1 ‘GOLDEN GEREGE’ AWARDED TO UK AMBASSADOR FIONA BLYTHE WWW.UBPOST.MN PUBLISHED:2026/05/25      2 MONGOLIA AND EAEU SIGN INTERIM TRADE AGREEMENT WWW.GOGO.MN PUBLISHED:2026/05/25      3 RUSSIA LOSES TO MONGOLIA AND INDONESIA IN COAL EXPORTS TO CHINA WWW.OPEN.KG PUBLISHED:2026/05/25      4 RECORD 46,000 RUNNERS JOIN ULAANBAATAR MARATHON 2026 WWW.QAZINFORM.COM PUBLISHED:2026/05/25      5 MEITENG’S FULL-SIZE INTELLIGENT COAL DRY SEPARATION PLANT IN MONGOLIA WWW.IM-MINING.COM PUBLISHED:2026/05/25      6 MONGOLIA, JAPAN HOLD JOINT EXERCISE FOR ENGINEERING AND SAPPER FORCES WWW.AKIPRESS.COM PUBLISHED:2026/05/25      7 FINTECH LANDSCAPE OF MONGOLIA IN 2026 WWW.THEFINTECHTIMES.COM PUBLISHED:2026/05/25      8 MONGOLIA, RIO TINTO REACH AGREEMENT TO REDUCE OYU TOLGOI MANAGEMENT FEES WWW.ZSM.MN PUBLISHED:2026/05/24      9 THE UNITED STATES AND MONGOLIA COLLABORATE ON CONSERVATION OF GOLDEN STUPA AND TEMPLE COMPLEX AT ERDENE ZUU MONASTERY WWW.MN.USEMBASSY.GOV PUBLISHED:2026/05/24      10 MONGOLIA'S COAL SHIPMENTS TO CHINA SURGE 61% IN APRIL, OVERTAKING INDONESIA WWW.MININGWEEKLY.COM PUBLISHED:2026/05/24      ОЙН САЛБАРЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫГ ЭРЧИМЖҮҮЛНЭ WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2026/05/25     ИРЭХ ЖИЛИЙН ХАЛААЛТЫН УЛИРАЛД ХАГАС КОКСОН ТҮЛШИЙГ ДАХИН НИЙЛҮҮЛЭХЭЭР БОЛОВ WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2026/05/25     НИЙСЛЭЛИЙН МАН-ЫН ХОРООНЫ ХУРАЛДААНААР ХОТЫН ДАРГАД Б.ПҮРЭВДАГВА ӨРСӨЛДӨГЧГҮЙГЭЭР ДЭМЖИГДЛЭЭ WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2026/05/25     МОНГОЛЫН ХЯТАД РУУ НИЙЛҮҮЛСЭН НҮҮРСНИЙ ЭКСПОРТ ДӨРӨВДҮГЭЭР САРД 61 ХУВИАР ӨСЖЭЭ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/05/25     АТГ: 36 ГААЛИЙН УЛСЫН БАЙЦААГЧИЙГ ЯЛЛАГДАГЧААР ТАТСАН WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/05/25     Б.НАЙДАЛАА: ИРЭХ ӨВӨЛ ЭРЧИМ ХҮЧНИЙ ХЯЗГААРЛАЛТАД ОРОХ ЭРСДЭЛ БИЙ. ЦАХИЛГААНЫ ҮНИЙГ 15-19 ХУВЬ НЭМЖ БАЙЖ АЛДАГДАЛГҮЙ АЖИЛЛАНА WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2026/05/25     МОНГОЛЫН АНХНЫ ЭКО ГИПСЭН ХАВТАНГИЙН ҮЙЛДВЭР АШИГЛАЛТАД ОРЛОО WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/05/25     ТӨВ ТАЛБАЙН АСРЫГ БУУЛГАХГҮЙГЭЭР "COP17" РУУ ШИЛЖҮҮЛНЭ WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/05/25     БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙД Д.БАТЛУТЫГ ОГЦРУУЛАХ ХҮСЭЛТИЙГ АН-ААС Н.УЧРАЛД ХҮРГҮҮЛЭХЭЭР БОЛЖЭЭ WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2026/05/24     11 ДЭХ УДААГИЙН "УЛААНБААТАР МАРАФОН"-Д 46 МЯНГА ГАРУЙ ГҮЙГЧ, ТАМИРЧИН ОРОЛЦОЖ БАЙНА WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2026/05/24    
Англи амин дэм Монгол улсад албан ёсоор бүртгэгдлээ.

Оюу толгойгоос Эрдэнэс Оюу толгой руу шилжүүлсэн 18.3 сая долларын зарцуулалтыг нууцаас гаргана www.itoim.mn

Эрдэнэс Оюу толгой компанийн чадавхыг сайжруулах зорилгоор 2021 оноос Оюу толгой ХХК-аас менежментийн зардал байдлаар жил бүр 5 сая ам.доллар шилжүүлэхээр болсон. Өнөөдрийг хүртэл Оюу толгой ХХК-аас Эрдэнэс Оюу толгой компанид 18.3 сая ам.долларын санхүүжилтийг олгосон байна. Гэхдээ Эрдэнэс Оюу толгой компанийн үе үеийн захирлууд энэхүү санхүүжилтийг юунд зарцуулсан талаар нарийн мэдээлэлгүй байгаа аж. Учир нь, Оюу толгой компаниас Эрдэнэс Оюу толгой компанид шилжүүлэх 20 сая ам.долларын гэрээг Засгийн газрын шийдвэрээр нууцад хамааруулсан учраас зарцуулалт ил тод биш байгаа юм. Харин 2025 оны есдүгээр сарын 23-ны өдрийн Засгийн газрын хуралдаанаар уг асуудлыг нууцаас гаргах шийдвэр гаргасан байна. Энэ дагуу Хууль зүй, дотоод хэргийн сайдаар ахлуулсан ажлын хэсэг гаргаж, Нууцын хуулийн хүрээнд уг асуудлыг нууцаас гаргах тухай албан бичгээ Тагнуулын ерөнхий газарт хүргүүлээд байгаа аж. Гэхдээ өнөөдрийн байдлаар Тагнуулын ерөнхий газраас уг асуудлыг нууц гарга гэдэг албан бичиг нь Эрдэнэс Оюу толгой компанид ирээгүй байгаа гэж гүйцэтгэх захирал нь мэдээллээ.
Энэ талаар Эрдэнэс Оюу толгой ХХК-ийн захирал Э.Ганхүү: Өнөөдрийг хүртэл манай компани Оюу толгой компанитай хийсэн гэрээг нууцаас гарга гэдэг албан ёсны бичиг ирээгүй. Би өөрөө энэ гэрээг гардаж хийгээгүй учраас нарийн мэдээлэл алга.
2021 онд Эрдэнэс Оюу толгой компанийн хувьд Оюу толгой ХХК-ийн ТУЗ-өөр оруулж, Засгийн газрын хуралдаанаар шийдвэр нь гарч, Оюу толгой төслийн далд уурхайн бүтээн байгуулалтын хүрээнд захиалагчийн хяналт тавина гэдэг үндэслэлээр нийтдээ 20 сая ам.доллар авах гэрээ байгуулсан. Ингээд 2022, 2023, 2024 онуудад жил бүр 5 сая ам.долларын санхүүжилтээ аваад явсан. Энэ хугацаанд олон улсын зөвлөх компаниудтай ажиллаж, Эрдэнэс Оюу толгой компанийн ажилчид чиг үүргийнхээ дагуу далд уурхайн бүтээн байгуулалтад хяналтаа тавьж байсан. Өнгөрсөн дөрвөн жилийн Эрдэнэс Оюу толгой компанийн үйл ажиллагааны санхүүжилтэд ч энэ эх үүсвэр орсон байгаа. Одоо хууль хяналтын байгууллага нь шалгаад ирэхээр зарцуулалт нь зөв байсан уу, буруу байсан уу гэдэг эцсийн дүгнэлт гарах байх. Намайг ажил авахад нийт 18.3 сая ам.долларын санхүүжилт орж ирсэн байсан. Ажлаа аваад үлдэгдэл санхүүжилтийг зогсоосон. Өмнө нь орж ирсэн санхүүжилтийн үлдэгдэл дээр компанийн зарим үйл ажиллагааг явуулж байна.
Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр өнгөрсөн баасан гарагт чуулганы нэгдсэн хуралдаанд О.Батнайрамдал гишүүний асуултад хариулахдаа менежментийн төлбөртэй холбоотой асуудлыг мөн хөндсөн.
Тэрээр "Оюу толгойтой холбоотой төрийн нууцын тамгатай асуудлууд нэмж тодорч байгаа. Тэр дундаа манай яаман дээр миний өмнө нь нууцын асуудлаар шийдвэрлэсэн тоон дүнг Засгийн газрын түвшинд өөрчилж, мөнгө угаасан байж болзошгүй асуудал гарч ирж байгаа. О.Батнайрамдал гишүүний сайн мэддэг, таньдаг хүмүүс энэ асуудлыг үйлдсэн байх боломжтой байна. Гарын үсэг нь байна. Энэ асуудлыг Тагнуулын байгууллагаар нууцаас гаргуулахаар материалыг нь бэлдээд дууссан байгаа. Нууцаас гаргасны дараа хууль хяналтын байгууллагад илээр шалгуулна" гэсэн юм.
Б.Энхбаяр сайдын О.Батнайрамдал гишүүний сайн мэддэг хүмүүс гэсэнд нь Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ, тухайн үед Хууль зүй, дотоод хэргийн дэд сайдаар ажиллаж байсан Б.Солонгоо зэрэг хүмүүс холбогдсон байх магадлал хамгийн өндөр байна. Учир нь, тухайн үед Монголын Засгийн газар Оюу толгойн хөрөнгө оруулагч Рио Тинтотой хэлэлцээр хийж, олон улсын компаниудаас зөвлөх үйлчилгээ авах асуудал гарч байсан. Түүнчлэн, Оюу толгой ХХК-аас Эрдэнэс Оюу толгойд шилжүүлсэн эх үүсвэрээс "Монгол хаан" жүжгийг санхүүжүүлсэн асуудал гарсан бөгөөд захирлууд нь мөн мэдээгүй гэсэн хариултыг өгөөд байгаа юм.
By
Сэтгүүлч Г.Батжаргал нь iToim.mn сайтад 2015 оноос ажиллаж байна. Улс төр, нийгэм, эдийн засгийн чиглэлээр мэдээ, мэдээлэл бэлтгэдэг.



Нийтэлсэн огноо2025-11-05