Г.Занданшатар: 1.2 тэрбум ам.долларыг гадаадад 3 хувийн хүүтэй хадгалуулж байна www.gogo.mn
Ерөнхий сайд Г.Занданшатар УИХ-ын чуулганы хуралдаанд оролцон, гишүүдийн асуултад хариулж байна.
УИХ-ын гишүүд гадаадын банканд маш бага буюу 3 хувийн хүүтэйгээр мөнгөө байршуулдаг атлаа гаднаас өндөр хүүтэй зээл авдаг асуудлыг хөндсөн.
Ерөнхий сайд "Ирээдүйн өв сангийн тухай хуулийн дагуу энэ сангийн 1.2 тэрбум ам.долларыг гадаадын банкуудад хадгалуулдаг. Энэ хуулийг Норвегийн сангийн жишгээр баталсан.Гэхдээ бид гаднаас 7-8 хувийн хүүтэй зээл авдаг нь үнэн. Нийслэл бод гаргахад мөн өндөр хүүтэй санхүүжилт татсан" гэв.
УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Нара залуус ипотекийн зээл авч чадахгүй байна гээд 1.2 тэрбум ам.долларыг үүнд зарцуулах нь зөв гэв. Ерөнхий сайд Орон сууцны банк байгуулж, энэ асуудлыг шийднэ, ингэхдээ Дархан, Эрдэнэтэд шинэ төвлөрөл үүсгэнэ. Сүүлийн жилүүдэд эрэлтийг илүү дэмжсэн тул байрны үнэ тогтмол өссөн.
Иймд цаашид нийлүүлэлтийг буюу барилгын компаниудыг дэмжинэ. Газар олгоно гэж хариуллаа.
Нийтэлсэн огноо2025-09-18