1 CHINA, RUSSIA, MONGOLIA STEP UP SECURITY TIES WITH BORDER EXERCISE WWW.REUTERS.COM PUBLISHED:2025/09/09      2 MONGOLIA AND UZBEKISTAN CONSIDER COOPERATION IN URANIUM MINING WWW.AKIPRESS.COM PUBLISHED:2025/09/09      3 KHUVSGUL PROVINCE REPORTS ONE DEATH FROM BUBONIC PLAGUE AND 88 QUARANTINED WWW.GOGO.MN PUBLISHED:2025/09/09      4 POWER OF SIBERIA 2: ULAANBAATAR GAS SUPPLY PROJECT HIGHLIGHTED AT 10TH EASTERN ECONOMIC FORUM WWW.MONTSAME.MN PUBLISHED:2025/09/09      5 MONGOLIA'S EXPORTS FALL 13.8 PCT IN 8 MONTHS WWW.XINHUANET.COM PUBLISHED:2025/09/09      6 NEW COPPER DEPOSIT WITH 357 MILLION TONS OF ORE DISCOVERED IN MONGOLIA WWW.AKIPRESS.COM PUBLISHED:2025/09/08      7 MONGOLIA EXITS SCO OBSERVER STATUS, DRAWS CLOSER TO CHINA AND RUSSIA WWW.NEWS.MN PUBLISHED:2025/09/08      8 RIO TINTO DIALS UP THE DIPLOMACY WITH GOVERNOR-GENERAL SAM MOSTYN VISITING MONGOLIAN COPPER MINE WWW.THEWEST.COM.AU  PUBLISHED:2025/09/08      9 RIO TINTO’S NEWLY APPOINTED CEO SIMON TROTT VISITS MONGOLIA WWW.MONTSAME.MN PUBLISHED:2025/09/08      10 GAZPROM EXPANDS GAS COLLABORATION WITH KAZAKHSTAN, MONGOLIA WWW.MENAFN.COM PUBLISHED:2025/09/08      ТӨСӨВ 2026: НИЙСЛЭЛИЙН БОНДУУДЫН ҮНДСЭН ТӨЛБӨРТ 159.7, ХҮҮГИЙН ТӨЛБӨРТ 246.8 ТЭРБУМЫГ ТӨЛНӨ WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2025/09/09     А.АМАРТҮВШИН: ЭНЭ САРЫН 15-НААС САЙЖРУУЛСАН БОЛОН ХАГАС КОКСОН ТҮЛШ ХУДАЛДАЖ ЭХЭЛНЭ WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2025/09/09     УЛСЫН ХЭМЖЭЭНД АНХНЫ ЛАГ ХАТААЖ ШАТААХ ҮЙЛДВЭРИЙГ 2025-2027 ОНД БАРИНА WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2025/09/09     МӨРИЙТЭЙ ТОГЛООМ ЗОХИОН БАЙГУУЛЖ, МӨНГӨ УГААСАН ЭТГЭЭДҮҮДИЙГ ДАЙЧЛАН БАРИВЧЛАВ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2025/09/09     "ДЦС-5" ТӨСЛИЙН СҮҮЛИЙН ШАЛГАРУУЛАЛТАД "МИТАЙМ ИНТЕРНЭЙШНЛ" ХХК ШАЛГАРЧЭЭ WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2025/09/08     ЗЭС ХАЙЛУУЛАХ ҮЙЛДВЭР БАРЬСНААР ДНБ-НИЙ ОРЛОГО 2-3 ДАХИН НЭМЭГДЭНЭ WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2025/09/08     ЦЕГ: БНСУ-ЫН ИРГЭН "ХОРГЫН ТОГОО" РУУ УНАЖ НАС БАРСАН ХЭРГИЙГ ШАЛГАЖ БАЙНА WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2025/09/08     "СИБИРИЙН ХҮЧ-2" ТӨСЛӨӨС ЖИЛД 2 ТЭРБУМ ДОЛЛАРЫН АШИГ ОЛНО WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2025/09/08     ЗЭСИЙН ШИНЭ ОРД НЭЭЛЭЭ WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2025/09/08     ОЙРЫН ХАВЬТАЛ БОЛСОН 34 ХҮНИЙ ШИНЖИЛГЭЭНЭЭС 22 НЬ ЭЕРЭГ ГАРЧЭЭ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2025/09/08    

Зэс хайлуулах үйлдвэр барьснаар ДНБ-ний орлого 2-3 дахин нэмэгдэнэ www.news.mn

Монгол Улсын Уул уурхайн салбарт түүхэн үйл явдал тохиолоо. Тодруулбал, 1970-аад онд Орхон аймгийн Баян-Өндөр, Жаргалант сумын нутагт Эрдэнэт-Овоо ордоос зүүн урд зүгт 10 гаруй километрын зайд Оюут зэсийн ордыг илрүүлсэн улмаар 2023-2025 оны хооронд эрчимтэй хайгуул хийсний үр дүнд хайгуулын ажил дуусч ордод олборлолт явуулахад бэлэн болсныг өчигдөр /2025.09.07/олон нийтэд зарлаж, нээлтийн ёслолд Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар болон албаныхан оролцов.
Тус ордын хайгуулын ажлыг 1970-аад эхэлж байсан бол ийнхүү олборлолт хийх үе шатыг эхлүүлэхэд бэлэн боллоо. Тус ордын хайгуулын ажлыг монголын геологичид бие дааж хийсэн буюу “Эрдэнэт” үйлдвэрийн геологичид 2023 оноос эхлүүлсэн хайгуулын ажлын үр дүнд энэхүү ордыг илрүүлжээ. Судалгааг үйлдвэрийн инженер, мэргэжилтнүүд өөрсдийн хүчээр бие даан гүйцэтгэсэн бөгөөд хоёр жилийн дотор бодит үр дүнг гаргаж чадсан нь бахархам амжилт юм.
"Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүний орлого 2-3 дахин нэмэгдэнэ"
Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар “Орчин үеийн технологийн дөрөвдүгээр хувьсгалын эрин үед зэс стратегийн чухал ашигт малтмал метал болсон. Цахилгаан машин үйлдвэрлэлийн эрин үед зэс технологийн түүхий эдэд тооцогдож байгаа. Иймээс зэсийн үнэ дэлхийн зах зээл дээр өсөж байна. Зэсийн орд газруудын агуулга буурч тэр хэмжээгээр олборлолт багасаж, дэлхийн зах зээл дээр зэс эрэлттэй байна. Энэ үед "Эрдэнэт" үйлдвэрийн Ерөнхий захирал Г.Ёндонгийн санаачилгаар орд газрын нарийвчилсан судалгаа хийгдэж амжилтад хүрлээ. Ингэснээр 357 сая тонн хүдрийн нөөцтэй шинэ орд газрыг нээж илрүүллээ. Өөрөөр хэлбэл, Эрдэнэтийн-Овоотой дүйцэхүйц орд газрыг нээлээ. Өнөөдөр зэсийн үйлдвэрлэл өөр түвшинд гарсан.
Өмнө нь 21 мянган тууш метр өрөмдлөгийн ажил хийгээд орхисон бол энэ ажлыг үргэлжлүүлэн, нарийвчилсан хайгуул хийж Оюутын ордын нөөцийг тогтоогоод байна.
Үүнтэй холбогдуулан бид Зэс хайлуулах үйлдвэрийг ойрын хугацаанд барьж байгуулах тендерийг зарлана. Ер нь Зэс хайлуулах үйлдвэр Монгол Улсын хөгжлийн гүүр болно. Зэс хайлуулах үйлдвэр барихад нөөц чухал шаардлагатай. Тэгэхээр Үйлдвэрлэл, технологийн парк байгуулах газрын зэргэлдээ Оюутын орд илэрсэн нь байршлын хувьд маш оновчтой. Эрдэнэтийн уурхай, Оюут хоёрын дунд Зэс хайлуулах үйлдвэр барих ажлыг Эдийн засгийн хөгжлийн яам, Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам дээр хянагдаад, Засгийн газрын дараагийн хуралдаанаар авч хэлэлцэнэ.
Ирэх жилээс Зэс хайлуулах үйлдвэр барих ажлыг эхлүүлнэ.
Энэ нь Монгол Улсын хөгжилд жинтэй хувь нэмэр оруулна. Зэс хайлуулах үйлдвэр барьж байгуулснаар Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүний орлого 2-3 дахин нэмэгдэнэ" гэв.
Зэсийн арвин их нөөцийг чулууны хувирч өөрчлөгдсөн өнгөөс мэдэж болдог
"Эрдэнэт" үйлдвэр ТӨҮГ-ын ерөнхий геологич Д.Алтанхуяг:
-Тус орд маань Эрдэнэтийн -Овоо ордын коридор гэж ярьдаг 10 гаруй км урттай хүдэржилтийн бүсийн хамгийн зүүн урд талын үзүүр дээр байгаа гэж ойлгож болно. Сүүлийн гурван жилд нарийвчилсан хайгуул хийсний үр дүнд өнөөдөр /20205.09.07/хамгийн сүүлийн өрөмдлөгөө хийж хайгуулын үе шат бүрэн дууслаа. Тус орд байршлын хувьд ч маш оновчтой газар нээгдсэн.  Хамгийн анх 1970 онд Оюут орд дээр гурван суваг малтаж долоон цооног өрөмдсөн. Ингээд 1980-аад оны үед урьдчилсан хайгуулын ажил явагдаж 1990 оноос хойш үндсэндээ орхигдсон байсан. Улмаар 2022 онд Ашигт малтмал, газрын тосны газраас хайгуулын тусгай зөвшөөрөл олгосноор 2023 оноос эхлэн эрчимтэй хайгуулын ажил эхэлсэн гэж хэлж болно. Энэ ондоо багтаж ажлын тайланг эцэслэж гаргаад ирэх 2026 онд ТЭЗҮ-ийг боловсруулахаар тооцоолж байна.
Урьчилсан байдлаар  тус орд 357 орчим сая тонн хүдрийн нөөцтэй, ойролцоогоор 1.1 сая тонн зэсийн нөөц байна гэж  таамаглаж байна.
Гэхдээ энэ албан ёсны тоо биш. 2024 онд 933 метр гүн өрөмдсөн. Тодруулбал, 500 метр гүн нарийвчилсан хайгуулын ажлыг хийж 800 метрийн гүн хүртэл сийрэг тороор хайгуул, судалгааны ажлыг хийсэн.
Эрдэнэтийн-Овоо ордтой харьцуулахад харьцангуй гүнд зэсийн нөөц байгаа нь илүү сонирхолтой байна. Ер нь бол ордын гарц гүнээсээ гардаг.
Гэхдээ эдийн засгийн үр ашгийг тооцож дээрээсээ олборлолт хийж гүн рүү нь судалдаг онцлогтой. Тус үйлдвэр маань "Эрдэнэт"-ийн бутлуурын үйлдвэрээс 10 гаруй километрийн зайтай. Тиймээс ТЭЗҮ-ийг эцэслэн гаргаж  канверийн тээвэр явуулах эсвэл тусдаа уурхай байгуулах эсэхийг шийднэ. Ингээд ажиллах хүч, ажилчдын орон тоо гарна. Тухайн орд ашиглалтын хугацаа нөөцийн хэмжээтэйг уялдуулж тооцно" гэлээ.
Зэсийн арвин их нөөцтэй байж болохыг тухайн газрын чулуунуудаас мэдэж болдог аж. Тухайлбал, ордын нөөцтэй байж болох газрын чулуунуудын өнгө хувирч өөрчлөгдсөн буюу ногоон өнгөр тогтсон байдаг байна. Энэ мэт шинж тэмдгээр зэс болон хүдэр байх магадлалтай гэж геологичид таамагладаг гэж "Эрдэнэт" үйлдвэр ТӨҮГ-ын ерөнхий геологич Д.Алтанхуяг сонирхуулж байсан юм.
Оюут зэсийн ордын нөөц ба ач холбогдол
Тухайн ордод олборлолт явуулж эхэлсэнээр Монголын эдийн засагт бодит томоохон дэмжлэг үзүүлнэ гэж албаныхан тооцоолж буй. Өөрөөр хэлбэл, Оюутын ордын хүдрийн нөөц 357 сая тонн гэж тогтоогдсон бөгөөд зэсийн дундаж агуулга нь 0.32 хувь юм. Энэ нь ойролцоогоор 1.1 сая тонн цэвэр зэсийн нөөц гэсэн тооцоолол аж.
Урьдчилсан тооцооллоор орд 30–35 жилийн хугацаанд тогтвортой ашиглагдах боломжтой.
Тус ордод түшиглэн, жилд 5-10 сая тонн хүдэр боловсруулах хүчин чадалтай баяжуулах үйлдвэрийг шинээр бүтээн байгуулснаар бүтээгдэхүүнийг нэмэлтээр үйлдвэрлэж, өнөөгийн хүрсэн түвшнийг бууруулалгүйгээр хадгалах нөхцөл бүрдэж байгаа юм. Цаашид хүдрийн нөөцийг өсгөж, "Эрдэнэт" үйлдвэрийг олон жил тогтвортой ажиллуулснаар улс, орон нутгийн төсөв, татварт бүрдүүлэх орлогыг хадгалж, үйлдвэр дагасан Эрдэнэт хотын өмнө хүлээсэн нийгмийн хариуцлагыг хангаж, хөгжлийн шинэ шатанд гаргахад чухал нөлөө үзүүлнэ хэмээн мэргэжилтнүүд үзэж байна.



Нийтэлсэн огноо2025-09-08