ЦЕГ: БНСУ-ын иргэн "Хоргын тогоо" руу унаж нас барсан хэргийг шалгаж байна www.itoim.mn
Цагдаагийн байгууллагаас БНСУ-ын иргэн "Хоргын тогоо" руу унаж нас барсан хэргийг шалгаж байгаа талаар мэдээллээ.
Тодруулбал, Цагдаагийн байгууллагад энэ оны наймдугаар сарын 28-ны өдөр Архангай аймгийн Тариат сумын нутагт байх "Хоргын тогоо" гэх газарт БНСУ-ын иргэн унаж нас барсан гэх дуудлага мэдээлэл бүртгэгдсэн байна.
Амь хохирогч нь манай улсад аялал жуулчлалын шугамаар энэ оны наймдугаар сарын 20-ны өдөр ирсэн байна. Шалтгалтын ажиллагааг Архангай аймгийн цагдаагийн газар үргэлжлүүлж байгаа аж.
BY
Г.Хэрлэн нь МУИС-ийг сэтгүүлч мэргэжлээр төгссөн. 2024 оны наймдугаар сараас iToim.mn сайтад ажиллаж байна.
Нийтэлсэн огноо2025-09-08