийн засгийн өндөр үр ашигтай гэж үзэж байгаа юм. Хамгийн гол нь бид төслийг найдвартай, хариуцлагатай хэрэгжүүлэх ёстой.
-Монгол Улс хоёр хөрштэйгөө тэнцвэртэй харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэхэд ямар бодлого баримталж байна вэ?
-Бээжинд болсон гурван хөршийн дээд түвшний долдугаар уулзалтаар "Монгол, Хятад, Оросын эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөр"-ийг 2031 он хүртэл сунгасан. Энэхүү хөтөлбөр нь төмөр зам, авто зам, эрчим хүчний хамтын ажиллагааг гүнзгийрүүлж, бүс нутгийн интеграци, дэд бүтцийн хөгжилд чухал түлхэц үзүүлэх юм.
Түүнчлэн энэ удаагийн Дорнын эдийн засгийн форумд Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар оролцсоноор Бээжинд болсон гурван улсын дээд түвшний уулзалтын шийдвэрүүдийг практикт хэрэгжүүлэх алхам боллоо хэмээн дүгнэж байна.
Монгол Улсын гадаад бодлогын тэргүүлэх чиглэл нь хоёр хөрштэйгөө тэнцвэртэй, харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэх байдаг.



Нийтэлсэн огноо2025-09-08