1 MONETARY POLICY RATE MAINTAINED WWW.MONTSAME.MN PUBLISHED:2025/09/18      2 BUURULJUUT POWER PLANT’S SECOND UNIT SET FOR DECEMBER 2025 COMMISSIONING WWW.MONTSAME.MN PUBLISHED:2025/09/18      3 CAPITAL MARKETS MONGOLIA ANNOUNCES MONGOLIA INVESTMENT FORUM: LONDON 2025 AT THE LONDON STOCK EXCHANGE WWW.NEWSFILECORP.COM PUBLISHED:2025/09/18      4 REMARKS OF AMBASSADOR RICHARD L. BUANGAN AT THE UNMISS SENDOFF CEREMONY FOR MONGOLIAN PEACEKEEPERS TO SOUTH SUDAN WWW.MN.USEMBASSY.GOV  PUBLISHED:2025/09/18      5 DEMARCUS COUSINS TO PLAY AGAIN IN THE MONGOLIAN LEAGUE WWW.MONTSAME.MN PUBLISHED:2025/09/18      6 INNER MONGOLIA HALTS 15 COAL MINES OVER CAPACITY BREACHES WWW.MINING-TECHNOLOGY.COM  PUBLISHED:2025/09/18      7 OLDEST KNOWN PACHYCEPHALOSAUR FOSSIL DISCOVERED IN MONGOLIA WWW.YAHOO.COM PUBLISHED:2025/09/18      8 14TH MBD MISSION FOR MBCC'S "DOING BUSINESS WITH MONGOLIA SEMINAR & CHRISTMAS RECEPTION" AND BUSINESS PROGRAM DEC 08- 14. 2025 LONDON, UK WWW.MONGOLIANBUSINESSDATABASE.COM PUBLISHED:2025/09/16      9 IMF WRAPS UP 2025 ARTICLE IV TALKS WITH MONGOLIA WWW.IMF.ORG PUBLISHED:2025/09/16      10 POSCO INTERNATIONAL TO LAUNCH WASTEWATER HEAT DISTRICT HEATING PROJECT IN MONGOLIA WWW.CM.ASIAE.CO.KR  PUBLISHED:2025/09/16      Г.ЗАНДАНШАТАР: 1.2 ТЭРБУМ АМ.ДОЛЛАРЫГ ГАДААДАД 3 ХУВИЙН ХҮҮТЭЙ ХАДГАЛУУЛЖ БАЙНА WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2025/09/18     З.ЦОГТГЭРЭЛ: БАГШ НАРЫН ЦАЛИНГ 3.5 САЯ ТӨГРӨГ БОЛГОХЫГ ШААРДАЖ ОРОН ДАЯАР ЖАГСАНА WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2025/09/18     МОНГОЛ, САУДЫН АРАБЫН ХООРОНД ШУУД НИСЛЭГ ҮЙЛДЭХ НӨХЦӨЛ БҮРДЛЭЭ WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2025/09/18     ЗӨӨВЧ-ОВОО ТӨСЛИЙН АВТО ЗАМЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ ЭХЭЛЛЭЭ WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2025/09/18     БАГАНУУРЫН БАТАРЕЙ ХУРИМТЛУУРЫН СТАНЦ ТӨВИЙН СИСТЕМД 48.7 САЯ КВТ.ЦАГ ЭРЧИМ ХҮЧ НИЙЛҮҮЛЭЭД БАЙНА WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2025/09/18     А.АМАРТҮВШИН: 2026 ОНД 50 МЯНГАН ӨРХ, 2027 ОНД 65 МЯНГАН ӨРХИЙГ ХИЙН ТҮЛШНИЙ ХЭРЭГЛЭЭНД ШИЛЖҮҮЛНЭ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2025/09/18     ХАН-УУЛ ДҮҮРГИЙН 8 ДУГААР ХОРООНД ГЭР ХОРООЛЛЫН ДАХИН ТӨЛӨВЛӨЛТИЙН ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛЭГЧЭЭР “МД ТОП” ХХК-ИЙН ШҮНШИГ ГЭГЭЭН ТӨСӨЛ ШАЛГАРЛАА WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2025/09/18     14 ДЭХЬ УДААГИЙН MBCCI’S “ DOING BUSINESS WITH MONGOLIA SEMINAR & CHRISTMAS RECEPTION” B2B NETWORKING БОЛОН БИЗНЕС ХӨТӨЛБӨР 2025 ОНЫ 12 САРЫН 08 -13 ЛОНДОН ХОТ, ИХ БРИТАНИ WWW.MONGOLIANBUSINESSDATABASE.COM НИЙТЭЛСЭН:2025/09/16     ЭДИЙН ЗАСГИЙН ТӨРӨЛЖИЛТИЙН ИНДЕКСЭЭР МОНГОЛ УЛС 145 ОРНООС 139-Д БИЧИГДЖЭЭ WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2025/09/16     ӨНӨӨДӨР: “СЭЛБЭ 20 МИНУТЫН ХОТ”-ЫН ДАРААГИЙН ЭЭЛЖИЙН ОРОН СУУЦНЫ ТӨСЛИЙН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫГ ЭХЛҮҮЛНЭ WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2025/09/16    

А.Амартүвшин: 2026 онд 50 мянган өрх, 2027 онд 65 мянган өрхийг хийн түлшний хэрэглээнд шилжүүлнэ www.itoim.mn

Галлагааны улирал эхэлж буйтай холбоотойгоор шахмал түлш, хагас коксон шамхал түлш болон хийн түлш, дулаалгын талаар нийслэлийн Засаг даргын нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч А.Амартүвшин мэдээлэл өглөө.
Тэрээр “Есдүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн 400 орчим цэгт шахмал түлш борлуулж эхэлсэн. Харин аравдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн сайжруулсан түлш болон хагас коксон түлшийг хамтад нь борлуулж эхлэх бөгөөд иргэд өөрсдийн сонголтоор худалдан авах боломжтой. Ингэснээр иргэд харьцуулж хэрэглэн, дүгнэлтээ хийх боломжийг олгож байна. Энэ жилийн тухайд иргэд туршилтын гурван сарын хугацаанд “HOTULA” аппликейшн болон “Сайн” карт ашиглан түлш худалдан авна. “HOTULA” аппликейшн нь хэрэглэгч өөрийн худалдан авсан түлш, зарцуулалт, үлдэгдлээ шууд хянах боломжийг олгож, өрхийн хэрэглээг ил тод, хэмнэлттэй болгох давуу талтай. Харин арванхоёрдугаар сарын 15-аас эхлэн “Сайн” картын системийг бүрэн халж, зөвхөн аппликейшны систем рүү шилжинэ. Энэхүү аппликейшныг ашиглах боломжгүй айл өрх, хэрэглэгчид иргэний үнэмлэхийнхээ QR кодоор түлшээ худалдан авч болох юм. Нийслэлийн Түлш хэрэглэгчдэд үйлчлэх төв 24 цагийн турш үйл ажиллагаа явуулж, угаарын хийн болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлсэн. Нийслэлийн хэмжээнд түлш хэрэглэгч бүх өрхийг энэ онд багтаан нэгдсэн удирдлагын системд холбож дуусгах бөгөөд угаарын аюул бүртгэгдсэн өрхөд 5-7 минутын хугацаанд очиж, нөхцөл байдлаас шалтгаалан эмнэлгийн тусламж зэрэг арга хэмжээг авна. 
Мөн энэ жил 306 мянган тонн хагас коксон түлшийг хэрэглээнд нийлүүлэхээр төлөвлөсөн бөгөөд энэ нь агаарын бохирдлыг 45-50 хувиар бууруулах тооцоо гараад байна. Үүнээс гадна Гандан, Телевиз, Дэнжийн 1000 орчмын буюу Баянгол, Чингэлтэй дүүргийн 5000 өрхийг бүрэн дулаалж, хийн түлшний хэрэглээнд шилжүүлнэ. Эдгээр хийн түлшний хэрэглээнд шилжиж буй 5000 өрх нь 22 цэгт хийн түлшээ цэнэглүүлэх байдлаар ашиглана. Аюулгүй байдал болон чанарын хүрээнд дэлхийн брэндүүд болох “Haier”, “Hisense” компаниудтай хамтран хийн түлшний инженерчлэлийг шийдэж байна. Ирэх жилд 50 мянган өрх, дараагийн жилд нь 65 мянган өрхийг хийн түлшний хэрэглээнд шилжүүлэх төлөвлөгөөг гаргаад байна” гэлээ. 
Өнөөдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд 172 мянган өрх галлагаа хийж байгаа бөгөөд 2028 он гэхэд 100 гаруй мянган өрхийг хийн түлшинд бүрэн шилжүүлэх юм. НҮБ-ын Хүүхдийн сан, нийслэл, дүүрэг, хороодын албан хаагчид болон цагдаа, онцгой байдлын албан хаагчид хийн түлшний аюулгүй ашиглалтын сургалтыг явуулна. Хийн түлшийг сурталчлах, хэрэглээнд нэвтрүүлэх үүднээс галлагааны улирлын есөн сарын хугацаанд 900 мянган төгрөгийн хөнгөлөлтийг олгох зэрэг төлөвлөлт хийгдэх аж. 
Мөн хагас коксон нүүрсний үйлдвэр байгуулах судалгааны ажил үргэлжилж байгаа бөгөөд гэрээ байгуулагдсанаас хойш 14-16 сарын хугацаанд үйлдвэрийг ашиглалтад оруулах боломжтой гэв. Тодруулбал, хоёр жилийн хугацаанд иргэдийн түлшний хэрэглээг багасгасны дараа хагас коксон түлшийг дулааны болон цахилгаан станцууд ашиглах юм.


Нийтэлсэн огноо2025-09-18