1 D. DALAIJARGAL: URANIUM MINING PROJECT ADVANCES FAST WITH FRENCH FUNDING WWW.MONGOLIANMININGJOURNAL.COM  PUBLISHED:2025/12/05      2 MONGOLIA, INDIA TO ADVANCE STRATEGIC PARTNERSHIP IN DIGITAL DEVELOPMENT AND INNOVATION WWW.MONTSAME.MN PUBLISHED:2025/12/05      3 POPE LEO MEETS WITH THE PRESIDENT OF MONGOLIA WWW.VATICANNEWS.VA PUBLISHED:2025/12/05      4 NATIONAL PROTECTED AREA CONSULTATION TARGETS STRONGER RANGER SYSTEM WWW.MONTSAME.MN PUBLISHED:2025/12/05      5 RIO TINTO REVISES UP 2025 COPPER PRODUCTION FORECAST AS MONGOLIAN PROJECT ACCELERATES OPERATIONS WWW.NEWS.METAL.COM  PUBLISHED:2025/12/05      6 MONGOLIA CALLS PUBLIC HEARINGS AHEAD OF LIKELY PUSH TO RENEGOTIATE RIO TINTO TERMS ON GIANT COPPER MINE WWW.INTELLINEWS.COM PUBLISHED:2025/12/05      7 MONGOLIA RECEIVES HIGHEST NUMBER OF FOREIGN TOURISTS SINCE THE BEGINNING OF 2025 WWW.XINHUANET.COM PUBLISHED:2025/12/05      8 MONGOLIA SIGNALS READINESS TO CONTRIBUTE TO GLOBAL FIGHT AGAINST DESERTIFICATION WWW.QAZINFORM.COM PUBLISHED:2025/12/04      9 MONGOLIA’S FOREIGN EXCHANGE RESERVES REACH USD 6 BILLION WWW.MONTSAME.MN PUBLISHED:2025/12/04      10 FUEL SUPPLY STRENGTHENED AS DECEMBER PURCHASE ORDERS CONFIRMED WWW.MONTSAME.MN PUBLISHED:2025/12/04      МАЛ, ТЭЖЭЭВЭР АМЬТНЫ ТООЛЛОГО НЯМ ГАРАГТ ЭХЭЛНЭ WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2025/12/05     Ш.РАДНААСЭД ЕРӨНХИЙ САЙДЫН АХЛАХ ЗӨВЛӨХ БОЛОВ WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2025/12/05     АШИГТ МАЛТМАЛЫН 8 ЗӨВШӨӨРЛИЙН ХАРИУД ₮2.7 ТЭРБУМЫГ АВСАН Ш.ГАНХУЯГ, ӨГСӨН ЭДВАРД СҮРЭН НАРЫГ 1 САР ХОРИВ WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2025/12/05     ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХ ГЭГЭЭН ШИРЭЭТ УЛСЫН ТӨРИЙН ТЭРГҮҮНТЭЙ УУЛЗЛАА WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2025/12/05     ТАВАНТОЛГОЙ-ГАШУУНСУХАЙТ ЧИГЛЭЛИЙН ТӨМӨР ЗАМААР ТАВАН САРД 3 САЯ ТОНН НҮҮРС ТЭЭВЭРЛЭВ WWW.EGUUR.MN  НИЙТЭЛСЭН:2025/12/05     MONGOLIA FOCUS: МОНГОЛД ӨӨРИЙГӨӨ ЦЕНЗУРДЭХ ҮЗЭГДЭЛ НЭМЭГДСЭН НЬ АРДЧИЛЛЫН ЧАНАР ДОРОЙТОЖ БУЙН ИЛРЭЛ WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2025/12/05     11575 АЙЛЫН ОРОН СУУЦ БАРИХ БОЛОМЖ БҮРДЭВ WWW.NEWS.MN  НИЙТЭЛСЭН:2025/12/05     Н.ЦЭРЭНСАМБУУ: ГАДААДЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТААР БОР ТЭЭГИЙН ОРДЫГ ЭДИЙН ЗАСГИЙН ЭРГЭЛТЭД ОРУУЛНА WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2025/12/04     С.БЯМБАЦОГТ: ЗЭС ХАЙЛУУЛАХ ҮЙЛДВЭРИЙГ БАРИХ ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧИЙГ НЭЭЛТТЭЙ СОНГОН ШАЛГАРУУЛНА WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2025/12/04     NETFLIX-ИЙН МОНГОЛД ХИЙХ ШИНЭ НЭВТРҮҮЛГИЙН НӨЛӨӨ БА АЛГАН ДЭЭР ТАВЬСАН БОЛОМЖОО АШИГЛАХУЙ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2025/12/04    

“Хүнсний хувьсгал”-ын үр дүнд 53 үйлдвэр ашиглалтад оржээ www.montsame.mn

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Хүнсний хангамж, аюулгүй байдал” хөдөлгөөний хүрээнд үндэсний үйлдвэрлэгч аж ахуйн нэгжүүдэд ажиллаж байна.
Ерөнхийлөгчийг “Монос хүнс” ХК-д хүрэлцэн ирэхэд ТУЗ-ийн гишүүн Л.Хүрэлбаатар, Х.Солонго, гүйцэтгэх захирал А.Отгондарь нар угтан авч, үйл ажиллагаа болон “Хүнсний хувьсгал”-ын хүрээнд хийсэн бүтээн байгуулалт зэргээ танилцууллаа. “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөн аж ахуйн нэгжүүдэд үйлдвэрлэлийн хүчин чадлаа нэмэх, дэвшилтэт техник, технологи нэвтрүүлэх, ажлын байр бий болгох зэрэг боломж олгож байгаад компанийн удирдлагууд талархал илэрхийлэв.  Тус компани 2012 оноос хойш эрүүл мэндийн хүнсний үйлдвэрлэл, борлуулалтын чиглэлээр үйл ажиллагаа явуулж эхэлсэн.
2019 онд IPO хийж, “Монос групп”-ийн анхны хувьцаат компани болсон бөгөөд “MFC 1.0”, “MFC 2.0” гэсэн томоохон төсөл хэрэгжүүлээд байна. “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд 30 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын болон эргэлтийн хөрөнгийн зээл авсан. Ингэснээр дэвшилтэт тоног төхөөрөмж бүхий шинэ үйлдвэрээ ашиглалтад оруулж хүнсний агуулахаа өргөтгөхийн зэрэгцээ нийслэлийн зүүн бүсэд шинэ агуулахын бүтээн байгуулалтыг эхлүүлж, хүүхдэд зориулсан жимсний нухашны тоног төхөөрөмжөө шинэчилжээ.
Үүний үр дүнд үйлдвэрлэлийн хүчин чадал гурав дахин нэмэгдэж, үйлдвэрлэлийн биет хэмжээ 96 хувь, борлуулалтын орлого 2022 оныхтой харьцуулбал 68 хувиар буюу 19 тэрбум төгрөгөөр өссөн байна. Мөн оныхтой харьцуулахад ажилчдын цалин 50 хувь, ажлын байр 20 хувиар нэмэгджээ. “Экос” брэнд бүтээгдэхүүний хуванцар савлагааны жинг 30 хувь бууруулснаар жилд 172 тн хуванцар хэрэглэхгүй болсон байна. 
“Монос хүнс” ХК 72 нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг, 280 гаруй ажилтан, 16,000 гаруй хувьцаа эзэмшигчтэй, салбартаа тэргүүлэгч компани юм. Тус компани мөн “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд 1,000 мод бүхий “MFC төгөл” байгуулж, компанийн эзэмшлийн талбайд 700 гаруй мод тарьж, ургуулж байна.
Хүүхдэд ээлтэй, сэтгэлзүйн дэмжлэгтэй эмчилгээний орчин бүрдүүлэхээр 2022 оноос Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв, Гэмтэл, согог судлалын үндэсний төв, Халдварт өвчин судлалын үндэсний төвийн “Тусгай хэрэгцээт хүүхдэд зориулсан эмчилгээний өрөө”-г бүрэн засварлан тохижуулж, хүлээлгэн өгсөн. Ингэснээр жил бүр 2,000–13,000 гаруй хүүхэд, тэдний асран хамгаалагч эмчилгээний өмнө болон дараах хугацаанд тав тухтай орчинд байх боломж бүрджээ. 
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Хүнсний хувьсгал”-д нэгдэн үйлдвэрлэлээ өргөтгөж, олон мянган ажлын байр бий болгон, татвараа төлж байгаа аж ахуйн нэгж, баялаг бүтээгчдэд талархал илэрхийллээ. “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд 3,000 гаруй аж ахуйн нэгж 1.2 их наяд төгрөгийн урт хугацаатай, бага хүүтэй зээл аваад байна.
Мөн энэ хөдөлгөөн болон “Цагаан алт” хөтөлбөрийн хүрээнд аж ахуйн нэгжүүдэд 300 тэрбум гаруй төгрөгийн татварын хөнгөлөлт, зээлийн хүүгийн дэмжлэг үзүүлжээ. “Хүнсний хувьсгал”-ын дүнд 53 үйлдвэр ашиглалтад орж, зөвхөн нэг жилд 44 мянган ажлын байр бий болоод байна.



Нийтэлсэн огноо2025-11-07