1 WHAT IS DRIVING CLOSER JAPAN-MONGOLIA TIES? WWW.THEDIPLOMAT.MN PUBLISHED:2025/09/19      2 INFRASTRUCTURE CONSTRUCTION CONTINUES AT HUNNU CITY WWW.MONTSAME.MN PUBLISHED:2025/09/19      3 MONGOLIAN ENVOY LAUDS PM MODI’S LEADERSHIP, HAILS INDIA’S GROWING STATURE IN WORLD WWW.OMMCOMNEWS.COM  PUBLISHED:2025/09/19      4 SONSY PARTNERS WITH TUNED GLOBAL TO LAUNCH MONGOLIA’S FIRST WORLD-CLASS MUSIC APP WWW.GOGO.MN PUBLISHED:2025/09/19      5 DEPRESSION IDENTIFIED AS LEADING CAUSE OF WORK INABILITY WWW.UBPOST.MN PUBLISHED:2025/09/19      6 MONETARY POLICY RATE MAINTAINED WWW.MONTSAME.MN PUBLISHED:2025/09/18      7 BUURULJUUT POWER PLANT’S SECOND UNIT SET FOR DECEMBER 2025 COMMISSIONING WWW.MONTSAME.MN PUBLISHED:2025/09/18      8 CAPITAL MARKETS MONGOLIA ANNOUNCES MONGOLIA INVESTMENT FORUM: LONDON 2025 AT THE LONDON STOCK EXCHANGE WWW.NEWSFILECORP.COM PUBLISHED:2025/09/18      9 REMARKS OF AMBASSADOR RICHARD L. BUANGAN AT THE UNMISS SENDOFF CEREMONY FOR MONGOLIAN PEACEKEEPERS TO SOUTH SUDAN WWW.MN.USEMBASSY.GOV  PUBLISHED:2025/09/18      10 DEMARCUS COUSINS TO PLAY AGAIN IN THE MONGOLIAN LEAGUE WWW.MONTSAME.MN PUBLISHED:2025/09/18      СЗХ: “ГОВЬ” КОМПАНИ ХХК БОЛОХ АЛБАН ЁСНЫ ХҮСЭЛТ ИРҮҮЛЭЭГҮЙ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2025/09/19     ЗАСГИЙН ГАЗРЫН 80 МЯНГАН ӨРХИЙГ ОРОН СУУЦАНД ХАМРУУЛАХ ТӨЛӨВЛӨГӨӨ WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2025/09/19     МОНГОЛООС 115 САЯ ЖИЛИЙН НАСТАЙ ХАМГИЙН БАГА СУДЛАГДСАН ҮЛЭГ ГҮРВЭЛИЙН ЧУЛУУЖСАН БҮТЭН ОЛДВОРЫГ ИЛРҮҮЛЛЭЭ WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2025/09/19     ЗАСГИЙН ГАЗАР ХООРОНДЫН ТӨМӨР ЗАМЫН ХИЛ ХОЛБОЛТЫН ХЭЛЭЛЦЭЭРИЙН ЦААНА КОМПАНИ ХООРОНДЫН ГЭРЭЭГ АЛДАГДАЛТАЙ БАЙГУУЛЖЭЭ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2025/09/19     ИРГЭДЭЭС 45,2 ТЭРБУМЫГ ЗАЛИЛСАН "БЭЛТЭС МӨРӨН" ХХК-ИЙН 9 ХҮНД ОНООСОН 2-12 ЖИЛИЙН ХОРИХ ЯЛЫГ ХЭВЭЭР ҮЛДЭЭЛЭЭ WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2025/09/19     Г.ЗАНДАНШАТАР: 1.2 ТЭРБУМ АМ.ДОЛЛАРЫГ ГАДААДАД 3 ХУВИЙН ХҮҮТЭЙ ХАДГАЛУУЛЖ БАЙНА WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2025/09/18     З.ЦОГТГЭРЭЛ: БАГШ НАРЫН ЦАЛИНГ 3.5 САЯ ТӨГРӨГ БОЛГОХЫГ ШААРДАЖ ОРОН ДАЯАР ЖАГСАНА WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2025/09/18     МОНГОЛ, САУДЫН АРАБЫН ХООРОНД ШУУД НИСЛЭГ ҮЙЛДЭХ НӨХЦӨЛ БҮРДЛЭЭ WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2025/09/18     ЗӨӨВЧ-ОВОО ТӨСЛИЙН АВТО ЗАМЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ ЭХЭЛЛЭЭ WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2025/09/18     БАГАНУУРЫН БАТАРЕЙ ХУРИМТЛУУРЫН СТАНЦ ТӨВИЙН СИСТЕМД 48.7 САЯ КВТ.ЦАГ ЭРЧИМ ХҮЧ НИЙЛҮҮЛЭЭД БАЙНА WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2025/09/18    

Засгийн газрын 80 мянган өрхийг орон сууцанд хамруулах төлөвлөгөө www.news.mn

Засгийн газах ирэх жил орон сууцжуулалтын дагнасан банк байгуулж, жилийн 6-13 хувийн хүүтэй зээлийг иргэдэд олгон, эхний ээлжинд 80 мянган өрхийг орон сууцанд хамруулах зорилт тавьснаа зарлалаа.
Баялгийн сангийн тухай хуулиар Ирээдүйн өв санд хуримтлагдаад байгаа 1.2 тэрбум ам.долларыг гадаадад жилийн гурван хувийн хүүтэй хадгалуулж арвижуулж буй. Энэ жил уг санд 2 тэрбум ам.доллар нэмж төвлөрүүлнэ.
Иймээс Ирээдүйн өв санд хуримтлагдах энэхүү хөрөнгийн тодорхой хувийг ард иргэдээ орон сууцжуулахад зориулна  гэдгээ Ерөнхий сайд Г.Занданшатар онцлов.
Ипотекийн зээлээр дамжуулж өнгөрсөн хугацаанд 137.841 иргэнд 9.9 их наяд төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг олгосон ч гэр хорооллын иргэдээс орон сууцанд орсон нь тун цөөн аж. Иймээс орон сууцжуулалтын банкаар дамжуулан олгох хөнгөлөлттэй зээлийг орон нутаг болоод нийслэлийн гэр хороололд баригдсан  орон сууцанд түлхүү олгож, яндангийн тоог бууруулахад анхаарах болжээ.
Өмнөх Засгийн газар Улаанбаатар хотын агаар, хөрсний бохирдлыг бууруулахын тулд 20 минутын хот байгуулах зорилт тавьж, дэд төвүүдийг түшиглэн орон сууц барих ажлыг эхлүүлсэн. Гэхдээ түүнд шаардлагатай санхүүгийн эх үүсвэрийг  өндөр өртгөөр босгосон. Тухайлбал, Сэлбэ дэд төвийг байгуулахад шаардагдсан эхний санхүүжилтийг жилийн 8 хувийн хүүтэй 500 сая ам.долларын бонд гаргаж босгосон. Мөн Хөгжлийн банк гадаад зах зээлээс 9.5 хувийн хүүтэй зээл босгож байгаа. Гэтэл Ирээдүйн өв сангийн 1.2 тэрбум ам.долларыг жилийн гурван хувийн хүүтэй хадгалуулдаг.  Өөрөөр хэлбэл, хүүгийн зөрүү таван хувь гэж тооцоход 300 орчим тэрбумын "алдагдал" үүсэж байгаа. Хэрвээ Монгол Улс Ирээдүйн өв сангийнхаа тодорхой хувийг орон сууцжуулахад зориулбал эх үүсвэр хямдаар босох боломжтой.
Арилжааны банкны ашгийн 53 хувийг ипотекийн зээл бүрдүүлдэг бөгөөд эргэн төлөлт 99.5 хувь байдаг аж.
Хамгийн найдвартай зээл гэж тодорхойлж болно. Иймээс Ирээдүйн өв сангийн тодорхой хувийг орон сууцны санхүүжилтийн эх үүсвэр болгон ард иргэдэд олгоход асуудал үүсэхгүй гэж үзэж байна.
Ипотекийн зээлийн санхүүжилт дутмаг байгаагаас хүлээлт үүсэж, иргэд энэ зээлд хамрагдахын тулд 2-3 жил хүлээх шаардлага үүссэн. Энэ асуудлыг шийдвэрлэх зорилгоор Засгийн газар 2024 онд Хуримтлалын сангаас 480.2 тэрбум төгрөгийг арилжааны есөн банкаар дамжуулан олгосноор нийт 4158 иргэн ипотекийн хөнгөлөлттэй зээлд хамрагджээ. Үүний 2009 нь хөдөө орон нутгийн иргэд бол мөн 2149 нь нийслэлийн иргэд аж.  Хүү бага, урт хугацаатай тул энэ зээлийг авахын тулд иргэд авлига өгдөг асуудал ч яригдах болсон. Дээр нь хүртээмж муугаас байрны үнийг хөөрөгддөг гэх шүүмжлэл араасаа дагуулаад байгаа.
Тэгвэл Засгийн газар орон сууцны дагнасан банк байгуулж ажиллах хүрээнд аль болох хямд өртөгтэй орон сууц барихад дэмжлэг үзүүлэх, нөгөө талдаа зорилтот бүлгийнхнийг энэхүү хямд өртөгтэй зээлд хамруулахад анхаарах аж.
Удахгүй бодлогын баримт бичиг бэлэн болж, УИХ-д өргөн мэдүүлэх юм байна. Иймээс энэ асуудал дээр дэмжлэг үзүүлэхийг УИХ-ын гишүүдэд хандан уриалаад буй.
Хот байгуулалт орон сууцжуулалтын сайд Э.Бат-Амгалангийн өгсөн мэдээллээр орон сууцжуулалтын банкаар дамжуулан олгох зээл нь жилийн 6-13 хувийн хүүтэй байна.
Нийслэлийн гэр хороолол буюу Баянхошуу, Шар хад, Толгойт,Сэлбэ зэрэг дэд төвүүдийг түшиглэн босож байгаа орон сууцанд 6 хувийн зээл олгох. Харин хотын төв хэсэгт баригдсан орон сууцанд 13 хувийн хүүтэй зээл олгох.
Ингэхдээ 80 м2-аар хязгаарлахгүй 100 м2-аас дээш байсан ч 12-13 хувийн хүүтэй зээл олгох. Орон нутгийн иргэдэд мөн 6 хувийн зээл олгох, түүнээс болж өгвөл хүүг бууруулах боломжийг эрэлхийлж ажиллаж байгаа аж.
Орлогод нь нийцсэн орон сууцаар хангах бодлого барина. Үүнд төрийн албан хаагч, залуу гэр бүл, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэндээ хямд хүүтэй, урт хугацаатай орон сууцны зээлийг олгоход илүү анхаарах болжээ.
Нийслэлээс өнгөрсөн жилүүдэд  гэр хорооллыг орон сууцжуулахад илүүтэй анхаарал хандуулж ажилласнаар томоохон бүтээн байгуулалтын ажил эхлээд байна.  Тухайлбал, утааны гол бүсээр нэрлэгдэж ирсэн Сонгинохайрхан дүүргийн Ханын материал, Баянхошууруу хоёрын салдаг уулзварт 20.7 га талбайг чөлөөлснөөр 3000 айлын орон сууц барих ажил эхлээд буй. Уг төслийг хоёр үе шаттай хийх бөгөөд эхний ээлжийн 1800 айлын орон сууцны гүйцэтгэгч шалгарсан.
Төслийн хүрээнд 7-9 давхар бүхий 24 блок орон сууц, 240 хүүхдийн ортой хоёр цэцэрлэг, хүүхдийн сургалт хөгжлийн төв, 1200 машины ил болон дулаан зогсоол, үүний 180 нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан зогсоол байхаар төлөвлөжээ.
Мөн худалдаа болон үзвэр үйлчилгээний төв, спорт байгууламж зэргийг барихаар төлөвлөөд байна.
Шинэ төлөвлөлт учраас аль болох хүнд ээлтэй, тухтай орчин бүрдүүлэхийг зорьж, төслийн нийт талбайн 60 хувьд нийтийн зориулалттай цэцэрлэгт хүрээлэн, явган хүний болон дугуйн зам, тоглоомын талбай, гэрэлт гудамж, ногоон байгууламжийг цогцоор нь шийднэ.
Мөн Толгойт бүсийн шинэ төлөвлөлт Сонгинохайрхан дүүргийн дөрөвдүгээр хороо, Их нарангаас эхэлсэн байна. Тодруулбал тус хорооны газрыг бүхэлд нь чөлөөлж, 63 га талбайд төлөвлөлт хийх нь. Уг ажлыг 4 багц болгон хэрэгжүүлнэ. Эхний ээлжид 6.5 га талбайн 145 нэгж талбарыг энэ жилдээ багтаж газар чөлөөлөхөөр төлөвлөсөн. Хэрэв энэ ажлыг амжуулчихвал тухайн байршилд 2000 айлын орон сууцны барилга барих ажлыг эхлүүлнэ.
Баянхошуу дэд төвийн хүрээнд баригдаж буй ногоон орон сууц төслийн эхний ээлжийн 110 айлын орон сууцыг Улсын комисс хүлээж аваад байна. Тус орон сууцны талбайн хэмжээ 40-60 м.кв юм. Орон сууцны дээвэр дээр нарны зайн хураагуур суурилуулж, нийтийн эзэмшлийн гэрэлтүүлгээс эхлээд гадна талын цахилгааны хэрэглээгээ хангахаараа онцлогтой.
Нэгдүгээр бүрэлдэхүүн хэсгийн хүрээнд нийт 23 блок 800 айлын орон сууцыг Баянхошуу болон Шархад дэд төвд 2025–2026 онд барьж дуусгахаар ажиллаж байгаа юм.
Улаанбаатар хотын ногоон орон сууц төслөөр гурван бүрэлдэхүүн хэсгийн хүрээнд нийт 5000 айлын орон сууцыг барина.
Ногоон орон сууцны 25 хувийг түрээслээд өмчлөх, 75 хувийг нь худалдан борлуулна. Орон сууцны орлогоо газар чөлөөлөх ажилд зарцуулж, ногоон орон сууцаа өргөжүүлэх юм.
Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн 158 га, 2206 нэгж талбайд анхны жишиг “Сэлбэ 20 минутын хот” төсөл хэрэгжиж буй. Тус хотын эхний 4000 орчим айлын орон сууц барих бүтээн байгуулалтын ажил үргэлжилж буй. Харин гурав хоногийн өмнө сүүлийн тендерт шалгарсан 5 компани ажлаа эхлүүлсэн. Сэлбэ хотод нийт 8565 өрхийн 113 блок орон сууц, 8 км авто зам, 39 км явган зам, 23 км дугуйн зам, 3.6 га талбайд тоглоомын талбай, гурван сургууль, таван цэцэрлэг, эмнэлэг, спорт байгууламж барина. Мөн нийт талбайн 40 хувьд ногоон байгууламж байх юм.
“Сэлбэ 20 минут хот” төслийн хүрээнд барих орон сууцны дундаж хэмжээ 68 м.кв байх юм.
Дэд төвүүдийг түшиглэн байгуул буй орон сууцуудыг сургууль, цэцэрлэг, өрхийн эмнэлэг, хороо гээд төрийн бүхий л үйлчилгээндээ 20 минутад хүрч очоод авах бололцоотойгоор төлөвлөснөөрөө онцлог. Нэг ёсны агаар хөрсний бохирдлыг шийдвэрлэхээс гадна түгжрэлийг бууруулах зорилготой.
Г.ХОРОЛ



Нийтэлсэн огноо2025-09-19