Багш нар намжсан ч эрүүл мэндийн салбарынхан 5 хоногийн дараа ажил хаяна www.eguur.mn
Өчигдөр Монголын эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбооны гүйцэтгэх зөвлөлийн ээлжит бус 13 дугаар хурал хуралджээ.
Тус хурлаар эмч, ажилтнуудын үндсэн цалинг 3.5 саяд хүргэх асуудлыг хэлэлцсэн байна. Тодруулбал, Эрүүл мэндийн салбарын эмч, ажилчдын цалин нэмүүлэх асуудал үр дүнд хүрээгүй учир хөдөлмөрийн хуулийн 25.1.2 заалтаар Хөдөлмөрийн сонирхлын хамтын маргаан үүсгэж, ажил хаялт зарлахаар албан ёсны шийдвэр гаргалаа.
Тэд өнөөдөр хурлын тогтоолоо албан ёсоор Эрүүл мэндийн яаманд танилцуулж, энэ сарын 13-ны өдрөөс эхлэн ажил хаях юм.
Д.УЛСАА
Нийтэлсэн огноо2025-11-05





