1 KYRGYZSTAN PROCESSES GOLD-BEARING RAW MATERIALS FROM MONGOLIA WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/06/24      2 EAM JAISHANKAR VISITS CONSTRUCTION SITE OF INDIA-FUNDED REFINERY IN MONGOLIA WWW.DAILYEXCELSIOR.COM PUBLISHED:2026/06/24      3 PARLIAMENT SPEAKER MEETS INDIAN EXTERNAL AFFAIRS MINISTER WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/06/24      4 MONGOLIA-CHINA CROSS-BORDER RAIL PROJECT 33% COMPLETE, SET FOR APR 2027 LAUNCH WWW.SXCOAL.COM PUBLISHED:2026/06/24      5 CHINESE PREMIER CALLS FOR CONSOLIDATING POLITICAL MUTUAL TRUST, DEEPENING COOPERATION WITH MONGOLIA WWW.XINHUANET.COM PUBLISHED:2026/06/24      6 MONGOLIA ANNOUNCED A TENDER FOR THE CONSTRUCTION OF A 110 MW SOLAR POWER PLANT WITH A BESS SYSTEM WWW.OPEN.KG PUBLISHED:2026/06/23      7 PARLIAMENT SPEAKER S.BYAMBATSOGT PLEDGES POLICY SUPPORT FOR ENERGY SECTOR WWW.GOGO.MN PUBLISHED:2026/06/23      8 COP17 GREEN ZONE SIDE EVENT SUBMISSION PERIOD EXTENDED WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/06/23      9 KHAAN QUEST 2026 PEACEKEEPING DRILLS BEGIN WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/06/23      10 ITALY SHOWCASES ADVANCED TEXTILE TECHNOLOGIES IN MONGOLIA TO BOOST INDUSTRIAL COOPERATION WWW.TEXTILETODAY.COM PUBLISHED:2026/06/23      БАТЛАН ХАМГААЛАХ САЛБАРТ БНСУ-ЫН ЗАСГИЙН ГАЗАРТАЙ ХАМТАРЧ АЖИЛЛАХ ХЭЛЭЛЦЭЭР БАЙГУУЛНА WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2026/06/24     БҮГД НАЙРАМДАХ СОЛОНГОС УЛСТАЙ ХУДАЛДАА, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ НЭМЭГДҮҮЛНЭ WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2026/06/24     БОДЛОГЫН ХҮҮГ 12 ХУВЬД ХЭВЭЭР ҮЛДЭЭВ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/06/24     Н.УЧРАЛ: ТҮҮХИЙ ЭДИЙГ ТҮҮХИЙГЭЭР НЬ ГАРГАДАГ ТҮҮХИЙГ ХАЛНА WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2026/06/23     ЭНЭТХЭГИЙН ГАДААД ХЭРГИЙН САЙД ГАЗРЫН ТОСНЫ ҮЙЛДВЭРИЙН ЯВЦТАЙ ТАНИЛЦЛАА WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2026/06/23     ЯНЖУУР ТАМХИНЫ ҮНЭ 2000 ТӨГРӨГӨӨР НЭМЭГДЭНЭ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/06/23     Л.МӨНХТҮШИГ: КАЗАХСТАН УЛСААС БАЯН-ӨЛГИЙД КОНСУЛЫН ГАЗАР БАЙГУУЛАХ САНАЛ ТАВЬСАН WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/06/23     ҮСХ: 2026 ОНЫ I УЛИРЛЫН БАЙДЛААР САРЫН ДУНДАЖ НЭРЛЭСЭН ЦАЛИН 2 САЯ 934 МЯНГАН ТӨГРӨГ БАЙНА WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2026/06/23     НӨӨЦИЙН МАХНЫ ЖИЖИГЛЭН ХУДАЛДААГ ЗОГСООЖ ӨРГӨТГӨСӨН ЦЭГЭЭР ХУДАЛДААЛАГДАНА WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2026/06/23     2026 ОНЫ I УЛИРЛЫН БАЙДЛААР САРЫН ДУНДАЖ НЭРЛЭСЭН ЦАЛИН 2 САЯ 934 МЯНГАН ТӨГРӨГ БАЙНА WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2026/06/23    
Англи амин дэм Монгол улсад албан ёсоор бүртгэгдлээ.

Бүгд Найрамдах Солонгос Улстай худалдаа, хөрөнгө оруулалт нэмэгдүүлнэ www.montsame.mn

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал БНХАУ-ын Далянь хотноо болж буй Зуны Давос чуулга уулзалтад оролцох үеэрээ энэ сарын 23-нд Бүгд Найрамдах Солонгос Улсын Ерөнхий сайд Ким Мин Согтой уулзав.

Ерөнхий сайд нар Монгол, Солонгосын “Стратегийн түншлэл”-ийн харилцаа, хамтын ажиллагаа нийгэм, эдийн засгийн бүхий л салбарт өргөжин хөгжиж буйг тэмдэглээд, энэ онд хийж хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөө, хамтран хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрийн явц, цаашдын хамтын ажиллагааны чиглэлийн талаар ярилцав. Сөүл хотноо өнгөрсөн онд болсон “Чухал ашигт малтмал ба уул уурхайн хөрөнгө оруулалт” сэдэвт Монгол, Солонгосын хамтарсан форумын үеэр талууд уулзаж байснаа дурсаж, тэр үед тохиролцсон “Чухал ашигт малтмалын хамтарсан судалгааны лаборатори” нээгдсэнд талууд баяртай байгаагаа илэрхийлээд, ховор металлын салбарт хамтын ажиллагаагаа улам өргөжүүлэн хөгжүүлэхээр тохиров.

Хоёр улсын хооронд Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр байгуулах тав дахь шатны хэлэлцээ энэ зургаадугаар сард Улаанбаатар хотноо болсныг талууд сайшааж, хоёр талын худалдаа, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, үр ашигтай хэлэлцээр байгуулахын төлөө үргэлжлүүлэн хамтран ажиллахаа тэмдэглэв.

Ерөнхий сайд Н.Учрал “Эрх чөлөөний дөрвөн зам: Дөрвөн чөлөөлөлт” бодлогын хүрээнд хувийн хэвшлийг дэмжих, бизнес эрхлэхэд ээлтэй орчныг бүрдүүлэх, зөвшөөрлийн шат дамжлагыг бууруулах ажлуудыг хэрэгжүүлж буйгаа онцлоод банк, санхүүгийн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэхийг зорьж байгаа гэлээ.

Тухайлбал, УИХ-д өргөн мэдүүлсэн Бизнесийн эрх чөлөөний тухай хуулиар гаднын банк үйл ажиллагаа явуулах боломж бүрдэнэ. Үр дүнд нь Какаобанкаас эхлээд Солонгосын нөлөө бүхий хэд хэдэн банк Монгол Улсад үйл ажиллагаа явуулах боломжтой гэдгийг илэрхийллээ. Талууд эрчим хүчний салбарын хамтын ажиллагааны хүрээнд 2019 онд эхлүүлсэн ч зогсонги байдалд орсон 10 аймгийн төвийн дулааны станц барих төсөлд яаралтай шийдэл олохоор тогтов. 

Эрүүл мэндийн салбарын хамтын ажиллагааг дүгнэж, БНСУ-ын анагаах ухааны хөгжил дэвшлээс нэвтрүүлэх, эмнэлгийн тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах зорилгоор шинэ төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх, мэдээллийн дэвшилтэт технологи, цахим шилжилтийн чиглэлээр хамтран ажиллах боломжийн талаар ярилцлаа. 

Монгол, Солонгосын иргэд харилцан зорчих нь эрчимтэй нэмэгдэж байгааг хоёр тал онцлон тэмдэглээд цаашид иргэдийн зорчих нөхцөлийг хөнгөвчлөх талаар санал солилцов. Талууд НҮБ болон олон улсын бусад байгууллагын хүрээнд үргэлжлүүлэн хамтран ажиллахаа илэрхийлсэн юм. 


Туул.Б



Нийтэлсэн огноо2026-06-24