1 MONGOLIA ENERGY PROJECTS REVENUE DECLINE AMID ECONOMIC SLOWDOWN WWW.TIPRANKS.COM PUBLISHED:2025/10/23      2 MONGOLIA TO INCREASE FUEL IMPORTS FROM RUSSIA WWW.MONTSAME.MN PUBLISHED:2025/10/23      3 ARTIFICIAL LAKE PARK PLANNED NEAR NOGOON NUUR WWW.MONTSAME.MN PUBLISHED:2025/10/23      4 OFFICERS PARTICIPATING IN PEACEKEEPING OPERATIONS TO RECEIVE 80 PERCENT OF MISSION EXPENSES WWW.MONTSAME.MN PUBLISHED:2025/10/23      5 MONGOLIA'S TOP COURT BLOCKS BID TO OUST PRIME MINISTER, DEEPENING POLITICAL DEADLOCK WWW.REUTERS.COM PUBLISHED:2025/10/23      6 MONGOLIA’S PM TO STAY IN POWER AFTER COURT RULES DISMISSAL ILLEGAL WWW.INTELLINEWS.COM  PUBLISHED:2025/10/23      7 GOVERNMENT TO PROVIDE CONCESSIONAL LOANS TO SUPPORT FUEL STOCKPILE WWW.MONTSAME.MN PUBLISHED:2025/10/22      8 ERDENES TAVANTOLGOI EXPORTS 21 MILLION TONS OF COAL IN 10 MONTHS WWW,MONTSAME.MN PUBLISHED:2025/10/22      9 WORLD BANK BACKS MONGOLIA'S POWER GRID UPGRADE WWW.MIRAGENEWS.COM  PUBLISHED:2025/10/22      10 117MLN TREES PLANTED IN MONGOLIA UNDER ‘BILLIONS OF TREES’ CAMPAIGN WWW.QAZINFORM.COM PUBLISHED:2025/10/22      ГАДНЫ ХЭВЛЭЛД: БНХАУ БОЛОН ОХУ МОНГОЛЫН ШАТАХУУНЫ ХОМСДОЛД ТУСЛАМЖ ҮЗҮҮЛЖ БАЙНА WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2025/10/23     "ОЮУ ТОЛГОЙ" КОМПАНИ МЭДЭГДЭЛ ГАРГАВ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2025/10/23     ЕСДҮГЭЭР САРД МОНГОЛООС ХЯТАД РУУ ЭКСПОРТОЛСОН НҮҮРСНИЙ ХЭМЖЭЭ РЕКОРД ТОГТООЖЭЭ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2025/10/23     МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙДЫГ ОГЦРУУЛСАН УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ ҮНДСЭН ХУУЛЬ ЗӨРЧСӨН ГЭЖ ШИЙДВЭРЛЭВ WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2025/10/23     ОХУ-ААС АВАХ ШАТАХУУНЫ ИМПОРТЫН ХЭМЖЭЭГ НЭМЭГДҮҮЛЭХЭЭР БОЛЛОО WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2025/10/23     THE DIPLOMAT: УЛС ТӨРИЙН МАРГААН МОНГОЛ УЛСАД ҮНДСЭН ХУУЛИЙН ХЯМРАЛ ҮҮСГЭЛЭЭ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2025/10/23     “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК ОНЫ ЭХНИЙ 10 САРД 21 САЯ ТОНН НҮҮРС ЭКСПОРТОЛЖЭЭ WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2025/10/22     ШАТАХУУН БОРЛУУЛДАГ 21 ААН-ИЙГ НИЙТ 52.6 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР ТОРГОЛОО WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2025/10/22     ҮХЦ-ИЙН ХУРАЛДААНЫГ Ц.САНДАГ-ОЧИР НАРЫН ГИШҮҮД ОРХИН ГАРЛАА WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2025/10/22     ГЭР ХОРООЛЛЫН ДАХИН ТӨЛӨВЛӨЛТӨД ХАМРАГДСАН ИРГЭД “НОГООН НУУР 1008 АЙЛ”-ЫН ОРОН СУУЦАНД ОРНО WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2025/10/22    

Гадны хэвлэлд: БНХАУ болон ОХУ Монголын шатахууны хомсдолд тусламж үзүүлж байна www.eguur.mn

Монгол Улс гол шатахууны гол нийлүүлэлтээ ОХУ-ын "Роснефть"-ийн Ангарск дахь үйлдвэрээс авсаар ирсэн. Жил тутам л урсгал засвар, тоног төхөөрөмжийн шинэчлэл гэх нэрийдлээр зуны сүүл, намрын эхээр Ангарскаас шатахуун хэвийн ирэх нь тасалдаж л байдаг.
Энэ жил ч мөн уг асуудал тойрсонгүй. Ойрын өдрүүдэд нийслэл, орон нутагт АИ-92 бензиний олдоц багасч, улмаар үнэ нэмэгдэх эрсдэлд хүрэв. Аль зунаас хойш баруун аймгуудад үүсэж, улмаар бусад аймаг сумд, нийслэлд хүртэл нөлөөлөөд байгаа уг асуудалд салбарын сайд Г.Дамдинням "Ангарскийн үйлдвэрийн засварын ажил дууссан ч үйл ажиллагаа нь жигдрээгүй тул нийлүүлэлт хэвийн болохгүй, бага байна. Тиймээс энэ хүрээнд Монгол Улсын Ерөнхий сайд ОХУ-ын Ерөнхий сайдтай холбогдож байгаа. Миний хувьд ОХУ-ын Эрчим хүчний яамтай холбогдож байна. Харин Шадар сайд Байгалийн нөөцийн сайдад нь тээвэрлэлттэй холбоотой асуудлыг шийдвэрлэж өгөөч ээ гэдэг асуудлыг гэрээний хүрээнд тавьсан" гэх тайлбарыг хэлсэн. Монгол Улсад шатахууны нийлүүлэлт багасч, эрэлт нэмэгдсэн үед хоёр хөршийн хэвлэлүүдэд дараах агуулгууд гарсныг орчуулан хүргэж байна.
Монгол Улс Хятадаас импортлох шатахууны хэмжээгээ хоёр дахин нэмнэ
Монгол Улс болон БНХАУ-ын Засгийн газар нефтийн бүтээгдэхүүн, ялангуяа шатахууны худалдааг эхлүүлэх боломжийн талаар хэлэлцээ өрнүүлж байна. Энэ талаар тус улсын Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням баталсан юм. Тэрбээр ОХУ-ын шатахууны зах зээлийн тогтворгүй байдлаас шалтгаалж Монгол Улсын шатахууны импорт тасалдахгүй байх нөхцлийг хангахын тулд өөр эх үүсвэр эрэлхийлэхэд хүргэж байна гэдгийг онцлон дурдсан. Мөн "ОХУ шатахууны нийлүүлэлтэд доголдол гаргахгүй байх амлалт өгсөн. Гэсэн хэдий ч БНХАУ-тай шатахууны тогтмол худалдан авалтын талаар хэлэлцээ хийжх сонирхол байна" гэсэн юм.
Энэ чиглэлийн хамтын ажиллагаанд хүрэх тодорхой алхмуудыг Монгол Улс Засгийн газрын хуралдаанаараа танилцуулах төлөвтэй байна.
Мөн Монгол Улсын эрчим хүчний аюулгүй байдал стратегийн ач холбогдолтой гэдгийг онцолж, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт шатахууны улсын нөөцийг гурваас зургаан сарын хэрэгцээг хангахуйц түвшинд барих зорилт тусгагджээ. Үүнийг хэрэгжүүлэхийн тулд ойролцоогоор 2 тэрбум ам.долларын санхүүжилт шаардлагатай аж.
ОХУ-ын сүүлийн үеийн тодорхойгүй нөхцөл байдалтай холбоотойгоор хэд хэдэн хувийн монгол компани дотоодын газрын тос, байгалийн хийн орд газар хайх, олборлох төслүүдийг эхлүүлэх болжээ. Эдгээр төсөл нь нийлүүлэлтийн эх үүсвэрийг төрөлжүүлэх, эрчим хүчний тусгаар тогтнолоо бэхжүүлэх, импортын шатахуунаас хэт хамааралтай байдлыг бууруулах зорилготой аж.
Хэрэв Хятадын талтай энэ хэлэлцээ амжилттай урагшилбал Монголын эрчим хүчний бодлогод томоохон өөрчлөлт бий болж болзошгүй. Олон жилийн турш Монгол Улс шатахууны хангамжийн хувьд ОХУ-аас хамааралтай байсан бол хоёр дахь хөрш Хятадтай шинэ түншлэл эхлүүлэх нь зөвхөн эрчим хүчний аюулгүй байдлыг сайжруулаад зогсохгүй бүс нутгийн худалдааны бүтцийг өөрчлөх хүчин зүйл болж магадгүй юм.
Түүнчлэн БНСУ-ын “Бүс ба Зам” санаачилгын хүрээнд дэд бүтцийн хөрөнгө оруулалтаа эрчимтэй тэлж буй нөхцөлд гурван улсын хамтарсан эрчим хүчний хэлэлцээний боломжийг нээх ч магадлалтай байна.
Хятадаас Монгол руу 2750 тонн АИ-92 автобензинийг 9-р сард нийлүүлжээ
Монгол Улсад үүсээд буй нийлүүлэлтийн хомсдолтой нөхцөл байдлыг даван туулахад туслах зорилгоор БНХАУ-аас нефтийн галт тэрэг 2,750 тонн АИ-92 автобензинийг 9-р сард импортолжээ.
Харин ОХУ-аас Монгол руу Алтанбулаг боомтоор 1,212 тонн АИ-92 автобензинийг импортоор нэвтрүүлсэн байна. Мөн Монгол Улсын Засгийн газрын хүсэлтийн дагуу БНХАУ-аас шатахууны импортоо нэмэгдүүлэхээр болсон байна. Шатахууны хомсдолоос үүдэн Монголын шатахуун түгээх станцууд иргэдэд олгох нийлүүлэлтийг хязгаарлаад байсан юм.
Монгол Улс сар бүр 38,000–40,000 тонн АИ-92 автобензин хэрэглэдэг бөгөөд гадаад эх үүсвэрээс бүрэн хараат буюу 90 гаруй хувийг ОХУ-аас нийлүүлдэг. Монголын АИ-92 автобензиний импортын захиалгуудыг энэ оны аравдугаар сард ОХУ өмнөх жилүүдээс арай бага биелүүлсэн ч БНХАУ-аас их хэмжээний тээвэрлэлт огтхон ч саадгүй байсан талаар тус улсын салбарын сайд нь хэвлэлд онцолжээ. Мөн тус улсын Гадаад харилцааны яам болон түлш, эрчим хүчний салбарын аж ахуйн нэгжүүдийн бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг Бээжин хотод ажиллаж Хятадын экспортын компаниудтай евро-5 стандартын АИ-92 автобензиний импортыг хоёр дахин нэмэгдүүлэх талаар хэлэлцээрт хүрэхээр төлөвлөж байгаа аж.
Мөн Монгол Улсад тулгамдаад буй нэг асуудал нь импортын нефтийн бүтээгдэхүүний тодорхой хэсгийг буулгах зай талбай, агуулах сав байхгүй гэдгийг тус улсын Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням хэвлэлд онцолсон байна.
ШТС-ууд дээрх эрэлт нэмэгдэж, шатахууны хомсдлоос сэргийлэхийн тулд Монгол Улсад нефть, тос тослох материалын шинэ агуулах байгуулахад 1.5 тэрбум ам.долларын хөрөнгө шаардлагатай болоод буй. Хэрэв 2026 оны улсын төсвийн төслийг одоогийнхоор нь баталбал, шинэ агуулахуудыг 1–1.5 жилийн дотор барьж ашиглалтад оруулах боломжтой гэжээ.
Энэ оны 8-р сард ОХУ-ын Засгийн газар автобензин болон дизель түлшний экспортыг 2025 оны эцэс хүртэл хязгаарлах шийдвэр гаргасан. Мөн нөгөө талаар ОХУ-ын дотоодын АИ-95 бензиний биржийн үнэ зуны эхэн үеэс ойролцоогоор 30 хувиар өсч, тонн тутамд 100,000 рубль давсан. Энэ хугацаанд Комсомольск, Ангарск гэсэн хоёр том боловсруулах үйлдвэрээс шатахуун нийлүүлэх хэмжээ ойролцоогоор 25-57 хувиар буурсан нь Монголд мөн нөлөөлжээ.
ОХУ-ын хоригоос хамааран дотоодын шатахууны нийлүүлэлт доголдох нөхцөл үүсэхээс сэргийлж Монголын тал ийн Хятадын найдвартай, тогтвортой эх үүсвэрийг сонгож, үнийн хэлцэл хийхээр болсон байна.
Т.БАТСҮРЭН
Эх сурвалж: NefteGaz.ru, Globaltimes.cn



Нийтэлсэн огноо2025-10-23